Chapter 7-Найз залуу

139 14 1
                                    

-"Серена, би Кайтай та хоёрын сүйн талаар ярилцах болно. Би үүнийг нэг удаагийн явдал болгоод дуусгахыг хүсэхгүй байна" гэхдээ түүний нүцгэн нурууг илбэж байлаа.
-"Таагүй нөхцөл байдал үүсгэх хэрэггүй дээ. Түүгээр өөрөөр нь энэ сүйг дуусгах хэрэгтэй"
-"Чамд төлөвлөгөө байгаа хэрэг үү?"
-"Би түүнийг нууц харилцаатай гэдэгт итгэлтэй байна"
-"Чи түүн рүү буцахын төлөө намайг ашиглаж байгаа юм уу?" хэмээн хошигносон өнгөөр хэлэх гэсэн ч сэтгэл дундуур байдлаа нууж чадсангүй.
-"Би түүнийг хардуулахын тулд ийм хол явах шаардлагагүй гэж бодож байна" гээд зангидсан хөмсөгийг нь хуруугаараа илбэлээ.
-"Би түүнийг тийм харилцаатай байгаа гэдэгт итгэлтэй байгаа ч хэнтэй, ямархуу харилцаатай гэдгийг нь бол мэдэхгүй байна"
-"Эмили шүү дээ. Тэгэхээр чи түүнд сэтгэл алдарч болохгүй ойлгосон уу?"
-"Манай хөгжимийн ангийн Эмилиг хэлээд байна уу? Чи итгэлтэй байна уу?"
-"Чи надад эргэлзээд байгаа юм уу?"
-"Мэдээж үгүй. Би зүгээр л тэр их шудрага юм шиг санагдсан. Ийм харилцаанд орохгүй байх л гэж бодсон хэрэг."
-"Хөөх, Даниел ноёнтон, найз охиныхоо өмнө өөр эмэгтэйг магтчихав уу даа" гээд цээжийг нь цохиход Чарлтон түүнийг тэврэн аваад -"Надад таалагдаж байна. Найз охин гэсэн чинь үнэхээр таалагдаж байна" гээд нүд, хамар, уруулыг нь үнслээ. Серена түүний үнсэлтийг салгаад -"Чи ахиад хиймээр байгаа юм уу?" гэхэд -"Хэрвээ чамайг зөвшөөрвөл...." гэхэд Серена -"Одоо хүртэл өвдөөд байна" гэлээ.
-"Чиний зөв. Тэгвэл төлөвлөгөөгөө ярилцая"
-"Тэгэхээр Эмили тэр хоёр болзож байгаа. Чамтай л адил би ямархуу харилцаатай байгааг нь мэдэхгүй. Гэхдээ ирээдүйд бидний сүйг цуцлах хэмжээний нэг нэгэндээ хайртай болсон байна гэж бодож байна"
-"Энэ чиний тэднийг хамтрагчид болгосон шалтгаан уу? Үнэндээ Кай-г зөвшөөрөхөд би гайхсан шүү."
-"Одоо л надад итгэж байна уу?" гэхэд Чарлтон хамрын үзүүрийг нь няслаад -"Би итгээгүй гэж хэлээгүй шүү дээ" гэхэд энэ үйлдэл нь Серенад талийгаач нөхрийг нь санагдуулж тухгүй болгох нь тэр.
-"Миний хэлсэнчлэн тэд хангалттай дотно болчихвол надаас сүйгээ цуцлах л болно"
-"Тэгвэл бид яагаад тэднийг гардаж болохгүй гэж?"

-"Битгий тэнэглэ. Энэ хангалттай шалтгаан биш. Нэгдүгээрт  энэ бол хааны шийдсэн сүй. Хоёрдугаарт би энэ сүйг цуцлах эрх мэдэлгүй. Дээрээс нь манай гэр бүлд ямар үр дагавар гарахыг мэдэхгүйгээр. Гуравдугаарт чи яарч биднийг үерхэж байгаа гэж зарлах нь ямар байдалд хүргэхийг мэдэхгүй. Нэмээд хэлэхэд нийгэм эрэгтэй хүмүүсийг илүү хөнгөнөөр хардаг ч эмэгтэйчүүд хамгаас хатуу ханддаг. Түүгээр ч зогсохгүй бид үерхлээ ч энэ гэрлэх ёстой гэсэн үг биш. Дордлоо гээд амьдралаа сүйрүүлэх ёсгүй. Нэгнээ сайн таньж мэдээгүй гэрлэх гэж яардаг залуус хэр их гэж санана"
-"Би ойлгож байна, Серена. Би чиний нэр хүнд, эрхэмлэдэг зүйлсийг чинь эрсдэлд оруулахыг хэзээ ч хүсэхгүй. Гэхдээ төлөвлөгөө чинь бүтэлгүйтвэл би байгаа шүү гэдгийг л хэлье. Би чиний төлөө өөрийгөө эрсдэлд оруулсан ч чадна"

SERENAWhere stories live. Discover now