Chapter 23 Үдэшлэг

111 22 5
                                    

Үдэшлэгийн өдөр охид Серенагийн өрөөнд 1" гэхэд цуглан нүүрэндээ маск тавин, хумсаа будан, үс гэзэгээ янзалах бөгөөд тухайн нийгэмд нүүрээ будах нь биеэ үнэлэгчийн хэрэгсэл хэмээн үздэг бурангуй үзлийг халахаар Серена тэдний нүүрийг будахаар шийдээд байлаа.

Виа ээж нь ингэж хэлж байсныг санан санаа зовон асуухад Гизел, Милли хоёр яасан ч хамаагүй аятай сууж байх аж. Гэтэл үнэндээ шөнө дунд гэхэд хөлрөх, тосллогтох асуудлаас сэргийлэхийн тулд нунтаг пудр түрхээд бага зэрэг хацар өнгөлөгч мөн уруулын будаг л байсан юм. Ингээд 19 цагт тэд бэлэн болцгоох агаад үдэшлэгт дагуулж явах залуус тэднийг хүргэж өгөхөөр гадаа ирсэн байлаа.

Охид үдэшлэг дээр уулзахаар болон салцгаан тус тусын хамтрагч дээрээ очицгоолоо. Леонард харьцангуй өндөр тул Серена амархан олов. Тэрээр өмд, цагаан цамц, цагаан хүрэм өмсөн гартаа цагаан бээлий өмссөн байх аж. Хэдийгээр энэ цаг үеийн нийтлэг хувцаслалт байсан ч ах нь маргаангүй сайхан харагдаж байсан юм. Нөгөөтэйгүүр Леонард ч бас дүүгийнхээ хувцаслалтыг харж байлаа. Хилэн улаан, мөргүй, хатгамалтай даашинзан дээр ижил өнгийн тохой хүртэл урт бээлий өмссөн байх ба түүний ч мөн сэтгэлд таарсан мэт толгой дохин инээмсэглэлээ.

 Хилэн улаан, мөргүй, хатгамалтай даашинзан дээр ижил өнгийн тохой хүртэл урт бээлий өмссөн байх ба түүний ч мөн сэтгэлд таарсан мэт толгой дохин инээмсэглэлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-"Чи үзэсгэлэнтэй харагдаж байна"

-"Та ч бас, ах минь"

Зохион байгуулагч учир тэд дараалалд зогссонгүй гэрлийн хурдаар нэвтэрч хүмүүсийн бүжгийн урилгыг хүлээлгэн өгөх ба Леонард Серенагийн урилгыг өөртөө авахад Серена -"Надад байх ёсгүй бил үү?" гэлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зохион байгуулагч учир тэд дараалалд зогссонгүй гэрлийн хурдаар нэвтэрч хүмүүсийн бүжгийн урилгыг хүлээлгэн өгөх ба Леонард Серенагийн урилгыг өөртөө авахад Серена -"Надад байх ёсгүй бил үү?" гэлээ.

SERENAWhere stories live. Discover now