Chapter 13

89 18 1
                                    


Чарлтон Серенаг сурагчдын зөвлөлд орж байгаад тааламжгүй мэдрэмж төрөх ч хэчнээн их баярлаж байгааг нь хараад яахаа мэдэхгүй байлаа.

-"Зөвлөлийн гишүүн болсоныг чинь сонслоо. Баяр хүргэе"

-"Баярлалаа. Найз охин чинь мундаг биш байна гэж үү?"

-"Тэгэлгүй яахав. Грейс багш шиг зөвлөл чамд маш олон боломж бий болгож өгөх болно. Ирээдүйд чинь хэчнээн хэрэгтэй гээч. Маш олон зүйлийг сурч мэднэ. Би үнэхээр их бахархаж байна" гээд түүнийг тэврэхэд Серена -"Чи уурлахгүй байна гэж үү?" гэлээ.

-"Яагаад би уурлана гэж? Ийм гайхалтай хүн миний найз охин байхад. Чи минь төгс төгөлдөр нэгэн шүү дээ"

-"Сайхан үг хэлээд л надаар уучлуулсан гэж бодоорой доо" гээд Серена инээлээ.

-"Мэдээж үгүй. Би ахиж тийм үйлдэл гарахгүй амлаж байна"

-"За яахав чамайг уучилсан ч өөр охин руу харна гэж саналтгүй шүү. Тэгээд ч чамайг ахиад хуурах гэж оролдвол хариуг нь чангахан шиг барина гэдгээ хэлчихье. Надаас татгалзах нэг ч эр хүн байхгүй"

-"Хэзээ ч үгүй"

-"Юу тэр вэ?"

-"Зүгээр нэг өсвөр насны хүүгийн үг гэж битгий бодоорой. Би өөр хэнийг ч чам шиг хайрлаж чадахгүй. Би чамд хайртай Серена. Намайг хардаг харцыг чинь өөр хүнд тусаасай гэж би хүсэхгүй байна. Чи минийх байгаа нь хэчнээн их зол завшаан гээч"

-"Би ч гэсэн чамдаа хайртай. Энэ үгс чинь үнэн гэж найдаж байна"

-"Амлаж байна" гэхэд Чарльтон жижигхэн хайрцаг өгөх нь тэр.

-"Серена, чамайг анх харсан цагаасаа эхлээд л би үнсэхийг хүссэн. Чамайг хайрлах алхамыг чамайг тавьсан гэдэгт итгэж байна. Тэр мөчөөс эхлээд чамайг хайрлаж, хором ч зогсоосонгүй. Үр дагавараас нь айсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ зүүлтийг худалдаж авахдаа огтхон ч эргэлзээгүй. Чамд өгч, зүүх боломжийг олдох болов уу гэдэгт л айж байлаа."

Ийм хүнийг яаж хайрлахгүй байх вэ?

Чарльтон Серенагийн хамар улайхыг хараад сандран -"Битгий, битгий уйлаарай. Чамайг уйлуулах гэсэн юм биш шүү" гэхэд Серена зүүлтийг түүн рүү сунган -"Надад зүүж өгөхгүй юм уу?" гэлээ.

Чарльтон түүнийг татгалзаагүйд талархан зүүлтийг зүүж өглөө. Маш том алхам байсан юм. Бөгж шиг биш ч хайр сэтгэл, амлалтыг хангалттай илэрхийлэх билээ.

SERENAWhere stories live. Discover now