Chapter 5-Зүрх юу хүснэ, түүнийгээ л хүснэ

139 24 4
                                    

Анх номон дээрээс түүний дүрийг харж байхдаа хэтэрхий хүйтэн дүр төрхтэй хэмээн дүгнэж байсан ч түүний гадаад дүр төрхийг тийм ч их анхаарч байгаагүй билээ. Өмнө нь зогссон хэн хүний ч зүрх хэрхэн цохилохоо мэдэхээ байх хэмжээний царайлаг. Гүн бор үс, түүнээс бараан нүд......Чарлотонтой харьцуулах аргагүй хүн юм. Хэрэв Чарлтон нар бол тэр сар байхаас гарцаагүй.

Кай танхимд анх орж ирэхдээ түүнийг араас нь хараад хөдөлгөөнгүй зогсоод байхаар нь холдохыг хүсэх гэж байтал гэнэт хөдлөн урагш унахын даваан дээр нь амжин тэврэн авлаа. Нарийхан бэлхүүс нь түүнийг тэврэхэд яг л өөрт нь зориулагдсан мэт таарах аж. Леонардын хашхирах чимээнээр түүний найз сүйт залуу нь юм байна гэж бодоод болгоомжтой тавихад сарнайн үнэр ханхийнэ.
-"Таньд талархлаа, эрхэм дээдсээ" хэмээн Серена хариулахдаа анх удаа сүйт залуугаа тод томруунаар ойроос харлаа.
Кай харин юу гэхээ мэдэхгүй зогсох зуур Леонард хүрч ирээд -"Бурхан минь, Кай дүүг минь аварсанд баярлалаа" гээд эргэн -"Серена чи зүгээр үү?" гэхэд -"Тиймээ, эрхэм дээдсийн ачаар" гэлээ.
-"Хаашаа явж байгаагаа сайн харахгүй яасан юм бэ? Ингэхэд чи чинь юу өмсчихөө вэ?" гээд хурдхан шиг хүрмээ тайлаад түүнд нөмрүүлэв.
-"Леонард ахаа, санаандгүй ийм зүйл болчихлоо. Ингэхэд миний даашинзанд юу тохиолдсон гэж?" хэмээн Серенаг асуухад Леонард юу гэхээ мэдсэнгүй. Хэтэрхий задгай байна гэвэл бусад охид ч ингэж өмсөхөд зүгээр л харагдана. Өнгө нь ч түүнд сайхан зохицсон, галбирыг нь сайхан тодотгосон байна. Гэхдээ дүү минь өмссөн учираас зохимжгүй байна гэж хэлэх үү?
Серена араас нь ирсэн Кайло, Чарлтоныг хараад тэдэн рүү харан -"Даниел эзэнтээн, миний даашинзанд асуудал байна уу?" гэвэл хэн ч юу ч гэж хариулж чадахгүй байлаа.
Серена инээмсэглээд -"Хариулах шаардлагагүй дээ, наргиан байсан юм. Леонард ахаа баярлалаа, эрхэм дээдсээ намайг аварсанд баярлалаа. Дашрамд хэлэхэд Намайг Серена Лилиана Максвелл гэдэг"

Кай харин хөмсөгөө зангидан -"Серена авхай, биеэ зөв авч явбал сайнсан" гээд тэднээс холдон өөрөөс нь зайлсхийсээр байгаа Эмилигийн хажууд очиж суулаа.
Тэр хэчнээн үзэсгэлэнтэй байсан ч өөрийнх нь үнэлсэн охиноос ёс зүй, биеэ авч явах байдал нь хамаагүй дор нэгэн байсан юм. Дээрээс нь тэр аавынх нь түүнтэй гэрлүүлэхээр сонгосон нэгэн шүү дээ.
Леонард дүүгийнхээ солиотой үйлдэлд гайхширан үлдсэн бол Кайло ангайж орхисон байлаа. Гэхдээ тэдний хэн нь ч Чарлтоныг гүйцэхээргүй байсан юм. Тэдний араас Виа, Гизел, Милли нар орж ирлээ. Серена ахдаа хойно суухаа хэлээд түүнийг урд найзуудтайгаа суухыг хүсэхэд Леонард уучлалт гуйгаад явлаа. Чарлтон түүн рүү эргэн эргэн харсаар явахад Серенагийн зүрх хэтэрхий хурдан цохилно.
Танхим дүүрч удалүй Феликс багш орж ирээд өөрийгөө танилцууллаа.
-"Та бүхнийг хөгжимд авьяастай болоод энэ ангийг сонгосон гэж бодож байна. Тэгэхээр би 3 шаардлага л тавина. Нэгдүгээрт хэрэглэж буй зэмсэгээ бүрэн эзэмшсэн байх. Хоёрдугаарт өөртөө ур чадвар бий болгох. Гуравдугаарт өөрөө хөг ая зохиох. Хэдийгээр ганцаараа хийж болох ч энэ ангид 40 суралцагч орж ирсэн учираас би та бүгдийг хос хосоор чинь болгох саналтай байна" гэхэд нэг сурагч гараа өргөлөө.
-"Ноён Феликс, бид хосоо өөрсдөө сонгох боломжтой юу? Та биднийг хувиарлах уу?"
-"Мэдээж миний ажлыг хөнгөвчлөхийг би хүсэх нь гарцаагүй. Гэвч ижил муу түвшинтэй хоёр хүн баг болох тийм ч сайн хэрэг биш. Тэгэхээр би хувиарлах нь зөв болов уу? Тэгэхээр хэн гарч ирж өөрийнхөө чадварыг харуулах уу?"
Хэн ч гараа өргөж үл зүрхэлж байхад Кайло -"Ноён Феликс, Кай таньд чадвараа харуулахыг хүсэж байна" хэмээн хашхиран тайз руу түлхээд гаргачих нь тэр. Кай тайзан дээр өрөөтэй байх зэмсэгүүдийг хараад хийлийг сонгон авч Ж.С. Бах: Б Минорын партита №1 тоглох нь тэр.
Түүнийг дуусахад бүгд алгаа ташин Феликс багш хүртэл сайшаах агаад Милли Серенагийн чихэнд -"Түүнийг зан чанарын хувьд асуудалтайг хүлээн зөвшөөрсөн ч авьяасыг нь үнэлэхгүй байхын арга алга" гэхэд -"Чи миний Чарлтоныг хараагүй байна. Хүлээ" гэхтэй зэрэгцэн Кайло ахин хашхирах нь тэр.
-"Ноён Феликс, Чарлтон авьяасаа үзүүлэхийг хүсэж байна"
-"Кайло, чи найзуудыгаа түлхэхийн оронд өөрөө гарч ирсэн нь дээргүй юу?"
-"Хэрвээ надад тийм авьяас байсан бол би дуртайяа гарах байсан. Та намайг мэднэ шүү дээ"
-"За тэгвэл би Эмили авхайг гарч ирээд хамт тоглоосой гэж хүсэж байна. Та хоёрыг сүмд хамт тоглож байхыг харсанаасаа хойш сэтгэлээс ер гарахгүй юм." гэхэд Эмили гарч ирээд -"Чарлтон эзэнтээн, таньд саад болоогүй гэж найдаж байна" гэлээ.

SERENAWhere stories live. Discover now