Chapter 18-Үнэн ил болохуй

111 19 4
                                    

Кай одоо ч түүнийг анхаарал татагч гэж бодох нь утгагүй мэт. Хөгжимийн өрөөнд өөрийнхөө зохиосон дууг дуулсан нь, шаардлагагүй байхад хуриман дээр дуулсан нь, настай хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөх үг хэлсэн нь гээд бүгдийн хажууд сая хүүхдүүдтэй ярилцсан байдал жүжиг биш байсан нь харагдаж байна. Найз охиныхоо хажууд өөр эмэгтэйг сонирхож буй нь зүй бус хэрэг ч анх удаа өөр нүдээр харж, ирээдүйд төгс төгөлдөр хатан болж чадахыг ч мэдрээд амжсан юм. Харин Эмилид удаан хугацаанд тэдэнтэй харилцаатай байсан хүүхдүүд Серенаг хараад яаж зан нь хувирсаныг хараад ахиад нэг удаа ялагдсанаа ойлголоо.

Чарльтоны ширээнд ихэвчлэн өсвөр насныхан байсан тул мөн охид хөвгүүдээсээ олон байсан тул шуудхан найз охинтой эсэхийг нь асууж Чарльтон ч байгаа гэдгээ хэллээ. Удалгүй хэл ам сугалчих шахсан асуултууд эхэлж Серенаг заан түүнээс хөөрхөн эсэхийг асуухад Чарльтон -"Тийм ээ, түүн шиг л үзэсгэлэнтэй" хэмээн инээмсэглэн хариуллаа. Изабелиэс асуухад тэр үгүй хэмээн хариулахдаа дотроо Серенад ч мөн атаархаж байлаа. Энд байгаа бүх л амтай болгон түүнийг ярьж байсан юм.

Удалгүй өдрийн хоолны цаг болж хамтдаа хооллоод Тимоти дараа нь 4 ангид бүгдийг 4 тэнцүү хуваалаа. Зорилго асрамжийн газрын өнөөгийн нөхцөл байдлыг судлах, зардлыг тооцоолох, төсөвт дэмжлэг болох хандив цуглуулах талаар судлах шаардлагатай байлаа. Кай алдаагаа залруулахын тулд судалгааны ажил бичихэд оролцохоор болж Серена харин өөрөө оролцохгүй ч туслахдаа бэлэн гэдгээ хэлээд амжлаа. Кай-д туслах хүмүүс 2-р ангийнхан бол 17 настай хүүхдүүдэд ур чадвар суулгахад туслах ажил Артемсийнх ба түүнд ахлах ангийн сурагчид туслахаар болжээ. Санхүүжилтийн асуудалд хүн бүр туслах ёстой болов.

Анги хувиарлалтанд ахиад л Кай, Серена, Эмили нар байх агаад Кайло нэмэгджээ. Кайло хүүхдүүдтэй ажиллах дургүй тул хөндлөнгийн ажиглагч хийж ингэхдээ Кай Серенаг хэрхэн ажиглаж байгааг, үүнийг харсан Эмили хэрхэн өрөвдмөөр харж байгааг, Серена юу ч анзаарахгүй зүгээр л хүүхдүүдэд анхаарч байгааг л харлаа. Үүний хажуугаар Кайло найздаа санаа зовно. Кай анхаараад эхэлсэн бол түүнд боломж байна гэж байхгүй.

Кай гурван настайдаа угсаа залгамжлагч болжээ. Бага нас нь аз жаргалгүй, хүлээлт өндөр, анхаарал халамжгүй, бүх хүний нүдэн дээр өнгөрсөн билээ. Тэдгээр хүмүүсээс илүү аав нь түүнийг дорд үздэг байж. Үнэлдэггүй, үргэлж бусадтай харьцуулдаг, ухаан муутай, ур чадваргүй хэмээн үзнэ. Юу ч хийсэн илүүг л хүснэ. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд илүү их хичээх ёстой л гэж бодно. Энэ хаан ширээний төлөөх шуурганд тэсэж үлдэхгүй бол эцэг нэгт дүү нар нь орыг нь эзлэх цаг хугацааны л асуудал. Эцэг эх нь улс төрийн гэрлэлт хийсэн тул хэзээ ч хайрласангүй. Хайрыг нь хүртэхийн тулд хичээсэн ч хариулт авсангүй. Хатуу ширүүн эцэгтээ бахархуулах гэж үхэн хатан зүтгэнэ. Түүнд чин сэтгэлээсээ санаа тавьдаг хүн гэж байгаагүй тул эцгийнхээ үгийг ягштал дагана. Ээж нь хүртэл хатан болохын тулд л түүнийг ашигласан. Харин найзууд нь өөрсдийнхөө ирээдүйн төлөө түүнд наалдсан. Тэгэхээр эцгээс нь өөр түүнийг гэх хүн байхгүй болж таарна.

SERENAWhere stories live. Discover now