01

325 33 1
                                    


Гэрийнхээ хаалгыг хүчтэй савж орхиод хаашаа ч юм яарах Сонхва. Найзууд руугаа яаралтай цуглархыг дуулгаад өөрөө юу ч юм бодон үе үе санаа алдана. Аав нь дахиад л түүнийг 30 нас хүрэхээсээ өмнө хэн нэгэн бүсгүйг гэргийгээ болгохгүй бол өөрийнх нь түншүүдийн нэг Ким захирлын охинтой суулгана гэдгийг хатуу анхааруулсан. Харин анхааруулга өгсөн өдөр нь дуусахад ердөө ганцхан өдөр л үлдээд буй.

'Нүдээ нээхэд харагдсан бүсгүйг эхнэрээ болгохоос биш'

Сонхва ийн бодоод нүдээ анин баруун тийшээ харан зогслоо. Ким захирлын эрх ааштай царай мууттай яаж ч байсан гэрлэхгүй гэж өөртөө хэлээд басхүү хөөрхөн эмэгтэйг олж хараасай гэж өөртөө бувтнан залбирна.

'Тэр эмэгтэй...!'

Сонхвагийн харж буй зүгт зогсоо нэгэн бүсгүй утсаараа юу ч юм үзэн их л хямарсан байдалтай зогсоо үзэгдэнэ. Сонхва жуумалзан тэр эмэгтэйн дэргэд очлоо. Түүнийг сонжингуй дээрээс доош харж байгаад тэр өөрийнх нь эхнэр болоход болох мэт санагдан өөртөө итгэлтэй болоод л ирэв.

<NABI's pov>

'Сайн байна уу, Кан Наби үйлчлүүлэгч ээ! Таны энэ сарын төлөлт ороогүй байгаа тул шалгаад өгнө үү!
Хэрвээ буцааж төлөх  хоног хэтэрсэн тохиолдолд алданги тооцхыг сануулж байна! '

Ядаргаатай юм! Өдөр бүр өөр банкнаас миний нэр дээр миний мэдэхгүй өр зээлүүд нэхэгдэх нь. Тэгээд энийг нь төлөхгүй бол дахиад би өөрөө зээл авах боломжгүй болчих гээд. Яагаад миний хувь тавилан ийм юм бол...

Бурхан минь! Та над руу баян залу— за эмэгтэй байсан ч яахав! Миний энэ бүх өрийг төлөөд өгчих хэмжээний хэн нэгнийг явуулаач! Өдөр шөнөгүй ажилласаар сүүлдээ хичээлээ ч ойлгохоо болилоо.
Гайгүй толгойтой болохоор өөрийн хүчээр тэтгэлэгтэй сурч байгаа ч хэзээ энийгээ алдах бол гэх томоо айдастай.
Надад 24 цаг үнэхээр багадаж байна.

"Хоёулаа гэрлэе!" Гэнэт л хажууд танихгүй залуу ирчихсэн намайг дээрээс доош гүйлгэж хараад сүрхий. Хөмсгөө зангидан түүн рүү харвал тэр бүр л жуумалзаад нэг л биш. Гэгээн цагаан өдрөөр шууд ингээд хулгай хийдэг болоо юу.

Гэхдээ өмссөн хувцас нь бүгдээрээ л брендийн үнэтэй зүйлс шиг харагдах юм, юу дутлаа гэж над шиг хүн дээр ирдэг байна.

Тэр залуу гэнэт л бугуйнаас  барин хаашаа ч юм дагуулж яваад эхлэв.

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now