09

217 34 4
                                    


Оройн хоолны цаг дөхөж байгааг анзааран доош туслахаар буулаа. Тогооч эгчийн хажуугаар очин туслаж болохуйц зүйл дээр урдуур нь орон хийнгээ эгчтэй өдөр тутмын зүйлийн талаар ярилцан хийнэ.

"Хоол сайн хийдэг юм байна шт~"

Тогооч эгч эрхий хуруугаа гарган амттай байна хэмээгээд л инээд алдана.

"Сонхвагийн дуртай хоол юу вэ?"

"Ммм... стейк идэх их дуртай~ бага эзэн их азтай байнаа, чам шиг хөөрхөн бүсгүйтэй суучихсан~ хоол ч амттай хийгээд л~"

Би толгой сэгсрэн гаднаа үгүйсгэх ч дотроо ёстой өөрийгөө тултал нь магтаж гарна. Багаасаа л Кан Ёсаныг өсгөх гэж хийж үзээгүй ажил ч гэж үгүй дээ, өөрийн эрхгүй л тогооч болж байгаа юм л даа.

Ширээнд хоолнуудаа зөөх зуурт Сонхва дээрээс бууж ирж байгаа харагдана. Хальт түүн рүү харвал тэр байнга өмсдөг хослолоо биш энгийн чөлөөт хувцсаа өмссөн байв. Бас өөр л харагддаг юм байна~

"Чи энд юу хийж байгаа юм? Хоол хийсэн юмуу?"

Би толгой дохин өөрийнхөө хийсэн хоолоо түүний урд тавиад "амсаад үздээ~" гэвэл тэр мушилзан нэг л итгэлгүйхэн савхаа өргөн бараг соуснаас нь л амсах шиг болов.

"Би чамайг хордуулаад алчихгүй дээ! Зүгээр амсаач!"

Сонхва нүднийхээ булангаар над руу харан "Чи бол магадгүй шүү~" гэхэд нь гараа далайтал яг ээж аав хоёр нь гарч ирж байгаа харагдав. Би ч цаашаа гал тогоо руу орж Сонхва нуруугаа цэхлэн суугаад хоцров.

"Бэр минь~ хоол хийгээ юу?" Ээж нь асуухад нь толгой дохин өөрийнхөө хийсэн хэдэн хоол хачрыг түлхэн амсаж үзэхийг зөвлөлөө.

"Ёстой амттай байна~ " хадам ээжийг хэлэхэд нь сэтгэл амран хоолоо идэж эхэллээ.

"Пак Сонхва гуай! Дахиад үүр цүүрээр орж ирдэг болоо юу? Эхнэртэй болчихоод буйр суурьтайхан байна шүү! Маргаашнаас тусдаа гарцгаа! "

Сонхвагийн баярлаж байгааг ээ! Сүрхий нүд нь гэрэлтээд л аав руугаа хайр дүүрсэн хачин харцаар хараад л. Ээж нь ч үүнийг дэмжиж байгаагаа мөн илэрхийлж дахиад л ач зээгийн  яриагаа эхлүүллээ.

Би ч худлаа үнэн толгой дохиж хааяа хааяа тийм үгүй гэх богино хариултаар хариулсаар.

"Дараа долоо хоног гэхэд болчих байхаа~" Сонхва гарнаас атган хачин жуумалзан хэлэхэд нь золтой л уурлаад цохиод хаясангүй. Ээж аавынх нь дэргэд учиргүй хүүг нь цохиод авбал хөөгдөөд гарна биз.

Сургууль орж шүүгээнээсээ номоо авах ёстойгоо санан гарвал Сонхва доор машинаа түшээд зогсож байгаа харагдав.

"Чи намайг сургууль дээр буулгачих!"

Сонхвагийн хариуг ч сонсолгүй шууд машиных нь урд очоод суучихав. Тэр хачин харснаа машиндаа суун хөдөллөө.

"Тэгвэл надад амттан авч өгөөрэй!"

"Чи надаас баян юм байгаа биздээ? Өөрөө ав!"

Сонхва инээд алдан "үгүй ээ, чамаар л авхуулна! Эсвэл энд буу!" гэхэд нь яах аргагүй амттан авч өгөхөөр тохирлоо.

Сургуулийн гадаа ирэн, Сонхваг түр хүлээж байхыг хэлээд машинаас хурдан буулаа.
Маргааш орох хичээлийн бие даалтан дээр жоохоон юм нэмэх хэрэгтэй учраас энэ ном яах аргагүй хэрэгтэй болоод байгаа юм.

Номоо тэвэрсээр Сонхвагийн машин руу үсэрч суугаад түүнийг *** кафе руу явахыг хэллээ.

Гэхдээ үнэхээр ... Пак Сонхва ийм тайван дөлгөөн хүн байсан гэж үү? Анх таарсан тэр хөмсгөө зангидсан нэгэн аажмаар л алга болоод байх янзтай.

Сонхвад гүзээлзгэнэ кремтэй уух юм өгвөл тэр гайхаж харснаа авлаа.

"Амттан гэсэн биздээ? Чи зүгээр амсаад үз ээ! Эндхийнх их амттай~"

"Бялуу авч өгөх гэж байгаа юм байх гэсэн чинь~ "

Сонхва руу харвал тэр уух юмнаасаа амсчихаад учиргүй нүдээ томруулан над руу харснаа "нээрээ ямар чихэрлэг юм бэ?"

"Миний нууц газар л даа~ гэхдээ яахав чамтай бас хуваалцая!" гэчхээд гүзээлзгэнэ амруугаа хийвэл Сонхва инээд алдаад л над руу заагаад байв.

"Ёстой заваан идэх юмаа!"
Ойртон амны эргэн тойрныг арчиж өгөн уруул руу минь ширтэх нь хамаг шар үс босгочихов.

Пак Сонхва, чи яг юу юм бэ? Ховсдогч уу?

Ad/ Hwad xowsduulsan xoyrdax ni end bnooooo

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now