14

225 29 4
                                    


Гэнэт учиргүй шүгэлний дуу гарч сандран сэрвэл яах аргагүй манай гэрээс шүү. Сонхваг юу хийгээд байгааг тааж ядангаа ёстой үсдэж аваад сайхан нойрноос минь салгасанд нь уучлалт гуйлгуулж хоол хийлгүүлнэ ухааны юм бодон өрөөнөөс гарвал Үён гуай зогсож байв. Сонхва ч бас юу болоод байгааг ойлгоогүй бололтой өрөөнөөсөө гарч ирж байх нь тэр.

"Жон Үён! Юугаа хийгээд нар ч мандаагүй байхад шүгэл үлээгээд байгаа юм бэ!!!"

Үён бид хоёр луу нэг харснаа учиргүй л инээд алдах нь хачин. Хамаг нойр ч сэргэн яг юу хийгээд байгааг нь ойлгохыг хүсэн зогсоно.

"За~ одоо та хоёрт бэлэн болох 10 минутын хугацаа өгье! Хэрэгтэй гэсэн зүйлсээ аваарай~ авж амжаагүй бол тэгээд л хохино болно шүү! За~ цаг явлаа~"

"Айн? Юу юм бэ?" гэж асуух ч нэмэргүй. Тэр инээмсэглээд л цагаа харуулна. Ямартай ч нэг тийшээ хулгайлагдах гэж буйгаа анзаарсан би Сонхваг түлхэн угаалгын өрөө рүү орлоо.

"Ямар гээчийн аялалд ингэж явдаг юм?" Сонхва их л ууртай Үёноос асуух бол нөгөөх нь мөрөө хавчина. Би ч хөнгөхөн санаа алдчихаад машин руу суух гэвэл Үён болиуллаа.

"Чи надтай тусдаа машинаар явнаа~ Сонхва энэ хэдтэйгээ явна биз!"

"Айн? Жон Үён! Чи эхнэр нөхөр хоёрыг яаж салгаж тусад нь суулгана гэж боддог байнаа!"
Сонхва хэлэх ч түүнийг Хунжун татан машиндаа суулгачхав. Үён намайг түлхэн машиндаа суулгаж албан ёсоор аялал нэртэй албадан зугаалга эхэллээ.

"... одоо болсон юм биш үү?"

Үёнийг гэнэт юу яриад байгааг үл ойлгон түүн рүү харвал тэр өмнө нь харж байгаагүй тийм хачин үгүй ээ намайг сүрдүүлсэн харцаар над руу харж байв. Юу гэж хариулхаа үл ойлгон суувал тэр үргэлжлүүлэн,

"Би бүгдийг нь мэдэж байгаа~ энэ хурим, Сонхва~ бас чиний ямар учиртай түүний нүдэнд өртсөн гэдгийг ч!"

Гэнэт л ойлгосон миний царай гайхсан басхүү сандарсан болов. Түүнээс энэ талаар Сонхвад хэлэхгүй байхыг хүсэх бол тэр эсэргүүцнэ. Найзыг нь хуурч байгаад нь дургүй нь хүрч байна гэх. Гэхдээ миний хийж буй үйлдэл Сонхвагийг төлөө л шүү дээ.

"Өнөөдөр маргаашийг жаргалтай өнгөрүүлчихээд салах өргөдөл дээр гарын үсгээ зураарай~ гэрээ зөрчисний зардал гэх мэтийг би шийдчих болохоор!"

Надад хэлэх үг олдсонгүй. Дотор харанхуйлж хоосрох мэдрэмж бүрхэж авна.

"... Сонхвад яасан ч битгий хэлээрэй!"

Үён толгой дохино.
Энэ хугацаанд Сонхвад маш хурдан дасаж орхисон өөрийгөө зэмлэж, буруутгана. Яах аргагүй гэрээн дээр дурлаж болохгүй гэх нөхцөл байсан шүү дээ.

•••

Далайн хажуудах байшинд ирэн машин зогсвол Сонхва үсэрч бууж ирээд л машины хаалгыг нээлээ. Би үл ялиг инээвхийлэн буувал Сонхва гарнаас хөтлөн дотогш дагуулж орно.

"Үёнтой ямар нэг юм болоогүй биз?"

"Мэдээж! Юу л болов гэж дээ~ "

Сонхва тайвшираа бололтой уртаа амьсгаа авна.

"За~ өрөөгөө хувааж авцгаая! Сонхва Наби хоёр угаасаа нэг өрөөнд—- та хоёр чинь гэхдээ гэр—-" Мингигийн амыг Хунжун даран худлаа инээгээд бид хоёр луу харан "та хоёр дээд давхрын өрөөнд ор! Бид дөрөв зохицоод орчихно!" гэлээ.

Сонхватай нэг өрөөнд орох эсэхдээ эргэлзэж байх ч сүүлийнх гэж дотроос минь хэн нэгэн хэлнэ. Сонхва руу харвал тэр инээмсэглэн нэг өрөөнд ороход зүгээр эсэхийг лавлана.

"Зүгээр дээ~ эхнэр нөхөр байж" гэвэл Сонхвагийн чих улайж буй нь үзэгдэнэ.

Өөрсдийнхөө өрөөнд авчирсан юмсаа оруулж тавиад хоол хийж идэхээр болцгоон юу юу хийхээ хувааж аван зогсоно.

"Үён Наби хоёр гол тогооч юм чинь бид хэдээр хийлгэх юмаа хэл!" Юну ахыг хэлэхэд нь Үён руу харвал тэр нөгөө хэддээ юу хийхийг нь зааварчилгаа өгнө.

"Чи шөлөө хариуцаад хий! Би мах шаръя!"

Би толгой дохин бүгдээрээ тус тусын ажилдаа орцгоолоо.

Амтлагчаа бэлдэх гээд энд тэндээс цуглуулан зогсвол Сонхва намайг хараад л зогсоод байв. Тэгснээ хүрч ирэн "Өндөр ч юм шиг өлмийгөө өргөж гэнэ~" гэчхээд дээд талын тавиур дээр байх амтлагчийг ойртуулав.

Жоохон хүүхэд шиг санагдан дургүй хүрэх гэхээсээ илүү хайр хүрэх.

"Пак Сонхва хийх ёстой юмаа хийгээч!" Хунжун уурлангуй хэлвэл Сонхва хэлээ гарган миний ардуур орчихов. Миний инээд хүрэн Сонхвагийн толгойг илэн явж ажлаа хий гэн аргадан хэлвэл тэр толгой дохин төмс ногоогоо арилгахаар явлаа.

Ad/ Woo maani yu yriad baigaa ym boldoooo...?

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now