03

249 32 0
                                    


Түүнийг гарнаас хөтлөхөд нь үл ялиг гайхсан ч энэ нь сандрахгүй байхад тус болж байх нь хачин. Тэдний гэрт уулзах юм болов уу бодсон ч үнэхээр дээд зэрэглэлийн гэмээр шалнаасаа л авхуулаад бүгд шил толь болсон гялалзсан хүлээн авалтын танхимд хүрэлцэн ирсэн.
Нүүр ам үс гэзэг бүгдийг нь янзалж өгсөн тэр эмэгтэй Сонхвагийн талаархи багагүй зүйлсийг надад хэлж өгч мөн ээж аав хоёр нь үнэхээр гярхай гэдгийг хэлж сануулсан.

Тэр эмэгтэйг Еэрин. Үнэхээр үзэсгэлэнтэй царай төгс бие хаа гээд үнэндээ Сонхвад илүү тохирох мэт санагдсан. Тэд багаасаа л найзласан юм гэнэлээ. Сонхва минт орсон бүх зүйлд дургүй юм билээ- гэхдээ би минтэд үнэхээр их хайртай.

"Яагаад ийм газар анхны уулзалтаа хийж байгаа юм бол?"
Сонирхолдоо хөтлөгдөн түүний чих рүү ойртон шивнэх бол тэр "энд ээж аав чамайг гайхуулах гээд энд тэндээс түншүүдээ дуудаад авчирчихсан байгаа~ ганц хүүгээ хүнтэй гэрлэх гэж байгаад баярласандаа л тэр!" гээд үл ялиг санаа алдав.

Эргэн тойронд үнэхээр их хүн үзэгдэх бөгөөд бүгдээрээ л Сонхватай ирж уулзаад байгааг сая л анзаарав. Тэр харин миний харж байгаагүй өөр төрх зөөлхөн харцаар тэр хүмүүстэй зөрүүлэн мэндлээд эелдэг харьцна.

Надтай яагаад ингэж харьцаж болдоггүй байна!

"Омо! Миний бэр~"

Сонхвагийн ээж бололтой үнэхээр үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй намайг тэвэрч аваад сүрхий. Би ч нүүрэндээ инээмсэглэлээ тодруулан ээж аавтай нь мэндлэлээ. Аав нь жуумалзан Сонхваг үл ялиг түлхэх нь үзэгдэнэ.

"Ийм хөөрхөн охиныг танилцуулахгүй юу хийгээд байдаг байна! Манай энэ Сонхва жоохон хөлдүү—- гэхдээ миний охин Сонхвагаа битгий хаяарай~"

Ээж нь нандигнан захиад сүрхий. Би толгой дохих бол Сонхва хошуугаа унжуулан "Ээжэээ~!" гэх нь үзэгдэнэ.

Өнөөдөр үнэхээр түүнд зөндөө олон төрх байдгийг мэдэж авч байна.

Тэдний ээж аав хоёр тайз маягийн зүйл дээр гарч микрофон аван Сонхва бид хоёрын нэрийг зарлан удахгүй хурим болохыг хэлээд их л хөөрч баярлана. Ганц хүүгийнхээ хуримыг нижгэр хийхээ амлаж манай талынхантай ч хурдан уулзмаар байгаагаа бас хэлээд авав.

Сонхва руу яанаа гэсэн аязтай харвал тэр тайвнаар "түрээслэнэ" гэснээс өөр юм хэлсэнгүй. Ээж аав хоёрыг нь тэгж хуурна гэхээр муухай санагдах ч энэ хурим ямар жинхэнэ ч биш дээ, гурван сарын дараа гэхэд л танихгүй хүмүүс болох байхад.

Гэхдээ аав ээж хоёр нь үнэхээр галзуу хүмүүс юм. Дуулж бүжиглээд л Сонхвагаас шаал өөр~

"Чи ёстой үзэсгэлэнтэй харагдаж байна~"
Үл ялиг гайхан эргэж хартал Юну Минги Хунжун гурав мөн ирсэн байв. Юнуд инээмсэглэн баярласнаа хэлвэл тэр винк хийлээ.

Юну~ түүнд хослол үнэхээр гоё зохидог юм байна.

"Сонхва санаандгүй сонгосон гэхэд ёстой хөөрхөн эмэгтэй олчихжээ!" Хунжун хэлэх бол Сонхва ярвайн над руу нүдний булангаараа харах нь тэр.
Би ч мөчөөгөө өгөлгүй нүдээ эргэлдүүлэн муухай хараад авав.

"Хуримаа дараа долоо хоногийн бүтэнсайнд хийвэл яаж байна? "

Сонхва руу харвал тэр хоолойгоо засан "Тэгье ээ~ гэхдээ ээжээ, Набигийн ээж аав хоёр Сөүлд байдаггүй~ гадаадад байдаг болохоор хуриманд ирж амжихгүй гэсэн" гэх бол ээж нь уулга алдан ганцаараа гэртээ байдаг уу гээд надад санаа зовоод сүрхий. Энэхэн мөчид л ёстой сэтгэл минь уяран юу юугүй нулимс ойртоод ирэв.

Толгой сэгсрэн найзтайгаа байдаг гэдгээ тайлбарлан хэллээ.

Хуримаа болдгоор нь болгохоор болж Сонхвагийн хүслээр танилын хүрээнд хуримаа хийхээр ээж аав нь зөвшөөрлөө.

"Би ингээд явъя даа...

... ээж ээ аав аа "

Хоолой зангиран хэлэхэд үнэхээр хэцүү юм.

"Хоноод явахгүй юмуу? Харанхуй ч болсон байхад!"

"Үгүй үгүй! Манайх ойрхоон... хэхэ"

Ээж нь хоноод яв гэх бол би эсэргүүцэж Сонхва гуай харин кино үзэж байгаа аятай л жуумалзан ээжийгээ ер болиулахгүй сууна.

"Ийм орой болчихсон байхад Сонхвагийн өрөөнд хоноод яв аа! Миний охин!"

Сонхва руу харвал тэр ёжтой инээгээд "Набиг дагуулаад өрөө рүүгээ оръё доо!" гээд бугуйнаас барин яваад эхлэв.
Араас нь түүнийг яагаад болиулаагүйг асууж гэрлүүгээ явах ёстойгоо ч мөн хэлнэ. Гэвч ямар ч нэмэргүй.

"Миний өрөөнд ямар ч буйдан байхгүй ганцхан ор л байгаа~ "

"Би чамтай цуг унтахгүй! Яаж ийгээд явна за!"

Сонхва жуумалзан мөрөө хавчаад орон дээрээ очоод хэвтчихэв. Эргэн тойрныг нь харвал бүр суух сандал ч алга шив дээ. Ганцхан ор. Цонхон дээр нь очин эргэн тойрныг харвал өнөөдрийн тэнгэрт од шавчихаж.

"Чи наанаа шөнөжин тэгж зогсох гээгүй биз?"

"Тэгсэн байсан—-  " үгээ дуусгаагүй байхад Пак Сонхва гуай гар дээрээ өргөн ор луугаа шидчихэв.

"Чи чинь яаж байнаа? Галзуураа юу?" Энэ удаад тэсэлгүй түүн рүү дуугаа өндөрсгөвөл тэр уруулан дээр хуруугаа тавин "чимээгүй! Ээж аав хоёр сонслоо! Хурдан унтаж үзээ! Би чамайг оролдох бодол ер алга!" гэн хөмсгөө атиралдуулсаар цаашаа хараад хэвтчихэв.

Яалтай билээ, өнөөдөртөө ингээд булан хавьцаа унтхаас биш.

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now