12

206 29 2
                                    


"Чи минт иддэггүй гэсэн тэ? "
Сонхвагаас асуувал тэр толгой дохин буцаад хэвтээд өгөв. Би ч азны юм гэсээр гал тогооны өрөө рүү гүйн хөлдөөгчний мухарт байх ганцхан ширхэг минт шоколадтай зайрмгаа задлалаа.

"Яг энэ амт—— ЭЭЖЭЭЭ!"
Зайрмгаа амандаа хийгээд л эргээд хартал Пак Сонхва ард зогсож байх нь тэр. Цочсондоо золтой л зайрмгаа тавиад явуулчихсангүй, азаар гартаа тас атгачихсан байж.

"Чи минт иддэг хэрэг үү?"
Түүнийг хөмсгөө зангидан асуухад нь толгой дохивол тэр ярвайн "оронд нь ОО идээч! Ингэж мөнгө үрж авж яадаг байнаа?" гэчхээд бүр ойлгохгүй байгаа аятай нүд гарган цааш явав.

Юу вэ~ хүний сонирхлыг ч хүндэлж чадахгүй! Жоохон хүүхэд шиг гэж!

Гарахаар гутлаа өмсөн суувал Пак Сонхва өрөөнөөсөө гарч ирж байгаа бололтой байв. Гэхдээ тэр ч мөн гарах гэж байгаа бололтой гэрийн хувцсаа солиод хослол өмсчихөж~

"Чи хичээлтэй юмуу?"

Би толгой дохин "чи ажилтай болчихоо юу? Эсвэл дахиад л клубын хаалга татах гэж байна уу?" гэж залхсан өнгө аясаар асуувал тэр худлаа инээд алдана.
Сүүлийн долоо хоног тэр нэг ч клуб руу зүглээгүй л дээ. Миний мэдэхийн гэрээсээ ч бараг гарахгүй, утсаараа ажлаа зохицуулаад л байсан.

"Чухал уулзалтанд явах гэж байна! Яараад байгаа болохоор хүргэж өгч чадахгүй нь! Харин тар——"

"Хэрэггүй дээ! Би өнөөдөр илтгэлээ бэлдэж номын сан орно!"

Түүний хариуг сонсолгүй түрүүлж гарвал хаалга салхинд чанга хаагдаад орхив. Буцаж хаалгаа нээгээд салхи байсныг тайлбарлах ёстой үгүйгээ бодон зогстол Сонхва хаалга нээх нь тэр.

"Салхинаас болсон шүү!" гэж ямар ч утга учиргүй гурван үг нийлүүлчихээд зугтаж байгаа аятай л шатаар доошоо гүйв. Цуг нэг цахилгаан шатанд явбал ичсэндээ үсэрч мэдэх байсан болохоор л.

Гэхдээ... бас өөрийнхөө сэтгэл зүрхийг удирдах гэж хичээсэн дээ. Хэтэрхий хурдан түүнд дасаж бас дурлаад байгаа минь толгойны өвчин болж байгаа. Гурван сарын дараа энэ бүхэн дуусах байтал дөнгөж нэг сар л болж байж учиргүй дурлаад байгаа би тэнэг юм.

Аль болох өөрийгөө хязгаарлаж Пак Сонхватай хоёулахнаа байх цаг хугацааг өөртөө өгж болохгүй!

Хичээл дуусаж, ойрхон кафе орж нойроо сэргээх хүйтэн уух зүйл авахаар алхана. Нар жаргаж байгаа болохоор ч тэр үү тэнгэр бүр л үзэсгэлэнтэй гэж~

"Наби~" юу билээ гэсээр хажуу тал руугаа үл ялиг толгойгоо эргүүлвэл Үён намайг чиглээд ирж байв. Түүнтэй энд таарна гэж ер бодоогүй болохоор басхүү баярлан өөдөөс нь алхана.

"Удаан уулзсангүй шүү~ энэ хавьд байдаг юмуу?"

Тэр толгой сэгсрэн "чамайг тарж байгаа байх гэж бодоод ирсэн юм~ би бүр яг тохируулаад ирж шүү! Одоо хичээлгүй биздээ? " би толгой дохитол тэр мөрөөр тэврэн "тэгвэл оройн хоол цуг идэцгээе! Өнөөдөр ах нь чамайг Сонхвагаас хулгайлчихъя!" гээд миний хариуг ч сонсолгүй хаашаа ч юм дагуулан яваад эхлэв.

Би ч татгалзах гэж сүртэй яарсангүй. Сонхваг бодохгүй байх боломж гэж бодон Үёний хэмнэлд тохируулан юу ч юм ярин явна.

"Пак Сонхва юу хийсэн болохоороо чамтай таараад бүр гэрлэчихдэг байна!"

Хошуугаа цорвойлгож ирээд л ярих нь эгдүүтэй харагдана. Түүнээс Юну ах Минги ах Хунжун ахыг ч мөн таньдаг эсэхийг лавлах гэж байтал өөрөө тэдний талаар яриад эхлэв.

"Сонхва бид нар дундаасаа хамгийн хүйтэн сэтгэлтэй нь! Яахав~ анхны хайр гэх эмэгтэй гарч ирсний дараанаас л!"

Сонирхолдоо хөтлөгдөн чих тавин түүний яриаг төвлөрч сонсоно.

"... тэр эмэгтэй Сонхвагийн зүрх сэтгэл мөнгө төгрөг бүгдийг нь аваад хаяад явчихсан! Ёстой өөдгүй! Гэхдээ тэнэг нь Пак Сонхва тэрэнд чин сэтгэлээсээ хайртай байсан! Ер нь ингэж клуб хэсээд ууж идээд эмэгтэй хүнтэй учир ургуулж байгаа нь бүгд тэр эмэгтэйн буруу!"

Гэнэт л согтуудаа амандаа бувтнаад байсан тэр нэгэн нь юм болов уу гэсэн юм бодогдоод унав. Үёноос асуух гэснээ болилоо, Пак Сонхвагийн талаар сонирхохгүй гэж өөрөө өөртөө амлаж энд сууж байж!

"Гэхдээ... гурван сарын дараа үнэхээр Сонхвагаас салж чадах уу?"

Тэр нэг л дооглосон ч гэх үү хачин өнгө аясаар надаас асуун нүд цавчихгүй над руу харан сууна. Үл ялиг айдас төрөн уух юмнаасаа хэд балгав.

"Мэдээж! " гэхэд Үён намайг шоолж байгаа аятай л инээд алдаад унав. Түүнийг ерөөсөө ч яагаад байгааг нь ойлгохгүйн дээр эргэн тойрны хүмүүс бид хоёр луу харах нь жоохон ичмээр санагдана.

"Яагаад инээгээд байгаа юм?"

Үён хоолноосоо нэг халбагадаад "чи ч Сонхва ч ... аль хэдийн бие биенийхээ зүрхэнд цэцэг тариад эхлэчихсэн байхад! "

Юу яриад байгааг нь ойлгохгүй асуувал тэр жуумалзан над руу харна. Тэгснээ утсаа авах нь тэр. Юу болоод байгааг ойлгохгүй байж ядтал гэнэт л Сонхва орж ирэн учиргүй гарнаас татан явахыг хэлэн зандрана.

"Наби~ дараа нь хоёулаа бүр гоё болзоонд явцгаая!" Үён ийн хэлээд хажуугаар зөрөөд явчихав.

Сонхва руу харвал тэр ууртай байгаа харагдана.

"Чи яагаад өөр эрэгтэйтэй цуг оройн хоол идээд сууж байгаа юм?"

"Өөр эрэгтэй гэж, чиний найз биздээ?"

Сонхва уурлан "бүгд адилхан, Кан Наби! Дахиж өөр эрэгтэйтэй битгий ойртоорой! Дургүй хүрээд байгаа болохоор!"

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now