04

245 31 0
                                    


Чанга дуугарах хөгжмийн дуугаар цочин сэрвэл Сонхва гуай хамаг чанга дээр нь дуу тавьчихсан дагаж дуулж буй нь үзэгдэнэ. Утсаа шүүрч аван харвал хичээл эхлэхэд хэдхэн минут үлдсэн байв.

Сандран босон шууд л цүнх гадуур хувцсаа аван гарахаар зүглэлээ. Гэхдээ шөнө унтахдаа яах аргагүй л баруун талд унтаж байсан юмсан...? Яагаад зүүн талд сэрж байгаа юм бол.

Азаар тэдний ээж аав гэртээ байхгүй бололтой. Гэрээс нь гаран таксинд сууж аваад үл ялиг санаа алдав. Энэ бүхэн гурван сарын турш үргэлжилнэ гэхээр л. Өөр яалтай ч билээ мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн юм хойно.

Үс гэзгээ гараараа самнасан болон дээш нь боогоод танхимын хаалгаар орвол яг л хичээл эхлэх гэж байна. Гэхдэээ...? Юну багшийн хажууд юу хийж байгааг мэдэхгүй нь.

"Энэ юун хүн юм?" Хажуу талын оюутнаасаа шивнэн асуувал тэр ойртон "Манай багшийн хайртай шавь гэсэн! Өнөөдөр бид нарт богино хэмжээний лекц тавьна гэсээн! Ёстой царайлаг юмаа~" гэхэд нь толгой дохиж санал нийлэн урагш харлаа.
Намайг анзаараасай гэсэн дээ басхүү нуруугаа цэхлэн Юну руу хараастай суутал тэр над руу харан гараа даллаа. Гэнэтийн үйлдэлд нь сандарсан ч өөдөөс нь үл ялиг инээвхийллээ.

Хойгуур над руу далласан гэх эмэгтэй оюутнуудын хоорондоо зөрчилдөх сонстох нь инээдтэй. Жинхэнэ ялагч нь би байхад~

Юнугийн юу ярьж байгаад бус царайг нь харж гөлөрч суусаар аль хэдийн хичээл дуусчихаж. Дараагийн хичээл рүүгээ явахаар хаалга руу дөхвөл хэн нэгэн мөрөн дээр гараа тавих нь тэр.

"Сайн уу~ Наби! "

"Сайн уу?"

Юну толгой дохин инээмсэглээд "Одоо хичээлтэй юмуу?" гэхэд нь байхгүйгээ хэлвэл тэр цугтаа өдрийн хоол идэхийг санал болголоо. Би ч яаж ийм боломжийг алдах билээ шууд л зөвшөөрөн түүнтэй цуг сургуулиас гарлаа.

"Өчигдөр гэртээ хоноогүй бололтой~"
Хацар минь улайх ч тэр ааш муут бид хоёрын хооронд ямар ноцтой юм болсон биш тэнэг юм бодох өөрийгөө нэг чимхээд түүнд өчигдөр оройн явдлыг нэг нэгэнгүй тайлбарлаж орхив.

"Сонхваг дуудах уу? "

"Үгүй үгүй! Хэрэггүй байх... тэр тэгээд ч ирэхгүй байх!"
Юну инээд алдан намайг шоолно. Сая үнэхээр ямар царай гаргаснаа үл мэдэх ч лав л олигтой байгаагүй байх. Пак Сонхва энд байгаад шаврын хаалт л болно. Юнутай хоёулахнаа байж түүний талаар мэдэхийг юу юунаас илүү их хүсэж байхад!

Хоолны газарт орон захиалгаа хүлээн сууна. Юну ах инээмсэглээд л над руу харах нь хацрыг минь улайхад хүргэнэ.

"Я-яагаад тэгж хараад байгаа юм?"

"Зүгээр л... эгдүүтэй харагдаад"
Түүн рүү арай гэж харвал тэр над руу өнөө л зөөлхөн дулаан харцаараа харсан хэвээр. Асуухыг хүссэн юм их байх ч чадахгүй нь ээ.

"Би чамаас нэлээн ах байхаа даа... чи намайг Юну ахаа гэж дуудаарай~"

"За ... Юну ахаа~" бид хоёрын дунд нэг л хөндий уур амьсгал байсаар л. Чадлаараа хичээн бие биенээсээ юм асуух ч нэг л болж өгөхгүй л.
Юну ах багаасаа л гадаадаар явж аавынхаа баруун гар болж байсан гэнэ. Ээж нь түүнд хүнтэй яаж харьцахыг багаас нь заасан бөгөөд хүн бүрт тустай нэгэн байхыг байнга захидаг, харин аав нь өөрийнхөө амжилтын нууцыг заадаг юм гэнэ. Харин сүүлийн үед Сонхва шиг л эхнэртэй болохыг л шаардаад хэцүүхэн байгаагаа илчилнэ.

"Энэ манайх л даа~" гэрийнхээ гадаа хүргүүлэн Юну ахад баярласнаа хэлэн буух гэвэл Юну ах гарнаас татан хойш нь суулгачхав. Сандран түүн рүү харвал тэр ойртон "Бүсээ тайлхаа мартчихлаа~" гээд бүсийг минь тайлж өгөн гар ч тавьлаа.

Юу юугүй дэлбэрэх гэж байгаа зүрхэн дээрээ гараа тавин Юну ах руу харж чадалгүй бушуу машинаас нь буун гэрлүүгээ гүйлээ.
Халуу шатах хацран дээрээ гараа тавин Юну ахаас үнэртэж байсан тэр үнэрийг санах гэж хичээн дээш гарна.

"Чи утсаа авдаггүй юмуу?" Цочин хамаг сайхан мэдрэмжийг минь үгүй хийсэн Пак Сонхва руу муухай харсаар яах гэж ирснийг нь асуулаа.

"Чи өнөөдрөөс манайд надтай амьдрахаар болсон!"

"АЙН? Яагаад? Гэрээн дээр хамт амьдарна гэж байгаагүй биздээ?"

Тэр нэг хөмсгөө өргөн гэрийн хаалга руу дохилоо. Хаалгаа нээвэл намайг түлхээд л гэрлүүгээ орж байгаа аятай л ороод явчихав. Энэ яагаад Юну ахаас суралцаж болдоггүй байнаа!

"Гэрээн дээр миний үг хууль гэсэн байгаа л даа~ арван минутын дотор хэрэгтэй гэсэн юмсаа ав! Эсвэл энэ өмссөн хувцастай чинь аваад явна шүү!"

Тэр бүр үнэхээр л аваад явахаар харагдаж байна даа. Арван саяа авчихсан юм хойно хэрэгтэй хэдэн юмаа цүнхэндээ чихээд явахаас биш.

"Чи дуулдаг юмуу?" Өргөмжлөл өрөөстэй байгаа ширээний урд оччихсон сонирхонгоо асууна.

"Тиймээ... гэхдээ одоо дуулж чадахгүй!"
Хоолой минь цаанаасаа л цаашаа орон дотор давчдаад л эхлэв. Өөрийгөө тайван байхыг өөрөө өөртөө сануулан үргэлжлүүлээд юмаа бэлдлээ.

Тэр над руу харан хэсэг зогсож байгаад түрүүлээд гарчихав.

Ad/ sanaa onoo setgegdlee xuwaalcdag xoorxon xuuxed baixguyu🥺

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now