07

201 33 1
                                    


"Би яаж чамтай...?"
Бал сарын аялал ч дуусаж буцаж ирсэн ч Пак Сонхватай нэг өрөөнд бүр нэг орон дээр бүхэл бүтэн гурван сар унтана гэдэг байж боломгүй. Цаасан дээр л эхнэр нөхөр гэсэн болохоос яг үнэндээ бол танихгүй л хүн шт.

"Би ч гэсэн чамтай нэг орон дээр унтах хүсэл алга!" Сүртэй ууртай амьтан гадуур хувцсаа шүүрч аваад гараад явав.
Би ч хичээлтэй болохоор мөн л хувцсаа солиод гарахаар зэхлээ. Кан Ёсантай ч бас уулзаж сүүлийн үед юу хийгээд байгааг нь олж мэдэхгүй бол дахиад энэ тэрүүгээр хэрэг төвөг тарьж байх вий гэсэн шүү юм бодогдоод хэцүүхэн л юм.

Сонхвагийн ээжтэй тааран түүнд бөхийн явах гэж буйгаа хэлэн гэрээс нь гарлаа.
Бал сар гэсээр үндсэн ажлаа ч умартах дөхөж.

Ногоон гэрлийг хүлээн зогсвол цаад талаас нэг жижигхээн хүүхэд яах учраа үл олоо бололтой хоёр тийшээ харж байгаад учиргүй гүйгээд эхлэв. Битгий битгий буц гэж хоёр гараа хөдөлгөж орилох ч нэмэргүй. Аргагүйн эрхэнд түүний өөдөөс гүйлээ.

Үгийн зөрүүгүй түүнийг тэврээд гүйвэл ногоон гэрэл нь ассан машинууд сүлжилдэн үнэхээр аймар байв. Ийм үед жоохон хүүхэд тэвэрчихээд унаж болохгүй гэж өөрөө өөртөө бувтнаад замын нөгөө талд гарав уу үгүй юу унаад өгөв.

"Улаан гэрэл—- улаан гэрлээр гарч болохгүй, хүүхдээ~"
Тэр толгой дохин надаас уучлалт гуйна. Түүний буруу ч биш дээ зааж сургаагүй томчуудын л буруу байхад!

Гэхдээ... би сая машинаас айсан ч үл тоож чадлаа, тийм үү?

Гараа шалбалсан байх аж. Жоохон цус шүүрсэн л харагдана.

"Чи хаанаас гэнэт гараад ирэв? Ээж аав чинь хаана байна?"

Тэр толгой сэгсрэн ээж аавыгаа хайж яваад энэ хүртэл ирсэн гэдгээ шулганав. Санаа алдан түүнийг хамгийн ойрын цагдаагийн газарт аваачиж өгөхөөр шийдлээ. Энэ жижигхэн эгдүүтэй юмыг хажуудаа сайн хөтлөөд тэврээд явахгүй—- томчууд ёстой яана даа.

Урд машин ирж зогсон учиргүй гэрлээрээ дохилоо. Бид хоёр бие биерүүгээ нэг гайхаж харан харцаа солилцвол машины цонх доошлон харвал Юну ах байх нь тэр.

"Юну ахаа!"

"Чи зүгээр үү? " тэр хүүхдийг надаас аван тэврэнгээ асууна. Сая намайг хараа бололтой.

"Мэдээж! Эв эрүүл! Харин энэ жижигхэн л ээж ааваасаа төөрчихөж!"

Юну ах инээмсэглэн хүүхэд рүү харна. Хүүхэд ч хариу инээмсэглэх нь үзэгдэнэ.
Түүнийг ойрхон цагдаагийн газарт аваачиж өгөх гэж байснаа хэлэн хүргүүлхээр болов.

"Сонхва та хоёрыг ийм хурдан хүүхэдтэй болчихож байгаа юм байх л гэж бодлоо"

Би хачин царайлан түүн рүү харвал тэр бах нь ханасан аятай л инээд алдана. Сургуулийнхаа хажуугаар өнгөрч байхдаа л хичээлтэй гэдгээ санан цагаа харвал аль хэдийн хичээл эхлээд 30 минут өнгөрчихөж. Ямар ч найдваргүй гэдгээ мэдэн дараа нь л хичээлээ нөхөхөөс гээд нээх сүртэй тоолгүй орхилоо.

Жижигхнээ үе үе юу ч юм шулганаж хамаг хайрыг маань гоожуулж байв.

Цагдаагийн газарт ирэн түүнийг ээж ааваасаа төөрсөн байсан талаар хэлэн, ээж аавыг нь хайж иртэл хажууд нь байхаар тохиров.

"Та одоо яв даа~ таны ажил хэцүүдлээ"

Юну ах бугуйн цаг руугаа нэг өнгийгөөд "надад одоо хийх ажил байхгүй ээ~ би ч бас хажууд нь байж байгаад явъя!" гэснээ жижигхнээгийн хажууд очоод суучхав.

20 цагийн үед л нэг юм ээж аав нь хүүхдээ хайгаад явж буй талаар мэдээ ирж, жижигхнээгийн ээж аав мөн болж цагдаагийн газраас гарлаа.
Ээж аав хоёр нь уйлчихсан, хүүхдээ тэврээд л.

Юну ах утсаар ярьчихаад ирэхдээ царай нь хачин болчихсон байв.

"Сонхва— заза чи гэртээ харьдаа!"

"Байз! Пак Сонхва яасан юм? "

Тэр санаа алдан нэг тийшээ цуг явахыг санал болголоо. Би ч дуугүй машинд нь суун явна. Пак Сонхва хэрэг тарьсан бололтой юм.
Иймэрхүү юманд нь ч санаа тавих ёс—- үгүй ээ, санаа тавих ёстой шүү дээ.

Бидэнд гэрээ бий.

Үл мэдэх клубын гадна ирж, Юну ах цуг орох эсэхийг лавлав. Энэ хүртэл ирчихээд оролгүй яахав.

Архины эхүүн үнэр үнэртэж чанга дуу чимээ гарч энд тэнд хоёр гурваараа барилцаж авч буй дүр зураг ч ажиглагдана.

"Пак Сонхва!" Юну ахын чанга дуу клубын дуу чимээг давж гарна чинээ бодсонгүй.

Сонхва хэн нэгэн үл мэдэгдэх бүсгүйтэй үнсэлцэж буйг хараад санаа алдаж орхив.

"Ө~ миний эхнэр!" Сонхва үнэхээр их уусан байх нь намайг тэвэрч авч буйгаас нь л мэдэгдэнэ. Спирт үнэртэн түүнийг түлхэх бол тэр намайг бүр чанга тэврэнэ.

"Намайг тавь, Пак Сонхва!"

Тэр чанга чанга инээд алдан "нөхөр нь эхнэрээ тэвэрч болохгүй хэрэг үү?"

"Эндээс явъя! Ээж аав чинь чамайг хүлээж байгаа!"

Тэр инээд алдан "тэр юу гэж? Миний амьдрал угаасаа л ийм байсан! Чи битгий надад заагаад бай!" гээд намайг түлхлээ.

Дургүй хүрэх ч шүдээ зуун түүний гарнаас татлаа. Эсэргүүцэх ч Юну ах хажуунаас туслан Пак Сонхваг чирж гарах амжилттай болж Юну ахын машинд суулгалаа.

"Зүгээр үү? " Юну ах лавлавал би толгой дохиод инээвхийлэв.

Байтлаасаа клубаас нөхрөө өөр эмэгтэйтэй үнсэлцэж байхад нь гардах гэж дээ!

Ad/

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now