05

204 35 2
                                    


Цав цагаан өнгийн даашинзтай толинд тусах өөрийнхөө тусгалыг хараад ерөөсөө ч нүдэндээ итгэхгүй нь. Хэдхэн минутын дараа би тийм ч сайн мэдэхгүй ааштай нэгний эхнэр болох гэж байна. Гэхдээ түр зуурын. Гэсэн ч сэтгэлд минь нэг л юм байж, сандарч басхүү догдолсоор. Ёсанд хэлэх гэснээ азнаад гуравхан сарын дараа салах юм хойно гээд нуухаар шийдсэн.

"Ямар хөөрхөн болчихоо вэ?"

Юну ах Минги ах хоёр цугтаа хүлээлгийн өрөөнд орж ирэн хуримаа хийж байгаад минь баяр хүргэнэ.

"Тэнэг ч гэсэн бүр сандраад болдоггүй шүү~" үл ялиг инээх аядан хэлвэл Минги ах "мэдээж сандралгүй яахав дээ! Хэчнээн гуравхан сарын дараа дуусах гэрлэлт ч  чиний хувьд хамгийн анхны хурим чинь байхад~"

Тэр хоёртой цуг зургаа даруултал Минги ах босон Юну ах бид хоёрын зургийг дараад өгье гэв. Юну ахтай хуримаа хийж байгаа юм шиг л мэдрэмжийг өгч гэдсэнд минь эрвээхий нисэлдүүлж өгч байгаа Минги ахад талархаж байна~

"Хурим удахгүй эхлэх нь~ бид хоёр заал руу гарлаа"

Тэр хоёр гарч яван өрөөнд чимээгүй орчин үүслээ. Гэнэт л хов хоосон мэдрэмж бүрхэж аван өөрийгөө юу хийгээд байгааг дахин бодоод эхлэв. Мөнгөний төлөө л гэвэл нүдээ ухаад ч өгөх хэмжээнд байсан гэдгээ мэдэх ч яах ч арга байгаагүй байсан гэж өөрийгөө өмөөрөх минь өрөвдөлтэй. Хичээгээд хичээгээд арай гэж л өрөө дардаг байсан юм хойно.

'Яах ч аргагүй байсан' дахиж энэ талаар бодохгүй.

Сүйт бүсгүй гэх дуулдан сандран босвол Сонхвагийн аав өрөөнд орж ирэн намайг хөтлөн гарахаар болов. Эвгүй байх ч би хэзээ ийм зүйл мэдэрч үзэх билээ дээ~
Аавыгаа ямархуу хүн байсан бол гэсэн шүү юм бодож байсан бол гэх юмс ч толгойд орж ирэн юу юугүй уйлчих гээд хэцүү юм.

"Сүйт ханхүү Пак Сонхва~ ямар ч үед сүйт бүсгүй Кан Набигийн дэргэд хамтдаа байна гэдгээ амлаж байна уу?"

Тэр над руу өмнө нь харж байгаагүй тийм зөөлхөн бас хайрласан гэмээр хачин харцаар харчихаад "тийм" гэлээ. Хачин мэдрэмж бүрхэж авсан ч тангаргаа хэлж дуусган, хуримын бөгжөө солилцон зүүлээ.

Албан ёсоор Пак Сонхва миний нөхөр.

Номлогч ах бидэн рүү жуумалзан харах үед л юу гэх гээд байгааг нь ойлголоо. Сонхва руу харвал тэр бага зэрэг хөмсгөө зангидсан ч ойртон уруул дээр минь хөнгөхөн үнэсээд холдлоо.

Хурдан болоод өнгөрсөнд баярлах шиг. Хуримын өдөр угаас л ийм юм болно гэдгийг мэдэж байсан болохоор сэтгэл санаагаа бэлдсэн юм, анхны үнэсэлтээ энэ ааш муутад өгөхдөө.

Ёслол дуусаж ирсэн зочидтойгоо зургаа дарууллаа.

"Миний хоёр хүүхэд~ бал сарынхаа аялал руу шууд явцгаа! Онгоцны буудал руу жолооч ах нь хүргээд өгнө! "
Хадам ээжийг ийм юм ярихад нь гайхангуй Сонхва руу харц шидэлвэл тэр хоолойгоо засан гарнаас минь хөтлөлөө. Тэр бас л мэдэж байсан бололтой.

"Миний бэрийг сайхан амрааж байгаад ирээрэй! Сонхва гуай! Ажил төрөлдөө санаа зовох хэрэггүй шүү!"
Хадам аав хэлэн биднийг бушуу яв хэмээн хөөнгүй Сонхвагийн нуруу руу зөөлөн түлхэнэ.

"Юун бал сар вэ?" Сонхвагаас шивнэнгүй асуувал тэр тонгойн "дуугүй л хэд хоног амралтанд явж байна гээд бодоо!" гэж чихэнд шивнэлээ.

Гадаад явах юм бодтол Чэжү рүү явах байж~ гэхдээ яахав дээ гурван хоног сайхан амраад ирэхэд л болох байхад. Хаашаа явах нь юу нь тийм хамаатай байна.

"Чи түрүүн намайг үнэсэхэд догдлоод байсан уу?" Сонхва жуумалзан инээдээ барьж ядсаар надаас асууна.

Гэнэт л санасан аятай уруулаа арчин түүн рүү хараад "Чамд анхны үнэсэлтээ өгч байгаадаа итгэхгүйдээ л үл ялиг чичирсэн юм! "

"Ө! Анхных чинь юмуу? За аргагүй дээ~ " басамжилсан өнгө аястай хэлэн учиргүй инээд алдах нь дургүйг минь хүргэх ч олон нийтийн газар гэсээр өөрийгөө даран сууна.

"Чи гэхдээ миний сонирхол биш шүү! Надад битгий дурлаарай!" Хэрүүл хийхээс ч залхан нүдээ эргэлдүүлэн өөр тийш харан суулаа.
Миний сонирхол ч чи биш Юну ах байхад!

•••

Буудлын өрөөнөөс гаран ресторан руу зүглэж байтал хүмүүсийн шуугилдах дуу чимээ гаран сонирхолдоо хөтлөгдөн хажуу тийш хальт харвал нөгөө гэрээний нөхөр маань ёстой аймар эмэгтэйчүүдээр хүрээлүүлчихсэн сууж байв.

Над руу харахад нь зугтах шиг л тэндээс холдлоо. Буудалд бид хоёр тус тусдаа өрөө авсан л даа. Эхнэр гэдэг нэр хүнд авчихсандаа ч тэр үү... саяны дүр зураг нь жоохоон л цээж хөндүүрлүүлхээр юм.

Ad/ zogsoox magadlal 70%

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now