21

270 36 2
                                    


Нуруунаас халуун элч мэдрэгдэн тэвчиж байсан нулимсаа зөнд нь тавибал Сонхва бэлхүүсээр минь гараа явуулан чанга гэгчинь тэврээд авав.

Итгэж байсан юм...

"Үзэн ядах гээд ч чадахгүй нь~ зүгээр л тэр бүхнийг байгаагүй гээд бодчихъё, тэгэх үү?"

Үл ялиг сөөнгөтөн хоолойгоор гуйсан маягаар ийн хэлэхэд нь өөрийн мэдэлгүй л хурдан хурдан гэгчинь толгойгоо дохиж орхив. Галзууртлаа дурлаж, дотор минь зөвхөн тэр байхад.

Сонхвагийн дэргэд л байвал тэгээд л болоо~

Түүнийхээ нүд рүү эгцлэн харвал үл ялиг бөхийн уруул дээр минь чанга гэгчинь үнсэж орхив. Сонхвагийн бэлхүүсээр гараа явуулан чанга гэгчинь тэврээд дахиж түүнийгээ гомдоохгүй гэдгээ өөрөө өөртөө тангаргалав.

"Дахиж намайг битгий хаяж яваарай!"

"Амлаж байна~ юу ч болсон!"

•••••

Ёсан юу болоод байгааг бүгдийг нь тайлбарлаж өгөхийг тушааж, өнгөрсөн хугацаанд Сонхва болон түүний ээжтэй хийсэн гэрээ гэх мэтийг бүгдийг нь түүнд ярьж өгчихөөд сууна. Их л сүрхий толгой дохин уулга алдсаар тэр сонсож дуусгасан юм.

" тэр хүн тэгвэл үнэхээр хүргэн ах маань байжээ~ та хоёр тэгээд буцаад нийлчихсэн үү?"

Би толгой дохивол Ёсан үргэлжлүүлэн "айлын алаг үрийг гомдоов доо! Муухай ааш зангаа жоохон тэвчээрэй дээ! " гэчхээд намайг ёстой дээрээс доош нь муулж гарав.
Тийм хүнийг дэргэдээ тогтоохын тулд хөөрхөн сайхан байх ёстой л гэнэ. Олон нийтийн газарт байгаагүй бол үснээс нь чирэхгүй юу.

Ёсаны амьдрал ч бас хэр байгааг асуун хэсэг эгч дүүсийн нарийн нандин ярилцлага өрнөсөөр тус тусын замаа хөөхөөр хоолны газраас гарахаар зүглэв.

"Наби?"
Толгойгоо дээш өргөн харвал Үён над руу бас Ёсан руу хараад зогсож байв.

"Сайн уу? Уулзаагүй удаж~" гэвэл тэр жуумалзан,

"Тиймээ, гэхдээ энэ ноёнтон хэн билээ? Манай найзыг ийм хурдан мартчихаж байгаа юмуу?"

Ёсан руу харвал тэр Сонхвагийн найз гэдгийг нь гадарлаа бололтой өөрийгөө хэн болохыг түүнд тайлбарлан зогсоно. Инээд хүрэн тэсэлгүй инээд алдчихав.

"Сонхватай уулзсан юмуу?"

Толгой дохивол тэр хариу хэлэлгүй явж байснаараа яваад өгөв. Энэ хүнийг л ойлгохгүй байгаа юм даа. Ойлгоод ч хэрэггүй юм шив дээ.

Ёсанаас салан гэрлүүгээ очвол Сонхва гэрийн гадаа байх сандал дээр сууж байгаа харагдав. Өлмийгөө өргөн алхсаар түүнийг цочоох гэтэл тэр мэдчихэв.

"Намайг хүлээж байсан юмуу?"

Сонхва толгой дохин гадуурхаа тайлан миний мөрөн дээгүүр тохлоо.

"Гадаа харанхуй болохоор нь чамайг тосъё гэж бодсон юм~ Ёсан зүгээр үү?"

Түүнд Ёсаны бүтэлгүй хайрын түүхийг ярьж өглөө. Энэ хугацаанд цаадах чинь зүгээрчгүй дээд үеийнхээ эгчийн хойноос гүйгээд хөөрхөн царайлгаараа дуудуулж байгаад хаягдсан юм гэсэн.
Сонхва инээд алдан Ёсаныг шоолоод л байв.

"Хөөх~ зөндөө их од гарчихаж!"

Тэнгэрт түгэх однууд гялалзан гайхалтай харагдаж байв. Саран авхай ч мөн шөнийг гэрэлтүүлэх нь үзэсгэлэнтэй.

Сонхва нүдээ анин юу ч юм амандаа бувтнаж байснаа над руу инээмсэглэх нь тэр.

"Хүслээ шивнэсэн юмуу?"

"Тиймээ~ гэхдээ нууц!"

Гэрлүүгээ орохоор шийдэн түүний гарнаас татан босгоод сугадаж аваад алхана. Маргаашнаас Сонхва ажилдаа явж би харин ажил хайхаар гэртээ үлдэнэ.

Ad/ xoorxon Hwa tai anxnii bichwer mini uugeer duuslaa~ ene xurtel xamt baisand bayrlalaa atiny~ ❤️

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now