06

219 37 2
                                    


Үд хүртэл унтана гэсэн бодлыг минь эвдэж утас минь хангинасаар намайг сэрээж орхив. 'Хадам' гэж хадгалсан дугаараас дүрст дуудлага залгагдаж буйг хараад шууд л Пак Сонхвагийн өрөө рүү гүйлээ. Тасрахаас нь өмнө гэсээр хаалганых нь бариулыг доош нь дарвал ашгүй өрөө нь онгорхой байснаар дотогш орж чадлаа.

'... бал сараараа... өөр эмэгтэйтэй?'

Муухай мэдрэмж авсан ч ил гаргалгүй хажууд нь тэврэлдэн унтах эмэгтэйг үл тоогоод Сонхваг татаж чангаасаар босголоо. Тэр нүдээ нухалсаар над руу муухай харан юу хийж байгааг минь асууна.

"Ээж аав чинь залгаад байна хурдан ав аа!" Тэр нэг юм нойрноосоо сэрэн утас авбал, орон дээр нь нүцгэн шахам унтах эмэгтэйн дээгүүр хөнжил тавьчихаад хажууд нь очлоо.

"~ шинэхэн хосууд хуримын анхны шөнө сайхан болсон гэж бодож байна~ хэр байна? Буудал нь таалагдсан уу?"

"Ммхн! Бид хоёр унтаж байхад даа! "
Сонхвагийн нойрмог хоолойг ойроос сонссондоо ч тэр үү хамаг шар үс босон нэг л хачин мэдрэмж мэдрэгдэнэ. Эсвэл догдлох гэдэг нь юм болов уу?

"Заза уучил! Буцаад унт унт! Удахгүй хөөрхөн ач зээтэй болно гээд л итгэж байхаас!"

Утас тасарч санаа амран буцах гэснээ болин Сонхвагийн дэргэд очлоо.

"Нэг юм хэлчихье! Чи надтай гэрлэсэн байгаа гурван сарынхаа хугацаанд ядаж наад зугаа цэнгэлээ надаас нууцаар хийж үз! Миний дэргэд ийм хачин юмаа хийж намайг битгий дорд үзээд бай! "

Үнэхээр тэвчихгүй түүнд хэлчихлээ. Өчигдөр оройн явдал одоо бас энэ эмэгтэй- надад дургүй намайг сонирхохгүй байгаа гэдгээ илэрхийлж буй арга нь юм шиг ч нөгөө талаараа намайг доромжлоод байх шиг.

Эхнэр нөхөр гэдэг нэр авчихсан, гэрлэлт нь баталгаажчихсан байхад, ядаж гуравхан сар тэсэж болно шт!

•••

Давалгаан чимээ сонсонгоо дэлгүүрээс авчирсан шар айрагнуудаа эгнүүлж тавьж байгаад уугаад суух үнэхээр сайхан байна~ тайвшрал мэдрээд, амарсан болж байх чинь. Юу ч бодохгүй зүгээр л тэнгэр ширтээд л.

"Ө! Аль хэдийн бүгдийг нь уучихаж"

Газарт хэвтэх лаазнуудаа уутлаад явах гэснээ явмааргүй санагдан өөрөө ч мэдэлгүй ус руу гүйгээд л орчихов. Хэр хугацааны дараа мөнгөний талаар бодож санаа зовохгүй байгаагаа мэдэхгүй нь.
Ус хүйтэн байх ч бүр гүнзгий хэсэг рүү нь ороод явчихмаар хачин мэдрэмжиндээ хөтлөгдөн цааш үргэлжлүүлэн алхлаа.

Хүчтэй давалгаа ирж байгааг харан буцах гэсэн ч амжилгүй ус руу бүтэн биеэрээ орчихов. Хэсэгхэн хугацаанд сэлж ч чадахгүйгээ мэдэхгүй ийшээ орсон өөрийгөө харааж хэн нэгнээс тусламж гуйн боломж олдох бүрт л орилож гарав.

Ус залгисаар гараа хоёр тийш савлан тусламж гуйх ч нэмэр байсангү—- Сонхваг гүйж ирж байгааг харах хүртэл гэх гээд л. Түүнийг харсандаа анх удаа л баярлаж буй минь.

Тэр ус руу орж ирэн намайг тэврэн эрэг дээр гаргалаа.

"Чи тэнэг юмуу? Яах гэж ийм цаг агаартай байхад орж байгаа юм!"

Би амьсгаадан түүнд арай гэж баярлаж буйгаа хэллээ. Тэр ч мөн амьсгаадан намайг босход туслах нь тэр.

"Үхмээр байвал ядаж гурван сарын дараа үхэж үзээрэй!"
Би үл ялиг инээвэл тэр нүдээ эргэлдүүлэн түрүүлээд яваад өгөв. Түүний араас хөлөө чирсээр арай гэж явсаар буудалдаа ирлээ.
Түүнийг зогсож байгааг анзааралгүй нурууг нь мөргөөд авав.

"Оройн хоолоо идсэн юмуу?"

Хэтэрхий их шар айраг уучихсан болохоор юм идэх хүсэл төрөхгүй байгаагаа хэллээ. Тэр толгой дохин дахиж юм хэлэлгүй ресторан байдаг зүгрүү яваад өгөв.

'Юу вэ... цуг идье гэх гэж байсан юм байхдаа?'

Ad/ 77%

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now