10

219 31 4
                                    


"... өөр асуух зүйл байгаа болов уу?"
Толгойны өвчин болж байсан илтгэлээ өнөөдөр тавьж, багшийн хүсэлтээр сүүлийн 5 минутыг асуулт хариулт явуулж байгаа юм. Багш суухыг хэлээд өнөөдрийн хичээлээ үүгээр өндөрлүүлхээр болов. Одоо л нэг урт амьсгаа авахтайгаа болж инээмсэглээд л танхимаас гарлаа.

Өдрийн хоолоо идэх санаатай сургуулийн хоолны газарлуу орвол Сан Ёсан Жуну гурав шуугилдаад л сүрхий шүү. Хоолоо аван нөгөө гурвынхаа ширээнд очин суувал Ёсан гуай зугтах оролдлого хийхэд нь гарнаас нь татан буцаагаад суулгалаа.

"Кан Ёсан! Эгч чинь ирээд сууж байхад ядаж мэнд мэдэж болноо доо?"

"Ө! Сая л харлаа шт~ жижигхэн болохоор харагдсангүй шт!"
Гар луу нь хүчтэйхэн цохиод авбал Ёсан ёолж нөгөө хоёр нь инээд алдана.

"Утас чинь дугараад байна" Ёсан утас руу дохиход нь анзаарвал Сонхва залгаж байв.

'Тарсан гэдгийг минь яаж мэдчихэв...?'

-   Мм?

Сонхва- хаана байна? Тарсан уу? Өдрийн хоолоо битгий идээрэй~ цуг идье!

-   А-аан... би нөгөө ид— үгүй ээ! Тэгье ээ!

Сонхва- юу вэ яасан юм? Яагаад ингэж гацаад байгаа юм? Зүгээр үү?

-   Зүв зүгээр!

Сонхва ирж авахаар болж, би ч идэж байсан хоолоо Ёсаны урд тавьлаа. Тэр том нүдлэн "юу вэ~ хоол гэхээр нүдээ ухаад өгөх нь холгүй байдаг байсан байж!"

"Дуугүй л ид ээ! Цуг хоол идэх хүн гараад ирлээ~"

Ёсан гуай хажуунаас хөнгөхөн хөнгөхөн цохиод л, найз залуутай болсон үгүйг минь шалгаад унав. Хариу хэлэлгүй ширээнээс босон бушуу тэр хэдээс холдлоо. Юун найз залуу бүр нөхөртэй болчихсон байхад~

Сургуулийн гадаа хүлээн зогсоно. Ирж авахаар тохирсноос хойш бараг 1 цаг өнгөрчихсөн. Энэ цагаар зам гайгүй л байдаг сан~ гэнэт ажилтай болсон юм болов уу, муу юм болоогүй л байгаа даа.

Урд машин ирж зогссон ч Сонхвагийн машин лав биш ээ, гэхдээ нэг л харж байсан танил машин. Ажиглангуй зогстол машины хаалга нээгдэн  Юну ах буугаад ирэв. Гайхаж байх ч өөдөөс нь очлоо.

"Сонхва завгүй болчихоод намайг явуулсан юмаа~ машинд суучих цугтаа өдрийн хоол идье!"

"Сонхва зүгээр хэлчихгүй! Танд төвөг удаад!"

"Зүгээр ээ~ би өөрөө цуг идье гээд хэлчихсэн! Хурдан суу~ явъя!"

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now