11

209 34 2
                                    


ПАК СОНХВА ҮНЭХЭЭР ГЭРТЭЭ ИРЖ ХОНООГҮЙ!

Тоглоомоор хэлж байна гээд тоогоогүй унтаад өгсөн ч тэр үнэхээр гэртээ орж ирсэн ул мөр юу ч үгүй. Урам хугарч байх ч ... ингэтлээ санаа зовоод байгаа өөрөө өөрийгөө басхүү гайхаад л сууна.

Иймэрхүү нөхцөл байдалд дурлаж л тэнэгтэх вий!

Хоол хийж идэх санаатай гал тогоо руу орвол хөргөгч нь ёстой хов хоосон байх нь тэр. Хоол захиалж идэх гэснээ болин гадуур хувцсаа өмсөн дэлгүүрийн зүг яарлаа.
Шөл хийж идэх бас бус амттан зэрэг зүйлс цуглуулсаар нэг л мэдэхэд хоёр тор дүүрэн юм авчихжээ.

"Бүсгүй~ би туслая!"
Танихгүй царайлаг залуу ойртон гарт минь байх хоёр тортой зүйлсийг аван миний явж байсан зүгийг мэдэж байсан аятай л учиргүй урд гараад яваад унав.

"Уучлаарай, гэхдээ миний явах зүгийг мэдэж байгаа юмуу?"

Тэр үл ялиг сандран "а-аан! Үгүй үгүй! Нээрээ хаашаа явж байсан юм?" гэвэл үл ялиг инээгээд түүнд харагдах байр луугаа зааж үзүүлтэл тэр уулга алдан мөн тэр байр луу явж байснаа учирлалаа. Би ч азны юм ухааны юм бодоод толгой дохин түүний хажууд алхана.

"Бөгжтэй байхыг бодоход аль хэдийн нөхөртэй юм шив~"

"Үгүй ээ... энэ зүгээр л н-найзуудын бөгж!"

Тиймээ, ямар Пак Сонхватай гэрээгээ сунгах юм биш~ би ч бас өөрийнхөө амьдралыг бодох хэрэгтэй. Тэгээд ч энэ залууд би ч таалагдсан бололтой харагдаж байхад~

Тэр уулга алдан "тийм бөгжөө энэ хуруундаа зүүсэн хэрэг үү? Гэхдээ аргагүй л байх л даа... тан шиг үзэсгэлэнтэй нэгэнд бүгдээрээ л санаархах байлгүй~"

Ичин нүүрээ даран инээмсэглэвэл тэр ч мөн инээд алдан явсаар нэг мэдэхэд л байрны гадаа ирлээ. Цахилгаан шат руу орон найман давхрыг дарвал тэр дахиад уулга алдав.

"Танайх найман давхарт юмуу? Хөөх! Манай танилынх бас! "

Найман давхарт хоёрхон айл байдаг. Хөршийн маань танил юм шив~

"Байз даа! 8305 тоот юмуу?" гэхэд нь толгой дохитол тэр инээд алдан "Сонхвагийн эхнэр байсан юмуу?" гэлээ.
Би том нүдлэн яриад байгаа танил нь Пак Сонхва байсныг ойлголоо.

Урьсан зочин нь ирчихээд байхад тэр одоо ирсэн ч юмуу~ Тэр залууг гэртээ оруулан хүйтэн ундаа хийж өглөө. Энэ хүртэл тортой хүнсийг минь өргөж өгч тусалсанд баярласнаа ч мөн илэрхийлэв.

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now