08

221 32 3
                                    


Гэрийнх нь бүх гэрэл шахуу унтраалттай байгааг анзааран нэг талаараа санаа амран Сонхваг Юну ахтай цуг өргөсөөр дотогш орлоо. Хоёр давхар хүртэл утасныхаа гэрлийг тусгасаар өрөөнд нь оруулан орлуу нь шидэж чадав.

Юну ах ч амьсгаадчихсан үл ялиг хөлсөө арчин над руу харна.

"Би чамайг хүргээд өгье!"

"Би ... энд амьдрахаар болчихсон... та харин одоо явдаа, өнөөдөр хэтэрхий их төвөг удчихлаа"

Юну ахыг гаргаж өгөн Сонхвагийн өрөө рүү орвол тэр бүр тэрийж хэвтээд өгсөн харагдана. Гутлыг нь тайлж, гадуур хувцсыг нь мөн арай гэж тайлчихаад хажууд нь хэсэг суувал юу ч юм амандаа бувтнана.

"... Еэин а" тэр гэнэт л чанга хэлэхэд нь цочингуй харвал гарнаас минь барин дахиад л хэн нэгний нэрийг бувтнаад унав.

"Яагаад... яагаад би биш гэж?" Сонхва учиргүй уйлаад эхлэхэд нь гайхаж цочирдон яахаа үл мэдэн хэсэг балмагдав.

Еэин гэж түүний хайртай эмэгтэй бололтой, даанч орхиод явсан бололтой юм.

Сонхвагийн гарыг илвэл тэр чимээгүй боллоо. Нулимсыг нь арчиж өгөн хөнжлийг нь нөмрүүлчихээд өнөөдөртөө гэрлүүгээ харихаар шийдэн цүнхээ үүрэн гарлаа.

Юу гээч мэдрэмж вэ~ нөхөр гэх үгс чихэнд цуурайтуух зуурт Еэин гэх нэгэн яагаад Сонхваг орхиод явсныг сонирхоно. Юну ахын хэлснээр Сонхва нэг өдөр л гэнэт учиргүй архи хүүхэнд донтож өдөр алгасахгүй клуб ордог байсан юм гэсэн. Харин нэг хэсэгтээ л гайгүй байсан ч дахиад л саяхнаас байнга клубын хаалга татаастай байгаа гээд л санаа нь зовонгуй ярьсан.

"Кан Наби!!! Хаагуур явж байгаад одоо ирж байгаа юм?"

Кан Ёсан хамаг хувцас хунараа барьчихсан манай гэрийн үүдэнд зогсож байв. Эгчээ ч байхгүй учиргүй хөмсгөө зангидан өөдөөс уурлахад нь тэсэхгүй түүнийг дэлсээд хаяв.

"Байрнаасаа хөөгдсөн л гэж битгий хэлээрэй!"

Ёсан хоолойгоо засан харцнаас бултана. Энэ удаад хэлэх үг ч олдохгүй нь, хаалгаа нээн түүнийг орууллаа. Энэ дэлхий дээр бие биендээ бид хоёр л байхад хичнээн үзэн ядаж байсан ч гадаа хонуулж чадахгүй юм даа.

"Би хэсэгтээ гэртээ ирэхгүй! Нэг газар байрлаж ажиллаж байгаа"

"Ойлголоо... би гэрийг чинь сайн хараад байж байя~ эгч минь!"

Байрнаасаа яагаад хөөгдснийг нь асуумаар байх ч бараг л мэдэж байна даа, дуу чимээ нь дийлдэхгүй хажуу хөршүүд нь гомдол мэдүүлээ биз.

•••

Өглөөний цай маягийн зүйл бэлдэн идэн суувал Кан Ёсан утсаар ярин сүрхий завгүй амьтан л ийш тийшээ холхиод байв. Ёсаныг ийм байсныг ерөөсөө санахгүй байна.

Хаалга дуугарах чимээ гаран очвол Сонхва зогсож байв. Идэж байсан талхандаа хахаж цацсаар түүн рүү тогтож харвал тэр гэрлүү орчхов.

Энэ энд юу хийж яваа юм бол?

"Кан Наби! Миний хар цамцыг буцаагаад өг! Өмсөх хэрэг—- хэн билээ?"
Ёсанд Сонхваг юу гэж танилцуулхаа үл мэдэн зогсвол Сонхва ёжтой гэгчинь инээмсэглээд намайг бас Ёсаныг нэг харлаа.

"Өчигдөр гэрт хоноогүй шалтгаан чинь үү? Чи надтай барьцаад байгаа юмуу?"

"Юу?"

Түүнийг буруу ойлгоод байгааг тайлбарлах гэх ч тэр ярих боломж ер өгөхгүй.

"Өөрөө хэн болчихоод ингэж харьцаад байгаа юм?"

Ёсан бараг л Сонхваг заамдаад авах хэмжээний харцаар л харан намайг ардаа оруулах нь тэр. Дүүгээ басхүү том хүн болсныг өргөн тэгш мөрийг нь хараад л мэдэх шив. Эгчийгээ бас хамгаалаад байгаа бололтой юм.

"Би нөх——"

Сонхвагийн амыг амжиж даран түүнийг дагуулан гэрээс гарлаа.

"Яаж байгаа юм? Саяных хэн юм?"

"Манай дүү! Миний төрсөн дүү Кан Ёсан! Гэрлэлтийнхээ талаар түүнд мэдэгдэхийг хүсэхгүй байгаа болхоор... "

Сонхва санаа алдан ашгүй чимээгүй боллоо. Угаас гурван сарын дараа дуусах харилцаа байхад Ёсанд лав яасан ч хэлэхгүй дээ.

"Хурдан явъя! Ээж аав хоёр чамайг олж ир гэсэн!"

Би толгой дохин гэрлүү орж цүнхээ аван Ёсан руу утсаар ярья гэчхээд зугтаалаа. Тэр үглэх гээд бүр ташаандаа гараа авчихсан бэлэн зогсож байна билээ.

Сонхвагийн машинд суун түүний гэрийн зүг явна.

"Чи Юнуг ах гэдэг байж яагаад намайг тэгж дууддаггүй юм?"

Согтуу байсан байж бас тэрийг сонсоод бүр санаж байх шив.

"Юну ах чинь өөр штээ! "

Сонхва хошуугаа унжуулан "юу нь? " гэн над руу харахад нь ёстой чанга инээд алдчихсангүй. Өнөө хөмсгөө зангидаад хүн айлгаад байдаг Пак Сонхва биш жижигхээн туулай шиг Сонхва гараад ирэх юм?

"Ямартай ч чамайг лав ах гэж дуудахгүй!" гэхэд тэр дахиж юм ярилгүй бүр над руу ч харалгүй давхина.

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now