18

211 31 4
                                    


Ёсаны гарнаас атган Сонхвагийн дугаарыг хийгээд ногоон товчин дээр дарах эсэхдээ эргэлзэн сууна. Гайгүй байгаа хэр их гэмтсэн юм бол яагаад эмнэлэгт байгаа юм бол... Пак Сонхва хүний санаа зовоож ханахгүй юмаа!

"Ирчихлээ буу!" Машинаас буун эргэн тойрныг ажвал Сонхва бид хоёрын хамт амьдарч байсан байшингийн гадаа ирчихсэн байх нь тэр. Ёсанаас асуух гэтэл тэр гарнаас татан хойноос түлхсээр цахилгаан шат руу суулгаж орхив.

"Бууж ирнэ гэж бодолтгүй шүү! Надаас илүү наад хүн чинь их хүлээж байгаа юм шиг байсан~ дараа нь харин бүгдийг нь тайлбарлана шүү!"
Цахилгаан шатны хаалга хаагдах зуурт үнэхээр зөв зүйл хийж байгаа эсэхдээ эргэлзэнгүй зогсоно. Одоо хаалган завсар гараа оруулж нээгээд буугаад зугтаачих уу.

Чадахгүй нь ээ, Сонхваг... Сонхваг сэрэхийг нь харчихаад л буцъя!

Хаалганы өмнө очин тогших гэтэл хаалга нь онгорхой байв. Найз нөхдөөс нь ирсэн юм болов уу гэж бодоод тоолгүй дотогш орвол эргэн тойрон замбараагүй, энд тэнд хөглөрөх архины шил харанхуй орчин.

"Сонхва! Пак Сонхва!!"

Түүний өрөө лүү орвол тэр орон дээрээ гадуур хувцастайгаа хэвтэж байв. Үнэхээр өвдсөн эсэхэд хэсэгхэн зуур эргэлзээд эсвэл өнөөдөр ч сэрээд эмнэлгээс гараад ирсэн байх гэсэн шүү зүйл бодож тэрэндээ итгэчхээд хажууд нв очлоо.

"Сонхва~яа!"

Түүнийг зөөлөн дуудвал хариу байсангүй. Сандран гарнаас нь атгаад дахин дуудвал энэ удаад үл ялиг цочис хийгээд нүдээ нээлээ.

"Наби? " Сонхва гайхаж харснаа босон надад хүрч үзнэ.

"Наби? Чи үнэхээр ирчихсэн юмуу?"

Би толгой дохивол тэр татан энгэртээ наагаад чанга гэгчинь тэвэрчихэв. Хүлээж байсан аятай л нулимс минь хацар дагаж Сонхвагийн зүрхний цохилт тод сонсогдоно.

"Дахиж намайг битгий хаяж яваач...  би чамтай гэрээгээр биш жинхэнээсээ гэрлэмээр байна! Наби~ би чамд хайртай!"

Юу гэж хэлхээ мэдсэнгүй. Юу юунаас илүү хамт байхыг хүсэж байх ч Сонхвагийн ээжтэй хийсэн гэрээг тэр одоохондоо мэдээгүй байгаа нь илт. Мэдвэл шууд л намайг орхиод явах биз. Эсвэл тэр болтол өөрийгөө хуураад хажууд нь байх уу?

"... би ч гэсэн... би ч гэсэн хайртай, Сонхва~"

Сонхва үл ялиг толгойгоо доошлуулан уруулан дээр минь чанга гэгчинь үнсээд холдлоо.

"Байзаарай- чиний өвдсөн гэдэг чинь худлаа хэрэг үү?"

Кан Ёсанд чадуулаад энэ хүртэл ирчихжээ!
Сонхва инээд алдан гарнаас минь атгах атгалтаа чангаруулаад "хэн тэгж хэлсэн юм? Тэр хүнд ёстой насаараа өртэй боллоо доо! "

Ad/ udaxgui duusna daa.
Hongjoongtei fic bichmeer l bn ><

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now