20

205 30 1
                                    


Гадаа үүр цайж байх ч Сонхвагаас сураг байсангүй. Утас руу нь залгахаар таслаад, дуудуулсаар авахгүй юм. Санаа зовж элдэв янзын зүйл болоогүй байгаа гэж бодогдох ч ээж аав дээрээ очно гэж гарсан болохоор тэндээ хонохоор болсон юм байхдаа ч гэж бодогдоно. Гэхдээ надад хэлмээр л юм.

Машины чимээ гаран өлмийгөө өргөн баруун тал руугаа сайтар харвал зүс таних машин ирж байв. Сонхваг найзуудынх нь нэг нь хүргэж ирж байгааг гадарлан машиныг дагуулан харан зогсоно.
Яг л бодож байснаар Юну ах дотроос буугаад ирэв.

"Ө! Наби? Чи хаанаас гараад ирэв? Сонхва муу золиг чамайг ирснийг мэдвэл ч ёстой баярлах байхдаа!"
Би юу гэж хариу хэлхээ үл мэдэн инээх аядан зогсвол Юну ах согтуу байх Сонхваг үүрэх гэж байгаа харагдав.

"Хоёулаа нэг нэг гарнаас нь бариад цуг өргөе!"

"Хэрэггүй ээ~ чиний гар өвдчихнө!"

Юну ахыг дийлээгүй учир ард нь Сонхвагийн хүрмийг барин алхана. Юну ах намайг хаана байж байгаад одоо ирж байгааг минь асуугаад л байв. Юу ч гэж тайлбарлах ёстойгоо ойлгохгүй нь. Сонхваг яагаад дахиад клуб явсныг ч бас.

Сонхваг орон дээр хэвтүүлээд Юну ах харих ёстойгоо хэлэн дараа тухтай уулзхаар тохироод яаран гарлаа. Сонхвагийн дэргэд очин гутлыг нь тайлж өгөх гэвэл тэр эрүүл байгаа аятай л босоод суучхав.

"Яагаад ингэтлээ уучихсан юм? "

Бага зэрэг хөмсгөө зангидан түүнээс асуувал тэр халааснаасаа үрчийсэн цаас гаргаж ирээд над руу шидлээ. Аван харвал түүний ээжтэй хийсэн гэрээ байх нь тэр. Хамаг бие чичирж сандарч байх ч мэдэх ёстой л зүйл байсан шүү дээ. Эрт мэдлээ гэж баярлах ёстой юу өөрөө хэлэх ёстой байсан юм гээд өөртөө уурлах уу.

Түүнд ямар ч тайлбар тавиад нэмэргүй байх.

"Мэдчихсэн байх нь ээ... "
Надад үнэхээр түүнд хэлчихээр үг олдсонгүй.

Сонхва толгойгоо барин хэсэг чимээгүй сууж байгаад ам нээлээ.

"Клуб оруулахгүй байх нөхцөлтэйгөөр хийсэн гэрээ юм биздээ? Анх чамтай таараад гэрээгээр гэрлэх санал тавихад тэгтлээ гайхахгүй байхад чинь жоохон ч болтугай сэжиглэх байж л дээ"

Түүний хувьд би санаандгүй таарсан үл таних нэг эмэгтэй байсан ч миний хувьд тэр биелүүлэх ёстой даалгавар минь байсан шүү дээ. Ээж нь хэтэрхий их архидалт клуб эмэгтэйчүүд гээд Сонхваг хориглож дийлэлгүй бодож олсон санаа нь тэр юм билээ. Тэр үеэр яахав өрөндөө баригдсан байсан надад маш амархан ажлын санал шиг санагдаж бодох ч юмгүй хоёр талд хоёуланд нь зөвшөөрсөн юм.
Гэтэл одоо сэтгэл зүрхээ оронд нь алдчихаад сууж буй.

"Уучлаарай.. гэхдээ ээж чинь чиний төлөө л санаа зовсондоо ийм юм хийсэн байх! Ээжтэйгээ битгий муудалцаарай~ бас архиа ч багасгаад клуб ч гэсэн орохоо ер нь больсон дээр байх шүү~

Өнгөрсөн хугацаанд ... баярласан шүү, Сонхва~"

Би түүний дэргэд байх эрхгүй байх. Тэр одоо намайг үзэн ядаж байгаа биз. Анхны хайр нь түүнийг яаж хуурч ашигласан билээ дээ... гэтэл би дахиад л адилхан шарх түүнд өгчихлөө.

Юу юугүй урсахад бэлээ байх нулимсаа ханцуйгаараа нэг шувтраад өөрийн гэсэн юмсаа аван гарахаар хаалганы зүг алхана. Дотроо битүүхэн дуудаасай гэж хүссээр. Шунал ч гэлээ... тэр ч бас намайг хайрлаж байсан, үгүй гэж үү?

[CONTRACT MARRIAGE]حيث تعيش القصص. اكتشف الآن