13

223 27 1
                                    


Тэр юу ч үл дугаран урдах замаа л харан, хааяа хааяахан санаа алдана. Тэр надад уурласан юм шиг байна. Саяны үйлдэл минь нөхөртэй эмэгтэйн хувьд буруу үйлдэл учирт өөдөөс нь хэлэх тайлбар ч олдохгүй нь. Түүний компани, ээж аавын нэр хүндийг ч унагаж болохуйц зүйл шүү дээ.

"Энд яагаад...?"

"Буу!"

Хан мөрний ойролцоо ирсэн байх нь тэр. Түүний араас даган машинаасаа буувал тэр салиханд нүдээ анин зогсоно. Гэнэт энд энэ цагаар ирсэнд нь гайхах ч нөгөө талаараа зөв үйлдэл шиг л санагдах нь хачин.
Яахав ийм уур амьсгалтайгаар бид хоёр гэрлүүгээ орвол гэрээ дуустал бие биенээсээ зугтаах биз.

"Үён чамд таалагдаа юу?"

Гэнэтийн асуултанд нь юу гэж хариулхаа үл мэдэн зогсвол тэр санаа алдана.

"... гурван сар үгүй ээ одоо бол бараг л хоёрхон сар! Хоёрхон сар өөр хүнтэй уулзахгүй тэсчих! Энд тэнд явж байхдаа ээж аавтай таарчих вий гэхээс чинь санаа зовоод байна!"

Би толгой дохин саяны явдлыг ерөөсөө л санаандгүй уулзалт байсныг хэллээ. Мөн Үёнийг ерөөсөө ч сонирхоогүйгээ нэг нэгэнгүй тайлбарлаж гарав. Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэр бидний харилцааг сонирхож буй нь мэдрэгдээд байсан юм.

"... кхм харья! Гадаа хүйтэн байна!" Сонхва өөр юм хэлэлгүй машин руугаа гүйчхэв.

Гадаа надад л тийм дулаахан санагдсан юм байхдаа? Сонхваг бээрэг юм байлгүй ухааны юм бодоод машинд мөн үсрэн суулаа.
Тэр амандаа дуу аялаад л саяныхаа тэс өөр. Их л жаргалтай байх шиг.

«writer's POV»

"Удахгүй гарах шинэ бүтээгдэхүүний танилцуулгыг аваад ирлээ"

Сонхвагийн туслах залуу түүний ширээн дээр хэдэн хуудас танилцуулга тавьчихаад гарах гэвэл Сонхва түүнийг зогсоон юу ч юм асуух гээд л болин амаа ангалзуулна.
Туслах залуу дотроо инээд алдан захирлынхаа ийм төрхийг харж буй өөрөөрөө басхүү бахархаад амжив.

"Нөгөө... эрвээхийн дүрстэй зүүлт олоод ирээч? "

Туслах залуу гайхан ямархуу дизайнтай байхыг асуув. Сонхва дахиад л бодолд автан юу гэхээ үл мэдэн сууна.

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now