17

194 32 0
                                    


Ёсан эгч нь хэд хоног сургууль дээрээ үзэгдээгүйг анзаарч, хичээл ордог ангийнх нь гадаа эрт ирчихсэн хүлээн зогсоно. Юуны магад гээд тэр эгчийнхээ хичээлийн хуваарийн зургийг дараад авчихсан аж.

" уучлаарай, энд Кан Наби гэж оюутан байдаг уу?"

Ёсан үл таних нэгнээс лавлавал тэр түүнийг сүүлийн хэдэн долоо хоног хичээлдээ ирээгүйг хэллээ. Ёсан талархснаа хэлээд нөгөө хоёртойгоо уулзхаар хоолны газар луу яарлаа.
Ийм олон хоног эгч нь сураг чимээгүй алга болчихсонд санаа нь зовж янз бүрийн юм болоогүй байгаа хэмээн сандарна.

"Набиг та хоёр ойрд харсан уу? Сургууль дээр нэг ч үзэгдэхгүй, дугаараа сольсон бололтой юм шиг байх юм!"

Ёсаныг нухацтай ийн асуухад Сан Жуну хоёр түүнийг тоглоогүйг ойлгож ойрд ерөөсөө хараагүйгээ учирлалаа. Ёсан цагдаагийн газар луу явж эрэн хайлгахаа хэлчихээд гэнэт нэг юм санасан бололтой нүд нь учиргүй томроод ирэв.

"Тэр өдөр! Наби надаар нэг айлаас өөрийн гэсэн юмсаа авхуулсан юм байна!"

Тэр айл руу цуг явж өгөхийг нөгөө хоёроосоо гуйвал Жуну хичээлтэй гэдгээ учирлан Сан харин түүнтэй явахаар тохиров.
Наби тэр айлтай ямар холбоотойг Ёсан сайн мэдэхгүй, их л баян айл байсан гэдгийг л тод санана.

Тэд удтал алхасны эцэст Сонхвагийн гэрийн урд ирж, хонхыг нь тасралтгүй даран зогсоно.

"Хүн байхгүй юм биш үү?"

Сан асуувал Ёсан санаа алдан буцах эсэхдээ эргэлзэн байтал Сонхва хаалгаа нээлээ. Сонхва ч Набиг гэж бодоо бололтой Ёсаныг харан үл ялиг урам хугарах нь үзэгдэнэ.

"Өөрөө хэн—— ө! Нөгөө эгчийн найз мөн биздээ? Манай эгч хаана байна? Хичээлдээ ч явахгүй алга болчих юм!"

Сонхва Ёсаныг Набигийн дүү гэдгийг танин тэднийг дотогш орууллаа. Гэр нь ундуй сундуй, хөшигнүүд нь бүгд хаалттай их л хав харанхуй байх юм гэнэ.

"Би ч түүнийг хайгаад олохгүй байна! "

"Та хоёр ер нь яг ямар харилцаатай байсан юм? Зүгээр ч нэг найзууд биш биздээ?"

Сонхва үл ялиг инээвхийлээд "харин л дээ... уг нь бие биедээ хайртай л гэж бодож байсан юм... танай эгч чинь үгүй бололтой~"

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now