15

214 33 3
                                    


Хоолоо хийж дуусан аягалан зогсвол Юну ах хажууд ирэн хоол зөөж өгөхөд туслахаа хэллээ. Түүнд баярлаж буйгаа хэлэх бол угаасаа хийх ёстой гээд л инээд алдана.

"Сонхва уг нь наашаа ирэх гэж байсан ч Үён татаж чангаагаад намайг явуулсан л даа~"

Юну ахыг тайлбарлаж хэлээрэй гэсэн аязтай л нэг нэгэнгүй болсон явдлыг хэлэх нь инээдтэй. Би хөнгөхөн инээгээд ойлгосноо хэлвэл ах хоёр гартаа аягатай хоол аван цааш явлаа.

Юну ахыг хараад сүртэй догдлохоо больчихож. Сонин юм. Сонхвагийн оронд Юну ах байсан бол гээд л санаагаар унаад үхчих гээд байсан минь саяхан сан. Пак Сонхвад бүрээ ховсдуулчихжээ дээ~

"За~ хоолоо идээрэй~"

Ширээнд сууцгаахыг хэлвэл тэд хүүхдүүд шиг л уралдацгаан ирэн сууна. Гаднах нь л том болсон болохоос дотроо бүгдээрээ л таван настай гэдэг нь мэдэгдэж байна~

Үёнийг над руу харахад нь харцнаас нь бултан Сонхва руу харцаа эргүүлэв. Тэр гэнэт харсанд их л гайхан том нүдлэх ч удалгүй инээмсэглэнэ.

Яаж энэ хүнийг орхиод явах юм бэ?

Дотор урагдаж, зүрх зүсэгдэх ч түүний ээж ч мөн үүнийг хол яваагүй байгаа дээр нь дуусгахыг хүссэн гэнэ лээ. Яах ч аргагүй~
Анхандаа хайр дурлал мэтийг басаж, бардамнах хэрэггүй л байсан юм.

"Хоол ёстой гоё болсон байна шт! Үён гадаад гараад бүүр хоол хийх чадвар нь нэмэгдчихжээ~ "

Үён үсээ хойшлуулан "мэдээж~ мэргэжлийн хэмжээнийх болсон юм чинь~ гэхдээ Наби ч бас дажгүй хоол хийчихдэг юм байна!"

"Таалагдаж л байвал яахав дээ~ ашгүй!"

Тэд ам сайтай хоолоо идэх нь бага ч болов сэтгэл амраана.

Хананд өлгөөтэй байх цагийг харвал, бүхнийг дуусгахад хэдхэн цаг л үлдсэн үзэгдэнэ. Үнсгэлжин шиг 24 цаг гэхэд бүхнийг орхих ёсгүй ч унтах цаг энээ тэрээг бодож үзвэл маш цөөхөн.

"Хоёулаа далайн эргээр алхах уу?"

Сонхвагаас зориглон асуувал тэр толгой дохин хамтдаа байшингаас гарлаа.
Нүдэнд нулимс цийлэгнэхэд сандран буруу тийшээ харан шувтраад Сонхва руу инээвхийлэв.

"... гадаа ёстой гоё байнаа~" гэвэл Сонхва гараа сунган "хөтлөж болно биздээ?" гэлээ. Эхний бөгөөд эцсийн удаа.

Энэ бүх хугацаанд түүнийг үзэн ядахын оронд жоохон ч атугай хайрлаж байх минь яагаа вэ. Сөүлд очиход л бид биш би чи болон бие биендээ хамааралгүй болох байхад.

"Наби~ би чамаас нэг юм асуумаар байна!"

Гэнэт түүний царай нухацтай болон үл ялиг айж эхлэв.

"Өнгөрсөн хугацаанд... хоёулаа зөндөө муудалцаж, зөндөө эвлэрээд бас чиний ачаар би муу зуршлуудаа ч орхисон—-"

"Сонхва~яа битгий! Битгий! ... хоёулаа зүгээр л гэрээгээр гэрлэсэн шүү дээ! Энэ бүхэн удахгүй дуусах байхад... хэн хэндээ хэцүү байдал үүсгэхээ больё!"

Түүний царай руу харж чадалгүй газар ширтсээр хэлвэл тэр ойртон толгойг минь дээшлүүлэх нь тэр. Нүд минь чийгтэй байгааг анзаараа юу гэлтэй хөмсгөө зангидна.

"Энэ бүх хугацаанд ... чи намайг хайрлаагүй гэж үү? "

Тиймээ, би чамайг хайрласан. Үгүй ээ- цаашдаа ч нэг хэсэгтээ л чамгүйгээр амьдарч чадахгүй байх.

"Үгүй ээ! Тэгээгүй! Зүгээр л гэрээнийхээ дагуу л... "

Түүний урам хугарсан харц дотрыг минь урж байх ч хийж чадах зүйл надад байсангүй. Ганцаараа байхыг хүсэж хаашаа ч юм алхаад яваад өгөв. Нэлээн холдох үед нь л хөлний хүч сулран зөөлөн элсэн дээр суугаад нулимсаа зөнд нь тавиад хаяв.

Пак Сонхва~ чи бид хоёр дахиад учрах тэр үед дахиж чамайг тавьж явуулахгүй гэдгээ амлаж байна.

•••

Сөүл явах галт тэргийг хүлээн суухдаа Ёсан руу залгана. Миний гэх зүйлсийг түүний гэрээс очиж авахыг хэлэх гээд. Сонхвагийн ээжээс хариу ирж, миний юмсыг бэлдсэн бөгөөд цалин гэгдэх хэдэн арван сая вон миний данс руу мөн орж ирж байв.

Ингээд энэ бүхэн жинхнээсээ дууслаа.

Сонхва руу зурвас бичихийг хүсэх ч Үён чимээгүйхэн түүний амьдралаас алга болохыг хүссэн юм. Найзынх нь сэтгэлийг үймүүлээд байлгүй.

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now