19

201 25 3
                                    


Өглөөнөөс орой хүртэл Сонхва хөлнөөс зүүгдэн угаалгын өрөө ч тайван оруулахгүй байсаар л. Намайг алга болчихож магадгүй гэж айгаад байгаа юм гэсэн. Ажилдаа хүртэл хэсэгтээ очихгүй гээд хэлчихсэн юм гэнэлээ.

"Наби~ " Сонхва өрөөнөөсөө гарч ирэхдээ гартаа бичиг барьчихсан хүрч ирээд надад өглөө.
Аван харвал салах өргөдөл байх ба Сонхва гарын үсгээ зураагүй байх нь тэр.

Гайхан түүнээс шалтгааныг нь асуухад тэр тэврээд "Кан Наби ~ Пак Сонхва эхнэр нөхөр байх тангараг өргөчхөөд хоёр сар болоод сална гэж юу байсан юм? Би чамаас салж чадахгүй ээ... юу ч болсон"

Чин сэтгэлээсээ хайртайгаа дахин учирлаад уруул дээр минь уруулаа буулгахад нь, түүний өмнө буруутай санагдаж хэлэх эсэхдээ дахиад л эргэлзэж эхлэв. Энэ бүх хугацаанд түүнийг үзэн ядаж байсан нь хэдхэн долоо хоног, харин хайрлаж байсан өдрүүд минь цаашдаа ч үргэлжилнэ.

"Сонхва ... нөгөө..."

"А! Утас! Байж байгаарай"

Зориг гарган хэлэх гэтэл түүний утас дуугаран тэр өрөө рүүгээ гүйлээ. Санаа алдан цонхоор харан зогсоно. Энэ бүхний эхлэл зүгээр ч нэг санаандгүй учрал байгаагүйг тэр минь мэдвэл ямар их урам хугарах болоо.

"Ээж дуудаад гэрт ир гэнээ! Чи цуг явах уу?"

Шууд л эсэргүүцэж түүнийг хурдхан яваад ирэхийг хэллээ. Сонхва хошуугаа унжуулан дуртай дургүй хувцсаа өмсөнө. Цуг явмаар байгаагаа байн байн хэлээд л.

"Тэгвэл би ирэхэд чинь чиний дуртай хоолыг хийгээд хүлээж байя! "

Сонхва толгой дохин духан дээр минь хөнгөхөн үнсээд гаран явлаа. Гэнэт л дотор минь байх хар зүйл гадагшилж байна уу гэлтэй учиргүй цурхиран уйлж гарав.
Хүнд дурлахад ердөө тавхан секунд хангалттай гэдэг үнэн юм.

•••••

Сонхва гэртээ очвол ээж аав хоёр нь оройн хоолоо идэх гээд түүнийг хүлээн сууж байх нь тэр. Ээж нь түүнийг хурдхан гараа угаагаад хамтдаа хоол идэхийг санал болгов.

"Би оройн уулзалтанд хоол идчихээд ирсээн! Та юу ярих гэсэн юм?"
Сонхва амьхандаа Набигийн хоолны төлөө гэдсээ хямгадаж буй нь энэ. Ээж нь санаа алдан түүнийг хурдан эргээд хэвэндээ орохыг хэлэх бөгөөд аав нь хэд хоног гадагшаа явж ирэхийг мөн санал болгов.
Сонхва Набиг буцаад ирснийг хэлэх эсэхдээ эргэлзэн сууна.

"Сонхва~ би бүр мартаж! Өрөөнөөс ээжийнхээ эмийг аваад ирээч!"

Сонхва ээж аав хоёрынхоо унтлагын өрөө рүү орон ээжийнхээ ширээг дээрээс доош харан жижиг шүүгээнүүдийг нээн эмийг нь бас нэг гэрээ олчихов. Түүний царай хувьсхийн гэрээг базах шахам чанга атгасаар ээж дээрээ очлоо.

"Наби та хоёр гэрээ хийсэн юмуу? Тийм үү?"
Дэлбэрэх шахах өөрийгөө тайвшруулан ээжээсээ асууна.

"Ө! Чи наадхаа яагаад...."

"Анхнаасаа Кан Наби та хоёрын нэг жүжиг байсан юм байна тийм үү? Тэгвэл одоо эргээд ирчихсэн байгаа нь ч та юу? Дахиад та хоёр ямар гэрээ хийсэн? "

Сонхва дуугаа өндөрсгөвөл аав нь түүнийг тайван байхыг зандарна. Уурласандаа тэр гэрээг нь базаж газар шидчихээд гэрийнхээ хаалгыг саван машиндаа суун явж эхлэв.
Гэрийнхээ гадаа ирсэн байх ч орох эсэхдээ эргэлзэн эцэст нь оролгүй удаан хугацааны дараа клуб руу жолоогоо эргүүллээ.

 Гэрийнхээ гадаа ирсэн байх ч орох эсэхдээ эргэлзэн эцэст нь оролгүй удаан хугацааны дараа клуб руу жолоогоо эргүүллээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now