16

207 35 2
                                    


"Таны залгасан дугаар байхгүй дугаар байна. Дугаараа шалгаад—-"

Яг адилхан өгүүлбэрийг арван удаа сонссон ч дахин дахин залган зогсох Сонхва. Тайван ч байж чадахгүй өрөөндөө ийш тийш холхихыг нь ажиглан, өрөөнийх нь гадаа зогсох түүний найзууд.

Наби алга болсноос хойш тайван ч сууж чадахгүй өөрийн туслахуудаараа түүнийг ямар ч аргаар хамаагүй олж эсэн мэнд авчирхыг тушаах ч нэмэргүй. Өөр улс руу явсан байж болзошгүй гэж үзэн онгоцны буудал дээр очиж нэрээр нь хайх ч бас л бүтэл муутай.

"Сонхва~ яа, угаасаа гэрээний гэрлэлт байсан юм хойно одоо болиод энгийн амьдралдаа ор, тэгэх үү? Ээж аав хоёр чинь санаа зовж байгаа, бас бид хэд ч чамд санаа зовоод ажлаа хийж чадахгүй нь!"

Үён учирлан хэлэх бол Сонхва түүний үгийг нэг чихээрээ оруулан нөгөө чихээрээ гаргана. Дахин дахин Наби руу залгах ч юу гээд л байхгүй дугаар гэнэт бий болохов, адилхан хариу л авсаар.

Үён санаа алдаж "Сонхва! Наби чамд гэрээ зөрчсөн төлбөрөө өгөөд явсан байна билээ! Тэгэхээр аль хэдийн шийдчихсэн байсан гэсэн үг штээ!"

Сонхва уурлан ширээн дээрхээ бүгдийг нь гараараа түлхэж унагаан хашхирах нь тэр. Хунжун сандран өрөөнийх нь бүх хөшгийг буулгаж хаалга цонх гээд бүгдийг нь хаав. Элдэв янзын нийтлэл мэдээ гарахаач сэргийлж буй нь энэ юм.

"Наби ... Наби бид хоёр хэчнээн гэрээгээр гэрлэсэн ч ... харилцаа минь жинхэнэ байсан гээд байна! Түүний над руу хардаг харц, намайг гэдэг сэтгэл нь бүгдийг хэлж өгдөг байсан! Набид ямар нэгэн юм болсон л байж таараа!"

Үён санаа алдаж түүнийг ганцааранг нь үлдээхийг бусаддаа санал болгоод өөрөө түрүүлээд гарчихав. Хунжун Минги хоёр ч мөн гарч Юну ганцаараа үлдлээ.

Юну Сонхвагийн мөрөн дээр зөөлнөөр хоёр гурав цохиод хүчтэй байхыг сануулав.

"Наби чамд хайртай бол буцаад ирнээ! Чи түүнийг ямар гэдгийг мэдэж байгаа штээ? "

Сонхва нүүрээ даран Набид ямар нэг муу юм болоогүй байгаасай хэмээн залбирна. Юну найзыгаа ганцаараа байх нь дээр юм шиг байна гэж бодон мөн өрөөнөөс нь гарлаа.

Удалгүй Сонхвагийн утсанд дуудлага ирэн тэр сандарсаар утсаа шүүрвэл Наби биш ээжээс нь дуудлага ирж байх нь тэр. Сонхва урам нь хугаран санаа алдах ч энэ удаад ээжийнхээ дуудлагыг авлаа.

-   Явуулсан хаягаар очоорой~ хүү минь! *** группын ганц охин байгаа, танилцаад уулзаад үз!

Сонхвагийн дургүй хүрэн утсаа хана руу шидчихэв.

'Чи надад амласан биздээ... Наби!'


•••••••

Хэзээ ч идээд дуусахгүй хэмжээний их мөнгөтэй болсон ч сэтгэл минь хов хоосон. Өдөр хоног яаж өнгөрөөд байгааг ч мэдэх юм алга.
Орноосоо өндийвөл газраар сөжүний шил хөглөрөн үзэгдэнэ. Санаа алдан тэр хавиархаа цэвэрлэж байгаад шилэнд гараа зүсэж орхив.

'Яагаад нулимс ингэж ихээр гараад байгаа юм бэ!'

Зогсолтгүй уйлах өөрийгөө үл ойлгох ч хорсох гарлуугаа харан бүр л их уйлна.

Хэчнээн лент нааж эм түрхэх ч цаанаа л өвчтэй байх гараа харан өөрийн эрхгүй дахиад л уйлаад эхлэв.

'Гар... гар өвдөөд байна...'

Хуруугаа зүсэхэд минь гүйж ирээд үлээж өгч байсан Сонхвагийн төрх нүдэнд үзэгдэж, тэр өдрийн аз жаргалтай төрх нь тархинд тоглогдоно.

'Өвдөөд байна... Сонхва'

[CONTRACT MARRIAGE]Where stories live. Discover now