1. Улсыг аврагч Мин авхай

7.5K 524 34
                                    

Нийслэл хотын дунд хүний хөл хөдөлгөөн хамгийн ихээр орших худалдаачдын гудамжинд ээлжит мэдээ тавигдлаа.

"Мин авхай босогчдыг даржээ. Олзлогдсон байсан ард иргэдийг аваад нийслэл рүү ирж явна" хэмээх мэдээ тавигдан, мэдээг наасан цэрэг чангаар уншиж сонордуулав.

Ард иргэд баяртай нь аргагүй тойрон зогсоод ам булаалдан түүнийг ярина.

-Эр хүн байсан бол хаан ширээг ч авахаар чадварлаг бүсгүй юмаа

-Хэлэх юм биш ээ, хааны хийх ажлыг Мин авхай л хийж байна шүү дээ. Хэдэн ч удаа дайнд явав. . .хэдэн удаа бослого дарав.

- Аргагүй л домогт Мин удмын авхай юм даа. Үеийн үед тэдний гэр бүл улс орныг хамгаалагч баатар, гавьяат сайд нар байсаар ирсэн.

- Ууж наргихаас өөрийг мэдэхгүй энэ хааны оронд Мин авхай байсан бол улс орныг хэрхэн сайн залах байсан бол

- Эр хүн байсан бол төрийн эргэлт хийгээд ч хамаагүй хаан суудалд залхсан

=====

Сарын дараа:

"Хилийн чанд дахь хэлэлцээр амжилттай болж яг одоо хэдэн зуун жин ховор бараа, эмийн ургамал, зэр зэвсэг манай улс руу ирж яваа гэнэ"

-Энэ хэлэлцээрийг Мин авхай ахалж яваа гэсэн

- Эр бяр ихтэйн дээр эрдэм мэдлэг хэтийдсэн нэгэн юмаа

-10 жил биднээс нүүр буруулсан улстай амжилттай хэлэлцээр хийгээд ирж байна гэдэг гайхамшиг биш үү

-Дам яриа сонсох нь ээ, Мин авхайг билэгт сайн өдөр мэндэлсэн бурхны илч ч гэж ярих юм байна лээ

-Тэр бараг үнэн байх, тэнгэрээс буусан дагина л гэж ийм байдаг байх

- Мин авхайн царай зүс ч хосгүй сайхан юм билээ

- Эр хүн байсан бол эрхэм дээд сайд болох нь гарцаагүй юм. Даанч бүсгүй хүн болж төрсөн болохоор ард түмэнд хүндлэгдэх алдар нэрээс өөрөөр түүнд очих хэргэм гэж үгүй юм

- Хаан ширээнд суусан ч алзахгүй эрдэм мэдлэг, ур чадвар байхад хатан болж яагаад болохгүй гэж?

-ТЭР Ч ҮНЭН ШҮҮ, МИН АВХАЙ БОЛ ЯАХ АРГАГҮЙ БҮСГҮЙ ХҮНИЙ ХҮРЧ БОЛОХ ХАМГИЙН ДЭЭД АЛБАН ТУШААЛД ТОХИРОХ НЭГЭН

-Хатан болж төрийг түшилцээсэй

- Тэр бол яах аргагүй баатарлаг бүсгүй. Тэр л улсын хамаг хүнд хэцүү ажлыг нугалж байна

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now