18. Үүрэгт ажлаа хий

3.1K 591 96
                                    

Энэ үг хаан эзнийг зүүгээр хатгах мэт л цочроож орхив. Түүний нүүрэнд хэзээ ч тодорч байгаагүй дэндүү их гэж хэлж болохоор айдас тодорсон байгаа нь намайг хүртэл цочроож орхив.

Эргэлзээ айдсаар дүүрэн түүний нүд. . .

Ордонд ирж хаантай танилцсан цагаас эхлээд түүнийг ийм сул дорой байгааг анх удаа харж байгаа минь энэ байв.

Тэр юу ч хэлсэнгүй гэхдээ түүний нүд "Яана аа, Яана аа" гэж үглэж байгаа мэт л харц нь тогтож ядан эргэлдсээр өөрөө ч байж суух аргагүй мэт нааш цааш холхиж эхлэв.

Түүний ийм байдалд эхлээд цочирдоод юм хэлээгүй боловч, эргээд хэвийн болсон мөчдөө "Эрхэм дээдсээ" хэмээн түүнийг дуудахад

Нааш цаашаа сандран алхаж байсан хаан гэнэт над руу хараад "Яасан??. . . .өө нээрээ тийм л дээ. Уучлаарай их хатантаан. Өнөөдөр би чадахгүй нь. Чи өргөөндөө очиж байх уу? үнэхээр уучлаарай" гэж хэлэн саяхан тайлсан бүчээ эргээд зангидах гэж хичээнэ. Гэвч түүний гар бараг л салганаад байх шиг огтоос эвээ олсонгүй.

Би гараас нь атган зогсоогоод "Зүгээр дээ хаантаан, би ийм зүйл сануулсан юм биш. Харин бага хатан төрөх гэж байхад очихгүй юм уу? гэдгийг л сануулсан юм" гэхэд

Хааны нүд томрон "Т-Тийм шүү. Бид очих хэрэгтэй. Хатан та угаасаа хийх ажилгүй байгаа биз дээ? надтай хамт яваач тэгэх үү?" хэмээн анх удаа надаас юм гуйсан нь энэ байв.

Түүнийг маш их сандарч байгааг мэдэж байсан болохоор тайвшруулах гэсэндээ гараас нь атгаад "Тэгье ээ хамтдаа явцгаая, бас сандрах хэрэггүй дээ. Бага хатан эсэн мэнд амаржина гэдэгт итгэлтэй байна" гэж хэлэн инээмсэглэхэд

Миний инээмсэглэл түүний жаахан ч гэсэн тайвшруулав уу гэлтэй тэр ч бас тогтож ядан байснаа жаахан тайван намбатай болов.

Хаан "Б-Баярлалаа, явцгаая" гэж хэлэн намайг хөтөлсөн чигтээ бага хатны өргөө рүү явлаа.

===============

Хааны тайган "Эзэн хаан, их хатан заларч байна" хэмээн мэдэгдсээр бага хатны өргөөний хашаа руу орохтой зэрэгцэн

"Өршөө эрхэм дээдсээ" гэсээр их оточ бидний өмнө сөхрөн уналаа.

Энэ бол яав ч сайхан мэдээ биш. Хаан байтугай би хүртэл сандарч эхлэв.

Хааны харц илт тогтворгүй болоод "Ю-Юу хийгээд байгаа юм? орж хатныг төрүүлэхгүй! тийм завтай байгаа хэрэг үү?" хэмээн зандрах мэт чанга хэлэх боловч хааны хоолой хүртэл өөрөө чичирч байв.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Kde žijí příběhy. Začni objevovat