13. Цэцэг тоолох

2.7K 521 56
                                    

Хааны хувцас сольдог өргөөнөөс хаан өмсгөл болон дотуур ханбуг, дотуур хувцас, үсний хатгуур гоёл зэрэг хааны өмсөж зүүдэг бүгдийг аваад эргээд орж ирэхэд хаан эзэн яг л сууж байсан газартаа хөдөлгөөнгүй суусаар байв.

Би "Хаантаан хувцсаа солих цаг боллоо" гэхэд

Хаан дээш босож зогсоод "Тайлж болно" гэсээр гараа алдлах маягтай бага зэрэг дээш өргөн зогслоо.

Надад ингэж хүнээр хувцсаа тайлуулж өмсүүлэх зэрэг нь одоо ч эвгүй санагддаг боловч яах аргагүй язгууртны эрх ямба юм даа.

Хаан эзэн бол төрсөн цагаасаа хойш л ийм халамж эрх ямба дунд өссөн болохоор яг л хүн амьсгалдаг шиг энгийн зүйл мэт тайван зогсоно.

Улаан сарнайн хувьд ч бай, их хатны хувьд ч бай хаантай хангалтай олон уулзаж үзсэн хэдий ч хувцсыг нь тайлаад зогсож байх энэ мөч үнэхээр ичмээр бас сандармаар. . .

Би бараг дайнд явахдаа ч ингэж их сандарч үзээгүй байхаа. Айж сандарсан үедээ анхаарлаа өөр тийш хандуулах миний арга байдаг юм тэр бол цэцэг тоолох.

"Нэг цэцэг, хоёр цэцэг, гурван цэцэг. . . " гэж амандаа бувтнасаар хааны унтлагын ханбугын гадна бүчийг тайлахад

Хаан "Цэцэг ээ?? юугаа хийгээд байгаа юм? гар хөл чинь хөшчихсөн хэрэг үү? хурдан тайл л даа" гэж залхсан янзтай уцаарлав.

Түүнийг хурдан гэж шаардах мөчид улам их сандарсан болохоор нөгөө амандаа бувтнаж байсан тоо минь нэлээд чанга болоод ". . . Арван долоон цэцэг, арван найман цэцэг, арван есөн цэцэг, хорин цэцэг, хорин нэгэн ЦЭЦЭГ. . . Бо-Болчихлоо" гэж хэлээд түүний дээгүүрх хувцсыг тайлаад зугтаж байгаа юм шиг л хурдхан хойш болон зогсоход тэр цээж нүцгэн өөдөөс минь харна.

Гэвч түүний нүүрэнд багахан инээмсэглэл хальт тодроод алга болох шиг болов. Магадгүй тэнэг хүн шиг цэцэг тоолж байгааг минь хараад инээд нь хүрсэн байх л даа. Гэхдээ л тэр эргээд их зантай, хүйтэн хөндий төрхөө гаргана.

Өргөөнд хаан бид хоёроос өөр хэн ч байхгүй боловч би ичсэндээ бараг газар доогуур нүх ухаад орчихмоор санагдаж байлаа.

Хааныг өдөж, түүний өмнө улаан сарнай болж элдвийг үзүүлэхдээ ингэж ичиж байгаагүй атлаа зүгээр л цээж нүцгэн зогсох эзэн хаанаас ингэж их ичлээ гэж үү?

Хамгийн гайхмаар нь ураг барилдсан анхны шөнө нүдэн дээр минь юу боллоо доо. Тэр бүхнийг нүд тогтоон сайн хараагүй ч ерөнхийд нь харчихсан байж яг одоо хагас нүцгэн байгаа хаанаас ичих чинь хачин хэрэг.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now