6. Шинэ хүсэл

2.9K 427 90
                                    

Их хатны зарлиг "Ордны авхай нар албан үүргээсээ бусдаар хаан эзний өргөөний ойролцоо дэмий сэлгүүцэх, ордны дэг журамд заасан өмсгөл хувцсыг өөрийн дураар өөрчлөн өмсөхийг хатуу хориглож байна" гэх богино боловч ойлгомжтой зарлиг буугаад хэд хонолоо.

Ордон даяар ил далд яриа, шивнээ явна.

-Их хатан дэндүү хартай

-Хаан эзний таалалд ганцаараа байх хүсэлтэй

-Хаанд ойртох гэсэн эмэгтэйг их хатан үгүй хийдэг

- Их хатан хааны эрхийг боогдуулж байна

. . . гэх мэтээр есөн шидийн цуурхал дэгдэх болсон. Мөн нэг хэсэг дэндүү задгайраад байсан ордны авхай нар ч эргээд дүрэм журамтай амьдралдаа орох гэж бөөн юм болж байна. Бүгд л их хатныг далд үзэн ядсан байдалтай байцгаана.

===================

Сүрёоны талаас:

Ордны авхай нар ч яах вэ доор албан тушаалтай тул хэдий дотроо дургүй байлаа ч буулгасан зарлиг захирамжийг минь нэгийг ч зөрчиж чадахгүй хүлэгдмэл хүмүүс. Харин татвар эмсийг сургана гэдэг бодож байснаас минь ч хэцүү ажил байсан юм.

Бүгд хааны хайр, тааллыг хүртсэн болохоор ил далд биеэ оторлох, зарлиг үл тоох, худал шалтаг тоочих зэргээр эхний хэд хэдэн тушаал минь нэлээд л хүндхэн өнгөрлөө.

Өнөөдөр би хатуухан яриа хийхээр бүх хатад татварыг дуудаад байгаа нь энэ.

Ямар ч байсан бие өвдөж байна, тийм байна ийм байна гэж баашлаад байхгүй бүгд цугларсан байгаа нь сайн хэрэг.

Өргөөг минь дүүргэн эгнэн суусан татвар эмс.

Би хатуу байх ёстой, шийдэмгий байх ёстой гэвч яг юу гэж хэлэх, ямар үгнээс эхлэхээ сайн мэдэхгүй бага зээг сандарч л байна.

Бүгд цуглан миний юу хэлэхийг хүлээн сууна. Энэ дундаас хааны тааллыг хамгийн олон удаа хүртсэн Чун татвар л хамгийн түрүүнд ам нээлээ.

"Их хатантаан ямар хэргээр ийм эрт дуудсан юм. Мөхөс би шөнөжин хаанд үйлчлээд үнэхээр их алжааж байна" гэсээр ямбатай нь аргагүй духаа дарсаар баашлан асуулаа.

Хүн бүрийн нүүрний хувирал ямар байгааг хэсэгхэн зуур ажиглан суугаад яриагаа эхлэв.

"Татварууд та бүхэн чухам ямар зорилготой амьдарч байна. Хааны түшиг тулгуур болох эрхэм хатад баймаар байна уу? аль эсвэл биеийн таашаал эдлүүлэгч үнэгүй хүүхнүүд үү?" хэмээн асуухад бүгд илт таагүй байгаа төрхтэй над руу харцгаалаа.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now