19. Хатан

2.8K 559 96
                                    

Байдал хурц байгааг мэдсэн ч үйлдэл бүрээ ухаантай, зөв тооцоотой хийх ёстой. Тиймээс мэдээ сонссоныхоо дараа унтаж амарсан гэж гадаах хүмүүстээ итгүүлээд өргөөндөө нэлээд хэдэн цаг хүлээв. Шөнө дунд болох үеэр арын салхивчаар дамжин нууцаар гарав. Ордноос гарах бүрд минь аргалдаг өөрийн хүмүүсийн байрлаж буй газраар явсаар аюулгүй гарав. Гэрэлт саран асар ордноос тийм ч хол биш тиймээс ямар ч байсан надад цаг байгаа гэсэн үг.

Нийслэлээс гарсан хүнийг авч ирэх хэмжээний хугацаа. . .

Хугацаа тооцоолон явах зуураа иймэрхүү гэнэтийн нөхцөл байдалд ашиглана гэж анхнаасаа бэлдсэн байсан байшин руу очиж хувцсаа сольж багаа зүүгээд эцэст нь Гэрэлт саран асарт ирлээ.

Асрын үүдээр ороход олон хүмүүс зугаацан наадна. Тэд намайг харсандаа баярлах мэт "Өнөөдөр намайг сонгооч" , "Улаан сарнайтай уулзаж үзмээр байна" гэх зэргээр энд тэндээс орилж байв.

Тэднийг үл тоон явсаар Улаан сарнайн өрөө рүү ороход хаан эзэн миний суудаг суудал дээр суусан байх бөгөөд түүнийг хаан эзэн гэдгээ илчлээд байхад үл тоож болохгүй тул Гэрэлт саран асрын зүгээс тусгайлан ширээ засаж, сархад өрж тавьсан харагдана.

Авга эгчийг минь хаан эзэн танихгүй тул тэрээр Гэрэлт саран асрын эзэн ахайтан хэмээн сууна.

Хөгжимчид хөгжим тоглох боловч хаан ганцхан намайг хүлээж байсан мэт өөр дууч эм захиалаагүй байв.

Хаан эзний өмнө очин сөхрөн суугаад "Хаан эзэн амгалан уу? Эрхэм ноёныг хаан эзэн гэж мэдсэнгүй. Өдийг хүртэл олон алдаа гаргасан байх. Өршөөж хайрла" гэсээр тэргүүнээ газарт хүргэн хүндлэл үзүүлэхэд

Хаан "Улаан сарнайг үлдээгээд бусад бүх хүмүүс гар. Намайг энэ асраас гарах хүртэл тэр надад үйлчлэх тул саад болоод хэрэггүй" хэмээн зарлиг буулгав.

Авга эгч "Мэдлээ эрхэм дээдсээ, хоол унд, архи сархад хэрэгтэй зүйл гарвал биднийг дуудаарай" гэж хэлээд өрөөнд байсан бүх хүмүүсийг аван гарлаа.

Өргөөнд хаан эзэн бид хоёр л үлдэв. Гэвч дууч эм гэдэг хаан эзний дэргэд дорд нэгэн тул түүний өмнө мөргөсөн чигтээ сууна.

Хаан "Дээшээ бос, өнөөдөр би чиний гоо сайхан бүжгийг үзэх гэж ирсэн. Тиймээс санаа зоволтгүй өмнөх шигээ чөлөөтэй бай" гэх нь тэр.

Жаахан сандарч байсан ч хэвийн байх гэж хичээлээ.

"Хөгжимчдөө эргээд дуудаж болох уу? аялгуу байхгүй бол хэрхэн бүжих билээ" гэтэл

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now