17. Наадах чинь доромжлол!

3.2K 571 87
                                    

Гэрэлт саран асраа нээгээд долоо хонолоо зочид гийчид их хэдий ч хаан эзэн огт ирсэнгүй.

Уг нь гэрэлт саран асар нээгдсэн гэж сонсоод л шууд ирнэ гэж бодсон юмсан. Сонин л юм. . .

Түүний сонирхол аль хэдийн бурчихсан юм болов уу?

==================

Хаан Гэрэлт саран асарт ирэхгүй байгаа тул өнөөдөр би ордноос гарсангүй. Хааяа нойр хулжаад байдаг болохоор оройн цагаар их алхдаг юм. Тэр зуршлаараа гадаа алхаж байтал ордон доторх хиймэл нуурын дэргэд хаан эзнийг салхилж байгааг харлаа.

Түүнд саад болохгүй гээд чимээгүй эргэтэл тэр аль хэдийн намайг харчихсан байв.

"Хатаан. . . ирчихсэн байж хамт зогсооч" хэмээн намайг дуудав.

"Үдшийн мэнд хаантаан, би саад болохгүй хурдхан явах гэж байлаа. Гэхдээ тайган ч байхгүй харагдаж байна. Энэ орой ганцаараа юу хийж байгаа юм?" гэхэд

Хаан "Чиний л адил салхилж байна. Чи ч бас ганцаараа явж байна шүү дээ" гэсээр над руу харлаа.

"Би ч яах вэ дээ, ганцаараа алхаад сурчихсан юм"

Хаан "Нойр муутай бололтой"

Би "Бараг л. . ."

Хаан "Яагаад? ордон тухгүй байна уу?"

Би "Үгүй дээ, ордны гадна байхад ч ийм байсан. Магадгүй дайнаас болсон байх. Олон хүний үхлийг нэг дор харах чинь аймаар шүү дээ. Тэр тусмаа өөрийн амьдралын төлөө олон хүний амь хөнөөх бүр ч аймшигтай. Алдар нэрийг нь ч мэдэхгүй хэдэн зуун хүн миний гарт үхсэн. Зүгээр л дайснууд өөр улсын хүмүүс болохоор тэр. . . Байнга биш ч хааяа даа тэр хүмүүсийн тухай бодол толгойноос минь гардаггүй юм" гэсээр өөрийн мэдэлгүй уртаар санаа алдахад

Хаан над руу ширтсэн чигтээ "Биднийг төрөхөд л ийм байсан шүү дээ. Амьдрал угаасаа л ийм байдаг. Хүчтэй нь амьд үлдэж, хүчгүй нь үгүй болдог. Гэхдээ хатан та бүсгүй хүний амьдралаар амьдарсан бол ийм хар бараан дурсамжтай үлдэхгүй байсан байх"

"Тийм л дээ, гэхдээ л хөнөөсөн хүнээсээ илүү олон хүнийг аварсан болохоор тийм ч буруу амьдрал гэж бодохгүй байна. Бүсгүй хүний амьдралаар амьдарч цэцэг навч хатгаж өдөр хоногийг өнгөрөөхөд амьдрал арай л богино шүү дээ" гэхэд

Нүдний үзүүрт хаан үл ялиг инээмсэглэх шиг болов. Түүний нүүр рүү эгцлэн харахад хаан "Надад бол амьдрал дэндүү урт. Амьдрахыг хүссэн амьдрал минь аль эрт боломжгүй болчихсон" гэж хэлээд эргээд нуур руу харлаа.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now