4. Хатан таны зөв

2.9K 406 59
                                    

Гэр бүлийн зоог нэртэй, хаан эзний увайгүй аашлахыг үзэн суусаар арай гэж нэг юм зоог дууслаа. Зоог дуусахтай зэрэгцэн дүү нар нь зугтаж байгаа мэт л хурдхан өргөөг орхив.

Аргагүй биз дээ, би ч бас тэдний оронд байсан бол аль болох хурдан зугтах хүсэл төрөх байсан.

Дүү нар нь гарч, өргөөнд хаан бид хоёр үлдлээ.

Хаан доогтой нь аргагүй над руу ширтсээр "Гэр бүлийн зоог таатай байсан уу? манай дүү нар үнэхээр хөөрхөн эхнэрүүдтэй байгаа биз?" гэх асуултыг тавилаа.

Би "Тийм ээ их үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байна" гэх ерөнхий хариултыг өглөө.

Яг жинхэнээсээ хариулсан бол "Таны хөгийн зангаас болж гэр бүлийн зоог биш, самуун найр шиг л байлаа" гэж хэлчихмээр байсан ч энэ удаад тэвчээд өнгөрлөө.

Хаан "Тэдэнтэй бараг л уулздаггүй юм. Томоохон ёслол, гэр бүлийн албан ёсны уулзалтаар л тэднийг харах боломжтой. Харамсалтай шүү, хатан та улсын эх байна даа.. . . бас гэр бүлийн эв нэгдлийг бодож бэрүүдтэйгээ ойр уулзаж ордонд олон удаа дуудаж байвал зүгээр юм даа" гэв.

Ордонд олон удаа дуудах аа?

Тэднийг олон удаа ирвэл тэр бүрд нь ийм увайгүй аашлах гэсэн юм байхдаа?

Өөрийн самуун хүслээ надаар гүйцэлдүүлэх гэсэн бололтой. Үнэхээр аймшигтай юм.

Би "Өршөөгөөрэй эрхэм дээдсээ, би тийм ч гэр бүлсэг хүн биш болохоор бэрүүдийг чинь ойр ойрхон дуудаж уулзаж чадахгүй байх" гэхэд

Хаан илт таагүй харцаар над руу харснаа "Ийм байж яаж улсын эх болно доо. Энэ улс чинь өөрөө нэг том гэр бүл. . . хаан би ядарч байна. Хатан өргөө рүүгээ буц" хэмээн надаас аль хэдийн залхчихсан бололтой гарахыг санууллаа.

Би ч хальт толгой гудайлгаад өргөөнөөс нь гарав.

======================

Нэг өдөр барьсан хоёр ч зоог минь тэвчих аргагүй таагүй байсан болохоор надад түр зуур ч болов амьсгаа авах хувийн орон зай хэрэгтэй байлаа.

Шадар ахайтан, авхай нарыг ордон руугаа яв гэж тушаагаад өөрөө тойруу замаар өргөө рүүгээ алхана. Яг одоо бол хэнтэй ч үг солимооргүй зүгээр л ганцаараа баймаар байна.

Ордонд байдаг хиймэл нуурын дэргэдүүр алхаж байхад зөрж өнгөрөх хүнгүй анир чимээгүй орчин бүрдсэн нь хөл толгой нь олдохгүй ордны их дүрэм журам дунд олж авсан багахан тайтгарал гэлтэй л үнэхээр сайхан байна.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang