5. Хамгийн дотно нь

2.8K 409 62
                                    

Түүнийг ийм амархан зөвшөөрч, огт эсэргүүцээгүйд үнэхээр цочирдлоо.

Бүр ямар хариу хэлэхээ ч мэдэхгүй гацаж орхисон юм.

Тэнэг юм шиг л түүний өөдөөс ширтэн суусан над руу хаан инээмсэглээд "Яасан бэ? Өөр хориглох зүйл байгаа юм уу?" гэж асуулаа.

Би хурдхан толгой сэгсрэхэд, хаан "Тийм бол зоогоо барь л даа. Өөдөөс бүлтэлзээд суугаад байх юм" гэх нь тэр.

Би ч бага зэрэг бантсан байдалтай хурдхан доош харлаа.

Хаан миний хэлсэн зүйлийг эсэргүүцээгүйн дээр дахиж бага хатантай элдэв нялуун зүйл хийсэнгүй анх удаа л хаан хүн шиг намбатай суусаар зоог барьж дууслаа.

=========

Хааны өргөөнөөс гарахад бага хатан ч бас дагаад гарсан юм.

Өөрийнхөө өргөөний зүг алхахад бага хатан араас хүрч ирэн "Аргагүй л улсыг аврагч Мин авхай юмаа" гэхэд нь өөрийн эрхгүй түүн рүү гайхсан харцаар харчихлаа.

Бага хатан сандарсан шинжтэй нүд нь эргэлдэн "М...Мэдээж одоо их хатан л даа. . .би зүгээр л таныг их зоригтой юм гэж хэлэх гээд л. Хатан эхээс өөр ямар ч хүн хаан эзэнд шаардлага тавьж хатуу үг унагаж байгаагүй болохоор л" гэсээр өөдөөс ширтэнэ.

Би хөнгөн санаа алдаад "Зоригтой биш ээ, би үнэндээ айж байсан. Түүнийг хэлсэн үгийг минь зөвшөөрсөнд л харин их гайхлаа" гэхэд

Бага хатан инээмсэглэн "Сайн хүн болохоор тэр байх" гэв.

Дахиад л гайхсан басхүү асуулт дүүрэн харцаар түүн рүү харахад

Бага хатан "Би ингэж дүгнэх эрхтэй үгүйгээ мэдэхгүй ч хаан эзэн харагддагаасаа тэс өөр хүн юм шиг санагдсан. Хүмүүсийн нүдэн дээр их хэрцгий, бас самуун үйлдэл их хийдэг. Харин хүмүүсийн харцнаас холдохоороо их зөөлөн тайван болчихдог юм байна лээ. Бас их халамжтай" гэснээ хурдхан амаа дарлаа.

Би "Яасан бэ?"

Бага хатан "Өршөөгөөрэй, хатан та түүний эхнэр байхад, би ёсгүй аашилж их мэддэг юм шиг ярилаа" хэмээн толгой гудайлгав.

Би "Зүгээр дээ, бид хайр сэтгэлээр гэрлээгүй шүү дээ. Анхны шөнө минь хүртэл ямар аймшигтай байсныг хамгийн сайн мэдэх хүн нь чи. Эхнэр нөхөр, хаан хатан гэдэг үг бол зүгээр албан ёсны нэршил төдий. Харин чи түүнээс халуун дулаан мэдрэмж мэдэрсэн бололтой. Азтай хэрэг шүү" гэхэд

Бага хатан хүчээр гэхээс илүү аз жаргалтай гэмээр инээмсэглэл тодруулан "Тийм ээ, надад аз тохиосон байх, гэхдээ хатан та ч бас түүнээс халуун дулаан мэдрэмж авна гэж найдаж байна" гэв.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now