2. Доромжлол

3.3K 421 51
                                    

Энэ хэсгээс эхлээд Мин авхайн талаас бичигдээд явна.

=======================

Ордонд ирээд аль хэдийн нэг сарыг ардаа үдлээ. Хааны хатан болно хэмээн сонгогдсон нь эрхэм алдар, гэр бүлдээ авч ирж болох хамгийн том шагнал боловч надад өөрт минь бол эрх чөлөөгөө ордон гэх гоёмсог дөнгөөр сольсон эмгэнэлт үйл явдал байлаа.

Ядаж байхад цаг үргэлж намайг үзэн ядаж, хатуу ширүүн үгсээр хэмлэх эзэн хаан үнэхээр аймшигтай. Ийм хүнтэй хэрхэн насыг барах вэ?

Хэдхэн сарын өмнө би өөрийн гэсэн мөрөөдөлтэй, өөрийнхөө ирээдүйн амьдралын талаар төсөөлөлтэй аз жаргалтай эмэгтэй байсан.

Харин одоо бол зүгээр л өдөр хоногийг аргацаан, их хатан гэх алдар нэртэй хамт ирэх дарамтыг хэрхэн туулах талаар сэтгэл чилээдэг өчүүхэн нэгэн болж.

Өнөөдөр бол миний хуримын ёслол болох өдөр. Хаан эзэнтэй ураг барилдан, их хатан хэмээх өндөр бөгөөд хүндхэн суудлыг өвлөх авах тэр өдөр. . .

======================

"Авхай ёслол эхлэх цаг боллоо" хэмээн шадар ахайтан минь дуулгах үед хамаг биеийн шар үс босох шиг л боллоо.

Өөрийгөө юунаас ч айдаггүй, ямар ч нөхцөлд амархан дасаж чаддаг хүн гэж дүгнэж байсан би яг одоо өөрийгөө ч танихгүй тийм л их айдас сандрал дунд байна.

Өргөөний хаалга нээгдэн шадар ахайтан, авхай нар бүгд ёслолын хувцсаа өмссөн байх бөгөөд хурим болох газар буюу ордны төв талбай руу дагуулан явлаа.

Ёслол болж байгаа газар руу алхах бүр дээ эрх чөлөө, хүсэл тэмүүлэл гэдэг нандин зүйлээс нэг нэг алхмаар холдож байгаагаа л мэдэж байлаа.

========================

Жүнмён хааны төр барьсан 4-р он. Мин овогт Сүрёон авхайг их хатанд залах ёслол:

Талбай дүүрэн эгнэн зогссон төрийн албатууд, өнгө үзэмж дүүрэн засаж чимэглэсэн их ордон.

Их ордны өмнө тусгайлан зассан хуримын ширээ. . .

Алхах замын минь төгсгөлд намайг хүлээж буй эзэн хаан.

Олон ч гэр бүл, олон ч авхай энэ зураглал, энэ эрх мэдлийг мөрөөдсөн байх. Гэвч яг бодитоор хөл тавих энэ мөч үнэхээр түгшмээр аймшигтай юм.

====================

Хуримын ёслол, их хатанд залах ёслол, түүний дараа болсон найр наадам гээд л бүх зүйл зүгээр л урсах мэт хурдан өнгөрлөө.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now