[The end] Хаан биш Хаан👑

5.5K 731 196
                                    

Хааны өргөөний хаалга тас хийн нээгдэхэд судар эргүүлэн суусан хаан эзэн ямар ч үгүйлэмж үгүй хоосон харцаар орж ирсэн хүн рүү ширтэнэ.

Энэ хүн хатан эх байв. Тэр нэлээд ууртай байх бөгөөд "Их хатны оршуулга дуусаад хагас сар болж байна! Дууч эм болж таныг доромжилсон завхай эмийн төлөө одоо ч шаналаад байгаа хэрэг үү? хаан та зөв шийдвэр гаргасан. Тэр муу хүүхэн л өөрөө үхэх гэмээ хийсэн! Дараагийн их хатныг залах цаг болсон гэж бодож байна. Чун татвар удам угсаа сайтай хамгийн эрхэм татвар. Хаан эзэн таны хайр тааллыг ч хамгийн их хүртдэг нэгэн. Тэгээд ч түүний гэр бүл хүчирхэг тул хаан танд том тус хүргэнэ. Сайд нар болон миний бие ярилцаж байгаад Чун татварыг дараагийн их хатанд залахаар болсон" гэх нь тэр.

Хаан хөмсөг зангиран ээж рүүгээ ширүүн хараад "Сайд нар та хэд ярилцаад аа?? БИ ХЭН ЮМ? ХААНЫ ХУВЦАСТАЙ МАНУУХАЙ ЮУ? Их хатан! миний эхнэр гэгдэх бүсгүй байтал яахаараа та нар сонгодог юм?" хэмээн уурлахад

Хатан эх "Чи сонгохгүй байгаа болохоор тэр! Их хатны суудал ингээд хоосон байгаад байж болохгүй"

Хаан "ЭЭЖ! гашуудлын өдрүүд дуусаагүй байна. Миний эхнэр үхээд хагас сар л болж байна! Их хатан байсан хүн шүү дээ! их хатны гашуудлын өдрүүд нэгээс хоёр сар үргэлжилдэг гэдгийг мэдэж л баймаар юм?"

Хатан эх "Харин ч их хатны ёсоор шороонд булсан нь дээдийн заяа байхад тэр завхай хүүхний араас яасан гэж бид гашуудах ёстой юм. Өөрийнхөө булшийг өөрөө ухсан байхад шүү!" хэмээн сөрж уурлав.

Хаан хүртэл уурлахаас залхсан мэт санаа алдсаар "Хаан хүний хувьд амийг нь таслаад түүнийг шийтгэчихсэн шүү дээ. Яг одоо би Ким Жүнмёны хувьд гашуудаж байна ээжээ! хаан төрд уучилж болохгүй алдаа хийсэн нь үнэн боловч, Ким Жүнмёны хувьд зүрх сэтгэлийг нь эзэмдсэн хайртай бүсгүй нь байсан. . . .Хайртай хүнээ хөнөөх тушаал өгөх тийм амар гэж бодож байна уу?" гэж хэлээд нүүрээ даран чимээгүй боллоо.

Хатан эх "Хорвоо ертөнцийн хамаг сайхан хүүхэн үхчихсэн биш юундаа гуниглаад байгаа юм? Хэёоныг үхэхэд чи бас л ингэж байсан.Цор ганцхан хайр минь үхчихлээ амьдарч чадахгүй. Дахиж хэнд ч дурлахгүй, амьдрал минь сүйрлээ гээд л сүйд болоод байсан. Гэтэл одоо өөрийгөө хар л даа. Мин Сүрёонд дурласан л байгаа биз дээ? өөртөө хугацаа өг. Дахиад хэдэн сарын дараа гэхэд л чамд сэтгэлийг чинь татах гоо бүсгүй гараад ирнэ. Хүсвэл дахиад дууч эмстэй зугаац, олон татвар хатан ав. Зүгээр л тэр бузар хүүхнийг мартаад өөрийнхөө амьдралаар амьдар"

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now