21. Хамгаалах болно

3.1K 647 151
                                    

Хааныг ирэхгүй гэдэгт үнэхээр итгэл төгс байсан бололтой нэлээд гайхсан харагдана.

Хатан эх өөрийн нүүрний хувирлаа хянахдаа үнэхээр сайн хүн юм. Саяхан л инээмсэглэл нь алга болон ууртай гэмээр төрхтэй болж байгаа харагдсан ч тэр төрх нь төд удалгүй маш их баярласан, итгэж ядсан төрх мэт. . . яг л хүүтэйгээ уулзаагүй хэдэн арван жил болж байгаад уулзаж байгаа мэт дэндүү гайхсан, баярласан төрхтэйгөө хааны өмнөөс гүйх шахам хурдан алхсаар очив.

Хатан эх "Жүнмёнаа~ хүү минь бие чинь зүгээр биз дээ? ямар их сэтгэлээр унасан бол? ямар их шаналсан болоод ийм олон хоног сэтгэлээ эмчлэх билээ дээ. Ээж нь чамдаа санаа зовоод сэтгэл зүрх минь эмтэрч байлаа" хэмээн хоолой нь зангиран хааны хацрыг илбэхэд

Хаан илт таагүй байгаа төрхтэй хэдий ч хүчээр шахуу инээмсэглээд "Санааг тань чилээсэн бол өршөөгөөрэй, одоо хүү нь зүгээр болсон" гэж хэлээд түүний хажуугаар зөрлөө.

Хатан эх "Тэгсэн ч гэсэн бага хатан, хүүхэд хоёроо алдсан том гарз тийм амар дарагдана гэж үү? чамайг байхгүйд хатан төрийг сайн захирч байсан. Одоо би энд байна. Бид хоёр төрийн хэрэгт туслах болохоор хаан та дахиад хоног өргөөндөө амарсан нь дээр биш үү? царай чинь цонхийгоод, яг л өвдсөн юм шиг харагдаж байна" гээд л наана аа бол санаа тавиад байгаа мэт боловч далд үгсээр хаан ширээг булаацалдаж байгаа мэт харагдав.

Хаан эзэн ээжийнхээ үгийг үл тоон явсаар сэнтийдээ залраад "Хэрэггүй дээ ээжээ, таны нас дээр гарсан. Надаас илүү та амархан ядардаг болсон шүү дээ. Төрийн хэрэг төвөгтэй олон цагаар хуралдаж сууна. Таны нуруу хөл өвддөг болохоор өвчин нь хүндрэх байх гэж эмээж байна. Таны эрүүл мэнд надад хамгаас чухал болохоор та хүүдээ санаа зоволтгүй өргөөндөө очиж амар" гэж хатуухан хэлэхэд

Хатан эх "Би зүгээр дээ, чи~" гэтэл

Хаан үгийг нь таслан над руу хараад "Их хатан юугаа хийгээд байгаа юм? хатан эхийг өргөөнд нь хүргэж өг. Би эргэж ирсэн болохоор их хатан болон хатан эх явж болно. Хуралдайд та хоёр суух шаардлагагүй. . .би энд байна" хэмээн тушаах мэт хэллээ.

Би "Мэдлээ эрхэм дээдсээ" хэмээн толгой бөхийгөөд хатан эхийг сугадан гарахад

Хатан эх "Энэ сайхан сэтгэлт хүүг яая даа" хэмээн уулга алдах хэдий ч түүний алхаа, гараа татаж авч байгаа байдал зэрэг нь нэлээд ууртай байгааг илтгэнэ.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now