11. Донтоод байгаа

3.2K 492 59
                                    

Хаан эзнийг хангалттай удаан хүлээлгэж, санагалзах сэтгэлийг төрүүлээд авсан тул өнөөдөр би Гэрэлт саран асар руу явахаар боллоо.

"Улаан сарнай хотод эргэн ирсэн" гэх мэдээг өглөө хотод тараасан ч хааны чихэнд аль хэдийн хүрсэн бололтой. Ордноос гарахгүй байсан хүн гэнэт л ордноос гарахаар болсон гэдэг мэдээ дуулдав.

Удаан хүлээлтийн дараа уулзах дөхсөн тэрхэн мөчид өчүүхэн хүлээлт ч урт удаан мэт санагдаж, улам ихээр яарч шунах тул өнөөдөр түүнийг бага зэрэг хүлээлгэхээр шийдэн ордноос гарснаас нь нэлээд хойно ордноос гарлаа.

Гэрэлт саран асартаа ирэхэд хаан эзэн хэдэн цаг хүлээж байгаа тухай авга эгч минь мэдэгдэв.

Өнөөдөр ч бас түүнийг сонгосон гэдгээ мэдэгдэхэд тэр нэлээд баяртай гэмээр төрхтэй орж ирлээ.

"Суу л даа" хэмээн түүнийг урихад

Тэр үл ялиг инээмсэглэн урд минь суугаад "Авхай таны аянд гарсан ажил бүтэмжтэй юу? та нэлээд удаан эзгүй байлаа" гэх асуултаар яриа эхлэв.

Би "Өө~ тийм удсан билүү? би ажил ихтэй яаруу явсан тул хэд хоног явснаа ч анзаарсангүй. Надад бол цаг хугацаа хурдан өнгөрсөн" гэхэд

Хаан надаас харцаа үл салгах бөгөөд "Надад бол дэндүү удаан байлаа. Ганцхан удаа үзсэн авхай таны бүжиг оюун ухаанаас минь гарч өгөхгүй намайг шамдуулсаар байсан. Дахин тэр гайхалтай бүжгийг үзнэ гэхээс тэсгэл алдаж байна" гэх тааламжтай хариултыг өглөө.

Хаан эзнийг түрэмгий, дураараа. . . бас биеийн жаргал эдлэх тал дээр л шунадаг нэгэн гэдгийг мэддэг болсон ч ганцхан бүжиг үзэх гэж ингэж их сэтгэлдээ тээн хүлээсэн гэдэг үг нь намайг маш том ялалт байгуулсан гэдгийг сануулах мэт.

Түүнд хүрэх нэг алхмыг ойртуулан гараа түүн рүү сунгахад тэр гайхсан бололтой өөдөөс харна.

"Удаан хүлээсэн бүжгээ үзэхгүй юм уу? өнөөдөр би танд шинэ бүжиг үзүүлнэ" гэж хэлэхэд

Түүний харц үнэхээр сэтгэл хангалуун байгааг илтгэх бөгөөд нүүрэнд нь инээмсэглэл тодрон гараас минь атгалаа.

Түүнийг хөтлөн бүжгийн өрөөнд ороод суудалд нь хүртэл хүргэж өглөө. Бүжгээ эхлэхээр түүнээс гараа авах гэтэл тэр тавих хүсэлгүй байгаа мэт чанга биш хэдий ч салж ялсан байдалтай зөөлөн атгасаар гарыг минь тавилаа.

Улаан сарнай гэх нэрийг түүний сэтгэлд сийлэх сарнайн бүжиг. . .

Час улаан ханбуг дээр минь сарнай цэцгийг хатган урласан байх бөгөөд цэцгэн хээгээр бүдэг бадаг халхлагдах торон шахуу нимгэн хувцас минь түүний харааг мялааж, сэтгэлийг гижигдэнэ гэдэгт итгэлтэй байна.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Donde viven las historias. Descúbrelo ahora