22. Хөөрхөн байна

3.3K 594 93
                                    

Хаантай хийсэн бяцхан тохиролцооны дараа өргөөндөө ирэхэд яагаад ч юм нүүрэнд минь инээмсэглэл тодорч байлаа.

Хааны хэлсэнчлэн бид нэг хэсэгтээ хонь чоно шиг харилцаатай байх тул өчигдөр оройных шиг халуун дулаан эвтэй уулзалт бараг л болохгүй байх гэж бодож байна. Гэвч хэзээ нэг цагт хатан эхээс айхгүй тайван суугаад ярилцаж болох үе ирнэ гэдгийг мэдэж байна.

Би ингэж бодох ёсгүй хүн хэдий ч тийм өдөр ирэхийг нууцхан хүлээж байгаа сэтгэлээ анзаарсан юм.

Иймэрхүү бодолд автан сууж байтал "Та дурлачихсан хэрэг үү?" хэмээх асуулт намайг багагүй цочроож орхилоо.

"Ю-Юу? У...Утгагүй юм яриад л. . . юу гэж дээ? би юу гэж түүнд...." гэсээр хоолойгоо засан өөр тийш харахад шадар ахайтны инээж байгаа нь нүдний буланд харагдав.

"Та яагаад инээгээд байгаа юм? би жинхэнээсээ хэлсэн! Хаан бид хоёрын дунд юу ч байхгүй" гэхэд

Шадар ахайтан инээмсэглэсэн чигтээ "Та дурлачихсан хэрэг үү? гэж асуусан болохоос хаанд дурлаа юу гэж огт асуугаагүй юмсан. Гэтэл та үнэхээр их сандарч байх чинь" хэмээн мушилзсаар цай аягалж өгнө.

Ичмээр юмаа T^T яагаад шууд хаан гээд хэлчихсэн юм болоо?

Түүнээс цайгаа аваад "Н-Над шиг хааны хатан хүн өөр хэнд дурласан тухай асуулт хүлээж авав гэж дээ. Ойлгомжтой асуулт байсан болохоор нь л хаан бид хоёрын харилцаа тийм биш гэж хэлсэн юм" хэмээн түүн рүү том харахад

Шадар ахайтан "Ммм. . . тийм дотно биш бол яамай даа. Хааны өгсөн бэлгийг ширээд инээмсэглээд байхаар чинь л асуусан юм" гэх нь тэр.

Хааны өчигдөр өгсөн бэлгийг ширтээд сууж байгаагаа сая л анзаарлаа. Хурдхан шиг доош шидэн "А-Аан энэ үү? сүртэй зүйл биш ээ. Ганцхан надад өгсөн зүйл ч биш. Бүх татварууд яг ийм бэлэг авсан. Энэ бол ёс болгож өгсөн ямар ч утга учиргүй зүйл" гэж хэлэхэд

Шадар ахайтан "Ммм ямар ч утга учиргүй бэлэг байх нь ээ? хааны хатдад ихэвчлэн галт шувуу алтан луу зэрэг дэг болсон бэлгэдэл бүхий амьтдын дүрс хэлбэртэй үсний хатгуур өгдөг ч энэ удаад таны дуртай тогос шувууны хэлбэртэй, таны дуртай маргад эрдэнээр чимэглэсэн урьд өмнө нь ордонд харагдаж байгаагүй ховор хатгуур байсан болохоор нь хаан эзнийг тусгайлан танд хийлгэж дээ гэж бодож байлаа" гэв.

Яг энэ үед толгой биш ам минь түрүүлж ажиллаад "Тийм байгаа биз? мэдээж хуучин улиг болсон зүйлсээс залхаад өөрийг хийлгэсэн байлаа гэж бодоход хорвоо дээр тийм олон шувуу байхад заавал миний дуртай шувууг сонгоно гэж байхгүй биз дээ? тэгээд ч татваруудад өгсөн бэлгийг нь би харсан. Тэдэнд уламжлалт бэлэг өгсөн байна лээ. Бүгдэд нь яг адилхан хаш дээд талтай, мөнгөн цэцгээр чимэглэсэн тоноглолтойг. Тийм байж яагаад надад-" гэх мөчдөө л өөрийгөө юу яриад байгааг ойлгосон би ичиж бантах хослон худлаа ханиалгасаар аягатай цайгаа доош тавилаа.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now