10. Баярлалаа авхай

3.4K 497 47
                                    

Түүнтэй учирсан мөчөөс эхлээд өдийг хүртлэх хугацаанд анх удаа бусдад тусалж, хүнлэг зан гаргаж байгааг нь харсан болохоор хатны хувьд биш, Улаан сарнайн хувьд түүнд талархал илэрхийлэх ёстой мэт санагдав.

Тиймээс энэ үдэш түүнийг дахин хүсэлт тавих үгүйг хүлээн суусаар.

Авга эгч "Хаан ирсэн шүү" гэж шагайж хэлчхээд гараад явлаа.

Түүнийг өнөөдөр ямар сонголт хийх бол гэдэг хамгаас сонирхолтой байлаа. Өмнө нь олон цагаар хүлээлгээд сонгоогүй болохоор бууж өгсөн болов уу? эсвэл дахиад хүсэлт тавих уу? гэдэг нь сонин байна.

Түүний шийдвэрийг хүлээх зуураа үс гэзгээ янзлан өөрийгөө бэлтгэж байв.

Авга эгч өрөөнд орж ирэн "Хаан дахиад хүсэлт тавилаа. Энэ удаад таныг бэлгийг нь заавал аваарай гэж хүссэн юм" гэсээр ширээн дээр минь есөн өөр үсний хатгуур чимэглэл өрж тавилаа.

Би гайхсан даа түүн рүү том харахад, Авга эгч "Дээр өгсөн хатгуурыг нь буцааж өгөхдөө яагаад гээд асуугаад байсан болохоор нь таныг сонирхохгүй байна гээд хэлчихсэн юм. Тэгсэн ийм олныг аваад ирж. Сонирхолдоо нийцэх нэгийг заавал сонгоорой гэсэн" хэмээн тайлбарлав.

Түүний шунал хүсэл тийм ч амар бөхийдөггүй бололтой, заавал ялалт байгуулахыг хүсэж л дээ. Энэ удаад ч бас хүлээлгэж болох байсан ч түүний тусалсан тусыг бодоод хүлээж авахаар шийдэв. Тэгээд ч хүлээлгэхээс илүү түүнд дуу бүжгээ үзүүлж сэтгэлийг нь татаж чадвал жинхэнэ тоглоом эхэлнэ шүү дээ.

Ийнхүү бодоод авга эгчид түүнийг оруул хэмээн хэллээ.

======================

Авга эгч гадаа "УЛААН САРНАЙ СОНГОЛТОО ХИЙСЭН, НОЁНТОН ТА ОРНО УУ?" хэмээн чангаар урьж байгаа нь сонсогдлоо.

Түүнийг орж ирэх мөчид чухам юу болох бол? олон сар бэлдсэн зүйлээ би хийж чадах болов уу? гэсэн багахан сандрал дотор минь байлаа.

Өрөөний хаалга нээгдэн хаан орж ирэхэд би ширээнийхээ араас босон түүний өмнө толгой бөхийн мэнд мэдлээ.

Хаан ч бас хальт мэнд мэдээд өөдөөс минь харан суув. Тэр мэдээж хэрэг энэ өрөөнд анх удаа орж ирж байгаа болохоор яах тухайгаа гайхаж байгаа бололтой нүд гүйлгэн өрөөг тойруулан харсаар чимээгүй сууна.

Намайг алгаа зөөлөн ташихад арын өрөөнөөс бидэнд хөнгөн зууш болон сархад оруулж ирж өгөв.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now