3. Заяагүй эм!

3.1K 408 65
                                    

Энэ мөчид л хааны өөдөөс сөргөлдөөд хэрэггүй энэ удаад бууж өгсөн нь дээр гэдгийг ойлгосон юм. Тиймээс тэргүүнээ газарт хүргэн бөхийгөөд "Өршөөгөөрэй дээдсээ, миний дэмий үг таныг хилэгнүүллээ. Мэдээж хэрэг мөхөс би энэ өргөөнөөс гарахгүй л бол хэн мэдэх билээ. Би өөрөө толгойн гоёлоо авчхад л болно. Өршөө" хэмээн гуйгаад түүн рүү харахад

Хааны хүйтэн инээмсэглэл илүү тодрон "Зарим нэг хүн өөрийн хэр хэмжээгээ мэдсэн бололтой, хүслээрээ л бол" гэж хэлээд эргээд нөгөө авхайг энхрийлж эхлэв.

Ямар ч байсан зөв үедээ буулт хийж өөрийгөө хамгаалж чадсан болохоор бага зэрэг тайвширч байсан ч яг дэргэд минь болох самуун үйлдэл, тэднээс гарах дуу авиа бүр үнэхээр таагүй мэдрэмжийг төрүүлж байлаа.

Тэднийг харахгүй сонсохгүй гэсэндээ буруу харан суугаад хоёр гараараа чихээ дарав.

Хэр удаан сууснаа санахгүй байгаа ч нэг л мэдэхэд унтаад өгсөн байлаа.

"Хөнжилд ор" хэмээн намайг дуудах үед л нээгдэхгүй шахам нойрмоглох нүдээ нухалсаар эргэн харлаа.

Нөгөө авхай аль хэдийн гарсан байх бөгөөд өргөөнд хаан эзэн бид хоёр л үлдсэн байв.

Асуулт тээсэн харцаар хааны зүг ширтэхэд, Хаан "Удахгүй ахайтан авхай нар орж ирнэ. Гадна ханбугаа тайлаад хөнжилд хэвт" гэв.

Бүх хувцсаа тайл гэж сүрдүүлээгүй нь их юм.

"Мэдлээ дээдсээ" гэж сулхан хэлээд түүний хэлснээр хуримын ёслолын тусгай ханбугыг тайлан түүний хажуугаар хөнжилд орон хэвтлээ.

Хаан эзэн ч надад ойртох хүсэлгүй байгаа бололтой зассан орны цаад тал руу надаас нэлээд зай аван хэвтэв. Магадгүй шөнө амссан доромжлолын дараа энэ нь ч дээр биз. Тэр биед минь хүрсэн бол бүр л таагүй болох байлаа.

===================

Хөнжилд орсон цагаасаа нөгөө их нойр чинь үргэн алга болох нь тэр. Ахайтан авхай нар орж ирэх цагийг хүлээж ядан хэвтсээр байв.

Аз болж удаан хүлээлгэсэнгүй "Эрхэм дээдсүүд сайхан амарсан уу? хаан хатны хувиар Хатан эхэд бараалхах цаг боллоо" хэмээн өргөөнд шинэ өмсгөл, гутал, нүүр гар угаах ус алчуур зэргийг барьсан нэлээд олон авхай ахайтан нар орж ирлээ.

Өнөө өглөөний зоогийг хатан эхтэй барих ёстой. Үүний дараа хааны төрсөн ах дүү нар буюу хатан эхийн төрүүлсэн хунтайж нарын гэр бүлийг хүлээн авч уулзаж, гэр бүлийн уулзалт хийх ёстой.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now