7. Гэрэлт саран асар

2.8K 436 41
                                    

Авга эгч минь нэлээд гайхсан байдалтай басхүү зөвшөөрч чадахгүй байгаа бололтой өөдөөс ширтэнэ.

Би "Гайхмаар гэдгийг нь мэдэж байна аа. Гэвч би шийдчихсэн"

Авга эгч "Гэхдээ яаж хийх болж байна. Би ч яах вэ хатан таны хүсээд байгаа эмсийн хүрээлэнг нээгээд өгье гэж бодоход хатан та яаж ордноос гарах юм. Тэгээд бүр эмсийн хүрээлэнд өөрөө очно гээд байгаа шүү. Хааны хатан байж эмсийн хүрээлэнгээр сэлгүүцсэн гэвэл үхэх ял ч сонсож мэднэ гэдгийг мэдэх үү?" гээд л гайхсан, санаа зовсон асуултыг тавилаа.

Би "Бодоогүй биш аль хэдийн бодчихсон. Таныг ирэхээс өмнө хэд хоног би эндээ асуудлаа шийдэж, өөртөө гарц бэлдэж байлаа. Манай гэр бүл нийслэлийн хөгжил хариуцаж ажиллаж байгаа. Би хэдийгээр хааны хатан болсон ч Мин гэр бүлийн охин хэвээр тул гэр бүлийн ажилдаа туслаад явж болно. Үүнийг аль хэдийн хатан эхээс асуучихсан. Нийслэлийн хөгжил, бүтээн босгох ажилд оролцож байгаа болохоор ордноос хүссэн үедээ гарч болох тусгай эрхтэй. Тиймээс ордноос ойр ойрхон гарч эмсийн хүрээлэнгийн бүтээн босголт, тохижилт зэрэгт өөрийн биеэр санаа бодлоо хуваалцаад явна. Харин шөнийн цагаар ордноос гараад байх нь зохисгүй тул ордны баруун хаалга дээр өөрийн хүмүүсээ тавьчихсан байгаа. Дандаа аавын доор ажилладаг цэргүүд ээлжлэн харуулд гарах тул эмсийн хүрээлэн нээсний дараа тэнд очиход саад болохгүй байх. Бүр асуудалд орлоо гэхэд нийслэлийн бүтээн байгуулалтын ажлаар явж байгаад оройтсон, эсвэл орон сууц, зах барих материал шөнөөр ирсэн тул яах аргагүй гарч авсан зэргээр ордноос гарах эрхээ ашиглаад аргалж болно гэж бодож байна" гэхэд

Авга эгч хөнгөн санаа алдаад "Бүх зүйл чинь санаснаар чинь бүтлээ гэж бодъё, гэхдээ хатан та хааны эхнэр байж шуналт муу сайн эрчүүдийн өмнө дуулж бүжиглэх болж байна уу?"

Би "Үгүй дээ, би зөвхөн хаан эзний өмнө л дуулж бүжиглэх болно"

Авга эгч "Хаан эзэн зөвхөн чамайг сонгоно гэж яаж мэдэж байгаа юм. Хүрээлэн дүүрэн үзэсгэлэнт бүсгүйчүүдээс алийг нь ч сонгож болно шүү дээ"

Би "Намайг сонгохоос өөр аргагүй байдалд оруулах болно. Хуурамч цуу яриа тараана" гэхэд

Авга эгч нэлээд гайхсан хэдий ч сонирхол нь хөдөлсөн байдалтай "Ямар цуу яриа? Чухам ямар гээч газар байгуулах гээд байгаа хэрэг вэ?" гэж асуув.

Би "Миний байгуулах эмсийн хүрээлэн нууцлаг бөгөөд донтуулам зүйлсээр дүүрэн байх болно. Ажиллаж байгаа бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээ бүрэн биш ч хангалттай шунал хөдөлгөхөөр байдлаар ил гаргаж харуулна. Бүгд нүүрээ хагас багаар халхалсан байх тул охид бүсгүйчүүдийн царайг хэн ч тааж чадахгүй. Дээрээс нь бусад эмсийн хүрээлэнгээс ялгаатай нь бид эрчүүдийн сархдыг хундагалж, өврийг дулаацуулахгүй. Эсрэгээрээ шунал хүслийг нь өдөөсөн хамгийн тансаг үзүүлбэрийг үзүүлнэ. Эрчүүд зөвхөн харах гэж л очно. Сайхан зүйлийг харж шунал нь хөдлөх боловч хэн ч хүрч чадахгүй"

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now