16. Бүсгүй болж

3.1K 590 72
                                    

Бүтэн өдөржин хааны амрах өргөөнөөс гарсангүй. Өдөр болон оройн зоогийг амрах өргөөнд авч ирүүлэн зооглоод хаан бид хоёр жинхэнээсээ дэр нэгтгэсэн мэт сууна.

Ахайтан авхай нарыг зоог авч орж ирэхэд би хөнжил дотор цээжээрээ нүцгэн энгэртээ хөнжлөө наасаар сууж, хаан эзэн ч бас дээгүүрх хувцсаа тайлан яг л жинхэнээсээ ийм зүйл болсон мэт аашилж байв.

Тусгай хориг хүртэл тавигдсан, дээрээс нь хаан эзэн надад ихэд дургүй гэдгийг ордон даяараа мэднэ. Тийм байсан хүмүүс гэнэт ийнхүү дэр нэгтгэсэн байгааг хараад бүгд л нууцхан гайхаж, басхүү сониуч нүдээр харна.

Ширээтэй хоол тавиад гарах тэрхэн мөчдөө л нүд нь хальт гүйн биднийг ширтээд өнгөрнө.

Иймэрхүү байдалтай өдрийг өнгөрөөсний дараа бид унтлагын ханбугаа өмсөөд анх удаа нэг хөнжилд унтаж үзэв. Мэдээж хэрэг эвгүй байсан боловч хаан энэ шөнийг жинхэнээсээ дэр нэгтгэсэн мэт үнэмшилтэй байлгана гэж шийдсэн тул нэг хөнжилд хамтдаа унтана гэсэн юм.

Бид нэг оронд, нэг хөнжилд байгаа хэдий ч хоёр биедээ огт хүрээгүй. Хаантай хамт унтаж байгаа болохоор ч тэр үү хөдөлж чадахгүй нэг байрлалтайгаа хэвтсээр байтал унтах биш эсрэгээрээ маш их ядарлаа.

Хэр удаан чилж хэвтсэнээ мэдэхгүй ч эцэст нь ямар ч байсан унтаад өгсөн байсан.

====================

Өглөө болж би хааны нүүр гарыг угааж өгөхөөс эхлэх ёстой байсан ч энэ өглөө бүгд өөрөөр эхлэв.

Учир нь хүмүүсийн ойлгож байгаагаар бол би хаан эзэнтэй дэр нэгтгэсэн шүү дээ.

Гэвч хамгийн их гайхсан зүйл нь шөнө унтахад зүгээр байсан атлаа өглөө босож ирэхэд дотуур өмд минь цустай дэвсгэр болон хөнжил бага зэрэг цустай байсан нь юм.

Би мэдээж гайхаж байсан ч олон авхайн дунд юу? яасан бэ? гээд байж болохгүй шүү дээ. Авхай нар шууд л усанд оруулна гэсээр намайг амрах өргөөнөөс авч явлаа.

============

Усанд орж, хувцсаа солиод эргээд орж ирэхэд хаан эзэн ч бас хувцсаа өмсөн бэлэн болсон байх бөгөөд өглөөний зоог ар араасаа орж ирж байлаа.

Би түүний дэргэд очиж суухад тэр гараас минь атгалаа.

Гайхсан нүдээр түүн рүү харвал хаан ямар ч нүүрний хувиралгүй "Бид чинь дэр нэгтгэсэн аз жаргалтай хосууд, нэгэнт бүтэн өдөржин чамайг таалсан гэж түмэнд түгээсэн байж өмнөх шигээ гал ус шиг суугаад байвал хэцүү биз дээ? тиймээс арай эвтэй байгаа дүр үзүүлэхэд болно" гэв.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now