14. Үзэсгэлэн гоо

3.1K 543 78
                                    

Өдөр хоног ээлж дараалан өнгөрнө. . . гэвч хааны өргөө нэгэн хэвийн. Хийдэг зүйл минь, хэлэх үг минь бүгд нэгэн хэвийн.

"Эрхэм дээдсээ босох цаг боллоо" гэсээр нүүр угаах усаа аван түүний өргөөнд ороход хаан эзэн ганцаараа унтаж байв.

Сонирхолтой л юм. . .

Тэр сүүлийн хэд хоног ямар ч татварын өргөөнд очсонгүй, бас тэднийг ч дуудаж авч ирсэнгүй.

Савтай усаа барьсаар орных нь дэргэд очин суухад хаан сэрэх шинжгүй унтана. Элдэв хатуу үгээр хэмлэж ад үзээд байдаггүй бол ч уг нь бол хаан эзэн сайхан залуу л даа. Гэхдээ л яагаад ч юм тэр бид хоёрын бүх зүйл харшлаад байдаг юм.

Магадгүй харшлахгүй эвтэй найртай үг сольдог ганц газар нь Гэрэлт саран асар байсан байх. Гэтэл одоо тэнд ч очиж чадахгүй болохоор бидний харилцаа өмнөх шигээ л хүйтэн хөндий хоёр биеэ элдэв үгээр хэмлэсэн хэвээр.

Хэсэгхэн хугацаанд түүний төрхийг ширтэн суугаад "Эрхэм дээдсээ, өнөөдөр эрт хуралдай болно шүү дээ. Одоо босох хэрэгтэй" гэж хэлэхэд

Хаан бага зэрэг нойрмог "Мэдэж байна аа, одоо бослоо" хэмээн эвшээсээр дээш босож ирлээ.

"Эрхэм дээдсээ бөхийгөөрэй" гэж хэлэхэд тэр нойрмог байгаа нүдээ нээж чадахгүй шахам л урагш бөхийлөө.

Түүний нүүрийг угааж байхдаа "Дээдэс та төрийн хэрэггүй атлаа сүүлийн хэд хоног дандаа оройтож унтаж байгаа гэж сонссон. Эрт унтах юм бол өглөө босоход амар бусуу" хэмээсээр угааж дуусан нүүрийг нь арчихад

Алчууртай гараас минь атган зогсоов. Бидний дунд багахан зай байх агаад хааны халуун амьсгал мэдрэгдэж байв.

"Я-Яасан бэ? дээдсээ" гэхэд

Хаан "Эрт унтмаар байгаа ч чадахгүй байна, дээрээс нь тусгай хориг тавигдсанаас болж би хүртэл өргөөндөө хориотой мэт байх болсон" гэх нь тэр.

"Яагаад? би л таны өргөөнөөс гарч болохгүй болохоос биш та болно шүү дээ" гэхэд

Хаан үл ялиг инээмсэглээд "Би өргөөгөө орхин яваад байвал төгсгөл нь тодорхойгүй байсан тусгай хориг үүрд мөнх гэсэн төгсөшгүй хугацаатай болох биш үү? хамт байхдаа ч хоригоо цуцалж чадахгүй байж намайг өргөөнөөсөө гар гэж байгаа чинь инээдтэй юм" хэмээн үргэлж гаргадаг үл тоосон төрхөө гаргана.

Би "Нэгэнт хамт унтахгүй байгаа хойно баригдаж хоригдох зүйл юу билээ. Би л таны өргөөнд хонохгүй гэсэн болохоос биш таныг татваруудтайгаа зугаацахыг хориглоогүй байхаа? тэгж л их шөнө орой унтаж чадахгүй нойр тань хулжих болсон юм бол сэтгэлээ баясгах татвар эмсийг өргөөндөө дууд" гэж хэлэхэд

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now