12. Хатан эхийн хориг

3.3K 546 77
                                    

Их хатны шадар ахайтан нэлээд айж сандарсан шинжтэй нүд нь эргэлдэх хэдий ч тайван төрх гаргах гэж хэрдээ л хичээж байгаа харагдана.

Уруул нь бага зэрэг чичирсээр "Х... Хатан ордондоо арай л буцаж ирээгүй байна. Нийслэлд барьж байгаа шинэ сууц, шинэ гудамж босгох материал өнөө шөнө ирж байгаа юм. Тэгээд л хатантан өөрийн биеэр шалгаж авахаар явсан" гэхэд

Хатан эхийн ам нь ангалзан нэлээд ууртай байгаа бололтой амьсгаагаа гүнзгий гаргаад "Хараад байгаарай. . . хараад байгаарай. Энэ муу эм чинь бүр өөрийгөө улсыг аврагч гэдэг нэр хочтой гээд жинхэнээсээ улсын баатар гэж бодсон юм байх даа? улс төрийн ажлаас бусдыг анхаардаггүй болжээ! Хэдийгээр Мин гэр бүлийн ажилд оролцож болно гэж өөрийн биеэр зөвшөөрөл өгсөн ч гэсэн хааны хатан хүн байж шөнө орой ордондоо байхгүй худалдаачин аятай бараа материал үзээд явж байна гэнэ ээ? мунхаг эм. . . .ЯГ ОДОО ХАТНЫГ ДУУД! би удаан хүлээж чадахгүй шүү!" хэмээн анхааруулаад хатны өргөөний сэнтий дээр залран суув.

Шадар ахайтан өөрийн ард зогсох авхай руу толгой дохин дохио өгөхөд авхай ч хурдхан өргөөнөөс гарч одлоо.

======================

Сүрёоны талаас:

Хаан эзнийг дөнгөж үдэж өгөөд хувцсаа солиод дуусаж байтал ордноос өргөөний минь итгэлт авхай Сури маань нэлээд яарсан шинжтэй хүрч ирсэн байв.

"Юу болсон бэ?"

Сури "Хатан. . . Хатан эх яг одоо таныг ордонд авч ир гэсэн. Тэр үнэхээр ууртай байгаа" хэмээн багтрах шахан амьсгаадах амьсгал дундаа арай ядан ийн хэллээ.

"Юу?? яагаад ийм орой?? ордонд хэрэг мандаа юу?" хэмээн гайхсандаа лавлан асуухад

Сури цээжээ даран гүнзгий амьсгаа аваад "Мэдэхгүй байна аа, лав л энд тэнд хэрэг мандлаа гэж ордонд цуу яриа гараагүй. Гэтэл гэнэт л амрах цаг аль хэдийн өнгөрсөн байтал хатан эх таны өргөөнд хүрээд ирсэн. Бас шууд л өргөөнд чинь дайрч ороод таныг байхгүй байгаад маш их хилэгнэж байгаа. Хурдхан авч ир, удаан хүлээж чадахгүй шүү гэж анхааруулсан. Бид таныг усан онгоцоор ирэх ачаа материалаа өөрөө шалгаж явах гээд явсан гээд хэлчихсэн" хэмээн тайлбарлалаа.

Би "Ойлголоо. . . .та нар сайн байлаа. Одоо сандрах хэрэггүй дээ. Юу ч болсон байлаа гэсэн би өөрөө зохицуулах болно" хэмээн хэлээд түүнийг дагуулан Гэрэлт саран асраас гарлаа.

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now