15. Шарх

3K 538 90
                                    

Биднийг ийнхүү гайхал цочрол дүүрэн байх зуур хаан эзний хөмсөг улам ч гүн зангиран "Юу болоод байгаа юм? та хоёр бие биеэ таньдаг хэрэг үү?" хэмээн асуухад

Минсок хунтайж надаас харцаа үл салган ширтсээр "Тийм ээ, их сайн таньдаг гэж бодож байлаа. Гэхдээ улсыг аврагч Мин авхай гэдгийг нь огт мэдсэнгүй" хэмээн инээмсэглэв.

Би "Я-Яахан улсыг аврагч байх билээ дээ, та хэтийдсэн үгс унагаж байна. Харин ч таныг хааны хунтайж гэж мэдсэнгүй ёс алдаж" хэмээн дээш босон толгой бөхийхөд

Минсок "Яалаа гэж дээ, одоо бол та хааны хатан улсын эх шүү дээ. Би л танд бөхийн мэндлэх учиртай" хэмээн хааны өмнө ч бөхийж мэндлээгүй атлаа миний өмнө хүндэтгэлтэй нь аргагүй бөхийн мэндлэв.

Би ч бас түүний өмнө дахин бөхийгөөд "Үгүй дээ, би л таныг хүндлэх ёстой. Та байгаагүй бол би аль хэдийн амь үрэгдэх байсан-" гэхтэй зэрэгцэн

Хаан "ОДОО БОЛНО! та хоёрыг хэн хэнийг нь сайн мэддэг хүний хувьд ийм гайхалтай ёс жудагтай хүмүүс байсныг чинь сая л мэдлээ. Хэрхэн яаж хоёр биеэ таньдгийг чинь гайхаж байгаа боловч яг одоо та хоёр хаан миний өмнө байна. Олон юм яриад байлгүй суудалдаа сууцгаа" гэж зандрах маягтай хэлэхэд

Минсок хунтайж хаан руу тохуурхах мэт хөнгөн инээмсэглэл тодруулсаар "Хаан эзнийг байгааг хүртэл мартаж орхиж, өршөө" гэж хэлээд толгой бөхийсөн ч үгүй шууд өөрт зориулсан ширээн дээрээ очин суулаа.

Ийнхүү баярын зоог эхлэхэд бүх хүмүүс эвгүй уур амьсгалтай болсон байх бөгөөд хаан том ахаасаа огтхон ч хараа сагасангүй. Гэтэл хамгийн эвгүй зүйл нь Минсок хунтайж над руу цоо ширтсээр сууна.

Энэ байдлыг хангалттай ихээр анзаарсан дүү нар нь бүгд гайхсан басхүү сандарсан байдалтай бид гурав руу ээлжлэн харж байлаа.

Энэ бүх уур амьсгалыг арай дээрдүүлэх санаатай хундагатай архи барьсаар Минсок хунтайжийн өмнө очин "Хилийн тулаанд ялагдаад үхлийн шархтай оргож явахад минь амийг минь аварсан ачтанг энгийн нэгэн тариачин ард гэж бодож байтал хадам ах минь байх юм гэж яахан санах билээ. Учирах золтой байхын дээр нэг гэр бүл болох тавилантай байжээ. Тэр үед танд талархсан сэтгэлээ сайн илэрхийлж чадаагүй. Нэгэнт хадам бэргэний хувиар дахин уулзсан юм чинь амь насыг минь аварсан ачийг хэзээ ч мартахгүй, маш ихээр баярлаж явдаг шүү гэдгээ хэлээд. Талархал болгох ах танд хундага өргөе" хэмээн түүнд өгөхөд

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now