2.Primus conventus

1K 154 7
                                    

"Ахаа? Надад сайн гэж хэлээч!"

Өвөр дээр минь бүжиглэх охины шивнэлтэд нүдээ анин толгойгоо хойшлуулвал нөгөө охин хүзүүн дээр минь зөөлхөнөөр үнсэж байснаа долооход л за хангалттай одоо би ч бас бүжиглэх хэрэгтэй гэсэн бодол орж ирэхтэй хамт харанхуйн бодлын минь буланд түүнийг өдөрхөн тааралдсан залуугаар хормын дотор л төсөөлж эхлэхэд өөрийн мэдэлгүй л түүнийг түлхэн газар унагааснаа анзааран толгойгоо тулан урт амьсгаа авлаа. Би ч болохоо байж байгаа бололтой!

"Чөтгөр аваг"

Тэр охин юу хийхээ мэдэлгүй хажууд минь ирснээ мөрнөөс барихад түүний нөмөрсөн байх цамцаа хүчтэй татан аваад харанхуй өрөөг орхин гарахдаа цамцныхаа товчыг товчилж байтал Сонхва гал тогооноос гарч ирэн жуумалзсаар миний гарч ирсэн өрөөрүү өндийн харснаа гараа зангидан урд барин

"Цохиоч. Чи ч аргагүй л хүсэмжит залуу юмдаа" гэх түүний гарт байх шар айргыг аван амруугаа цутгатал тэр амаа ангайн дуу алдсанаа

"Хөөх. Чамайг ийм царайтай байхыг харах ч ховор шүү"

Би түүнлүү нүдээ ирмэн үл ялиг инээмсэглэчихээд цамцаа өмсөн түүнд бэлэн мөнгө атгуулчихаад гутлаа өмсөнгөө

"Наад охиныгоо таксинд суу гээрэй"

Тэр мөнгөрүү минь хачин гэгч нь харснаа
"Чи муу залуу гэдгээ мэдэхүү?"

Нүүрэнд минь үл ялиг ёжтой инээлт тодрон түүнрүү хоёр хуруугаараа ёслон

"Cuz Im fucking sexy wooyoung"

Сонхва толгойгоо сэгсэрсээр ард хоцрох бөгөөд би ч шөнө сургууль дээрээ ирэн бүжгийн заалд бодол санаагаа цэгцэлхээр шийднэ. Энэ газар л жинхэнэ өөрийгөө мэдэрдэг болохоор! Энэ газар л өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэг болохоор юу ч бодох сөхөөгүй байдаг юм.

"Өө Үёнаа! Өнөөдөр хүртэл эрт иржээ?"

Ёсан одоо л нэг юм ирж байгаа бололтой цүнхээ мөрөн дээрээ тохчихсон амандаа зайрмаг зуугаастай хаалга онгойлоход чанга явах хөгжмөө унтраан бүжгээс болж урсах хөлсөө арчин түүний аманд байх зайрмагыг аван хазтал тэр уйлагнах шиг дуу гарган

"Идэж амжаагүй байтал!"

"Хохино гэдэг юмдаа" гэсээр уйлах гээд байгаа түүнд цаасыг нь атгуулан газар суувал Ёсан удалгүй хажууд сууснаа

"Бүжгийн тэмцээн удахгүй болох юм байна лээ! Чи юу бодож байна?"

"Юу бодно гэж? Угаасаа би л ялахаас хойш" хэмээн өөртөө итгэлтэй нь аргагүй инээтэл Ёсан толгой сэгсрэн янзтай байдлыг минь бишрэнэ.

•OBSEXION°Wo Geschichten leben. Entdecke jetzt