11.Optimus amicus

783 120 4
                                    

Дэлгүүр гарчихаад ирье гээд ор сураггүй болсон намайг тэд эрэн сурвалжилж байгаа мэт гэрийн ойролцоо нэрийг минь дуудан орилолдоцгоох дүр зураг угтан авна. Циккк

"Жон Үён~ би дахиж чамайг жижигхэн гэж доромжлохгүй ээ!"

Юну жижиг бутны мөчрийг хажуу тийш болгон доош харснаа тэнэг хүн шиг чанга инээн

"Өө яаанаа өөрийн мэдэлгүй доошоо харчихаж" хэмээн амаа даран айлгүйтэж байх хооронд Сонхва юу ч болоогүй мэт утсан дээрээ дуу тавьчихсан бүжиглэж байгаа нь үнэхээр ичмээр ч өөрийн эрхгүй л инээд хүргэнэ. Яаж яваад ийм хүмүүстэй таарчихдаг байнаа? Үнэхээр хачин биш гэжүү?

Ёсан намайг хармагцаа даллан тэдэнд намайг эсэн мэнд гэдгийг мэдэгдэх бөгөөд тэд надруу гүйж ирэн тэвэрч авснаа энэ завшааныг алдалгүй Сонхва духан дээр үнсэн

"Чамайг хүнд дээрэмдүүлчихлээ л гэж бодлоо!"

Тэд үнэхээр жирийн үедээ хачин ч согтуудаа илүү эгдүүтэй ч юмшиг эсвэл тэнэг ч юм шиг. Ийм гэдгийг нь мэдсээр байж их уулгадаг би ч бас тэдний адил хачин гэдэг нь тодорхой.

"Яаана!! хоцорчихож---"

Ёсаны чанга дуугаар нүдээ нээвэл нар аль хэдийн тэнгэрт хөөрдөгөө хөөрчихсөн бид буйдан налаад өчигдөр орой хаана тасарсан тэр газраа унтчихсан байв.. Цагруу харвал эхний цаг ороод аль хэдийн 30 минут өнгөрчихөж. Таарчдээ..

Бид хам хумгүй хувцасаа өмсчихөөд Юнугын машинтай хэдхэн минутын дотор л сургууль дээр ирэх хэдий ч мэдээж хоцорчихсон болохоор тайвшрах цаг нь биш байлаа.

Сонхва ангийн хаалгыг зөөлхөн тогшин хаалга онгойлговол Сан болон түүний нөгөө найз хоёулаа зогсож байх бөгөөд Сан ташаагаа тулан бугуйндах цагаа харснаа санаа алдан

"Итгэмээргүй юм."

Сан хөмсөгөө зангидан завжаа хазаж байгаа нь илт харагдах бөгөөд Хунжун харин биднийг хурдан суухыг хүсэн инээмсэглэнэ. Өнөөдөр Саны байгаа байдал тийм ч сайн биш гэдэг нь нүүрнээс нь илт харагдаж байх шив. Олон нүүртэй амьтан байхнээ?

"Яг сая хэлж байсан шиг байгаа биз? Хичээл биш охин эргүүлдэг хүүхдүүд их гэж" гэснээ бидэнлүү хуруугаараа заачихаад хоолойгоо засан ангиас гарахтай зэрэгцэн Хунжун "Түүнийг битгий тоо хааяа муухай аашилчихдаг юм"

Эвгүй чимээгүй орчинг Хунжун багш аврахыг их л хичээж байгаа бололтой хуруушаа дугарган

•OBSEXION°Where stories live. Discover now