23.Promissio tua

663 120 25
                                    

"Үён гэсэн байхаа? Ямар ажил хийдэг вэ?"

Ууж байгаа зүйлдээ хахан амаа дарах үед Сан надруу цаас сунган эвгүй байдлаас минь аврахыг оролдоно. Би ч толгой сэгсрэн

"Сурдаг"

Түүний ээж миний эв хавгүй хариулах хариултанд эхэндээ чимээгүй байж байснаа удалгүй чанга гэгч нь инээснээ

"Битгий биеэ бариа. Намайг өөрийнхөө ээж л гээд бодчих"

Би ч түүний эелдэг занд талархан инээмсэглэн толгойгоо маажихдаа дотроо хэрвээ өөрийнхөөрөө байвал түүний эцэг эх намайг галзуу гэж бодох нь гарцаагүй гэх бодол эргэлдэнэ.

Харин байдал эсрэгээрээ цаг орчмын дараа бидний эвгүй байдал ор мөргүй алга болох шиг би түүний ээжийн надад үзүүлэх албумыг үзэн чанга чанга инээн Саны жоохны зургийг харан өхөөрдөж шоолох хоёр давхцах шиг

"Яаа! Хаха тэр хүүхэд байхдаа үнэхээр сахилгагүй юм шиг харагддаг байж" гэтэл түүний ээж миний гарыг зөөлхөн цохин инээснээ толгой дохин

"Тэр үнэхээр эелдэг хэрнээ чимээгүй хүн шоголчихдог байсан юм"

Хуудас эргэх бүрт түүний багаасаа өсөж байгаа үерүү шилжинэ. Эцэст нь түүний сүмд явж байх үеийн зургыг олон утсаа гаргаж ирээд зургыг нь даран инээтэл түүний ээж миний чихрүү ойртон

"Сан байна шдээ. Сүмийн дууг дуулах эхний өдөртөө үгээ мартчихсан гээд уйлангаа амаа хөдөлгөж байсан гээд бод"

"Тэгээд баригдсан уу?"

"Мэдээж! Дуу дунд нусаа татаад уйлж байгаа дуу гараад байсан юм чинь"

Бид хэсэг бие биерүүгээ харж байгаад чанга гэгч нь инээн би ч ойрд ингэж их инээгээгүй болоод ч тэр үү ам чилээд өвдөж байгааг анзаарав.

Сан харин аавтайгаа яриад дууссан бололтой түүнийг шоолон суух бидний хажууд ирж суух нь тэр.

"Ээж... бусад найзуудад минь ингэж ханддаггүй байж"

Түүний ээж жуумалзан миний хацарнаас чимхэх бөгөөд би ч нүүр дүүрэн инээмсэглэж байлаа.

"Манай Үён тэд нараас өөр заюу"

"Хөөх.. ийм хурдан манай болчихож байгаа юму? Зүгээр түүнийг царайлаг болохоор тусгай хандаад байгаа юму?" Гэтэл түүний ээжийн хацар улайж байснаа хоолойгоо засан

"Би жимс зүсээд ирье. Үёнаа үзээд байж байгаарай" гэсээр инээмсэглэн биднийг орхин гал тогооны өрөөндөө орох бөгөөд би ч жуумалзан түүний надад үлдээсэн зургын цомгыг үзэж байтал Сан бэлхүүсээр тэврэн мөрөн дээр эрүүгээ тавин зурагруу ширтэнэ.

•OBSEXION°Where stories live. Discover now