9.Fever

752 128 3
                                    

"Үён аа. Жигшмээр юм. Надруу харж байгаа наад нүд чинь хөгийн жигшмээр байна"

Сан ёжтой инээн үсийг минь зөөлхөн илснээ ахлах сургуульд надад дээрлэхүүлж байсан найзыгаа татан урд минь зогсоосноо хоёр хуруугаа уруул дээрээ тавин духанд минь хүргэснээ

"Одоо хэн нь заваан санагдаж байна даа"

Нүдний буланд нөгөө залуу уйлан доош ширтэх бөгөөд гэнэт л амьсгал боогдон нүдээ нээвэл Сонхва гэрт ороод ирчихсэн хөлөө цээжин дээр тавин амьсгалыг минь боож байсан нь зүүдэнд нөлөөлсөн нь энэ байж. Инээдтэй юм.

"Чөтгөр гэж Пак Сонхва!"

Нойрмог дуугаар түүний хөлийг аажуухан түлхсэн ч тэр намайг хармагцаа л хажууд хэвтэн

"За тэгээд? өчигдөр гэнэт алга болчихоор чинь үхчихлээ л гэж бодлоо"

Үнэндээ өчигдөр болсон зүйлийн талаар санахыг хүсэхгүй байна... Өөрөө ч мэдэлгүй тэр их зориг хаанаас гарсан юм бол?

"Ярьмааргүй байна"

Тэр жуумалзан түүний харцнаас дальдчих намайг мэдсэн бололтой амаа даран "Арай чи багшийгаа.."

Түүнийг үгээ гүйцээхээс нь өмнө орноосоо босон хөнжлөө түүний дээр шидэн хувцасаа сольж өмсөж байтал Сонхва инээсээр утсаараа тоглон

"Чиний бүжгийн тэмцээн удахгүй болох байхаа? бэлдэхгүй юму?"

Би цамцаа өмсөн түүнрүү ёжтой инээн өөрлүүгээ заангаа "Харахгүй байна уу? би бэлтгэл хийхгүй ч нэгт чөлөөтэй орчихно"

Тэр мэдээж үүнтэй санал нийлж байгаа бололтой толгойгоо дохин ёжтой инээн "Сагсуу гэдэг нь" хэмээн шивнэх бөгөөд бид ийнхүү өглөөг угтахтай зэрэгцэн сургууль орох цаг болно. Өнөөдөр нэг л явмааргүй санагдаад байх чинь...

"Яаа Жон Үён! Манай сургуулийн хүсэмжит залуу"

Юну коридорын нөгөө захад байгаа хэрнээ л дуу нь хадан орилсоор утсаа нүүрэнд наах нь шахам харуулснаа

"Сургуулийн хамгийн халуухан залууг шалгаруулах санал эхэлчихэж. Сайн мэдээ нь би хоёрт муу мэдээ нь чи нэгт"

Би нүдээ эргэлдүүлсээр түүний гарыг түлхэн "Хэнд ч хэрэггүй юм хийж яадаг байнаа?" гэвэл Тэр гарнаас минь татан их л төв царай гаргаснаа толгойгоо сэгсрэн "Хэрвээ чи хүсэмжит залуу болчихвол Сан багш чамайг хүсэх нь ойлгомжтой биздээ?"

Албаар намайг өдөх гэж ингэж хэлснийг нь мэдэж байсан ч яагаад ч юм доторх хүн минь яагаад би иймхэн зүйл хийж чадахгүй гэж гэх бодол орж ирэхтэй зэрэгцэн Юну чихрүү ойртон мөрөн дээр минь тохойгоо тулснаа

•OBSEXION°Where stories live. Discover now