8.Passion

799 124 9
                                    

Тэд намайг тэдний хэлсэн үгэнд манран сууж байх хооронд аль хэдийн гадуур хувцасаа өмсцгөөчихсөн надруу гараа сунгаад

"Хийхгүй л бол мэдэхгүй биздээ?" гэсээр гараа амандаа зуун бодолд автах намайг сугадсаар өгзгийг минь суудлаас холдуулан шөнийн цэнгээний газар очхоор болов. Мэдээж тэдний хэлдэг шиг хэрвээ би эр хүнд татагддаг байвал яах бол? Ёстой... Хэзээ ч эвлэрч чадахгүй зүйл. Хэдхэн жилийн өмнө ижил хүйстэн хүмүүсийг харахад огиудас хүрч тэднийг маргаашгүй юм шиг л хашраадаг байснаа санах төдийд л инээд хүрэх шиг.

"За тэгээд ууцгаана л биздээ?" гэсээр Сонхва хундагаа дээш өргөн инээхэд Юну Ёсан хоёр ч ойрд бид ингэж цуглаагүй болоод ч тэр үү их л жаргалтай инээдийг нүүрэндээ тодруулна. Би ч толгойд эргэлдэх олон бодлоо юу ч үгүй дэвслэн хаяж хөгжмийн хэмнэлд биеэ сул тавин ууж эхлэв.. Эцэст нь цээж халуу дүүгэн бүх мэдрэмж дээд цэгтээ тулах энэ мэдрэмж.. Бага зэрэг халсныг минь илтгэж байлаа.

"Вуаа Үён чи ч халуухан харагдаж байна шүү" гэсээр Сонхва энгэрийн минь нэг товчыг тайлан "Одоо явж ангаа агна даа" хэмээн жуумалзахад зориг орчихсон байсан болоод ч тэр үү ёжтой инээчихээд түүний мөрөн дээр гараа тавин чихрүү нь ойртоод

"Яаж хүмүүсийг халуухнаар өөртөө унагаахыг харж бай" гэсээр түүнийг зөрөн буланд байх ширээн дээр ганцаараа суух залуу дээр юу ч бодолгүй очоод ширээг нь тогшин

"Юу л даа. Чи халуухан залуу хүсэж байна уу"

Үнэндээ эрэгтэй хүн эрэгтэй хүндээ юу гэж хэлвэл чамтай хийж үзмээр байна гэдгийг орлох бол? Инээдтэй нь тэр залуу миний бүтэлгүй дохиог сайн ойлгосон бололтой инээмсэглэн суудлаасаа босож ирснээ бэлхүүсээр минь тэврэн

"Чи ч зоригтой юмаа" гэсээр хүзүүг минь нэг хуруугаараа илбэн цээжинд хүрэхэд яагаад ч юм тухгүй санагдан түүний гарыг барин холдуулчихаад урд нь байх архийг нэг том балгалан тэр залуугын зангианаас татаж

"Амаа татаад явцгаая" гэсээр түүнийг дагуулан найзуудынхаа урдуур өнгөрвөл тэд үнэхээр баяртай байгаа бололтой орилолдон хоорондоо инээлдэнэ. Гэхдээ хэдий халамцуу байсан ч Саныг харахад түүнтэй ойр байхад төрдөг мэдрэмж огт мэдрэгдсэнгүй.. Хангалттай согтоогүй бололтой.

Энэ үед нүдний буланд миний яг одоо харахыг хамгийн ихээр хүсэж байсан тэр хүн өдөр сургууль дээр таарсан залуутай инээлдэн юм яриад сууж байх бөгөөд түүнийг харснаас хойш өөрийн мэдэлгүй л инээмсэглэн тэдэнлүү харах харцаа салгаж чадсангүй. Эсвэл би зүгээр л өөр хэн нэгнийг түүнээр төсөөлөөд ч байж магад.

•OBSEXION°Where stories live. Discover now